2013.05.17. Сүхбаатар, Баруун-Урт. Аймгийн төвийн хаягжилт, сурталчилгааны самбаруудыг хальт сонирхоцгооё. Цааш явах үед хэдхэн минут саатсан болохоор сайн судалж амжаагүй нь харамсалтай. Буцах замд хэдийгээр хоноглосон боловч шороогоор шуураад буудлаас ч гарч чадсангүй.
Уг нь боломжийн зүйл хийж эхэлж. Сүхбаатарын хөшөө, мандаж буй нар - OK. Даанч эрийн гурван наадмын зураг бүх ажлыг сүйтгэж.
Том ч биш, жижиг ч биш, труба гагнаж хийсэн самбарнууд орон нутагт ихэвчлэн хэрэгжүүлэгч агентлагуудынх байдаг. Утга санаа, дизайн, шрифт - хэцүү дэ хэцүү.
Хадгаламжийн банкны самбар дээрдэх юмгүй. Цаана нь буй концертын зарлал Тасганы овооны самбарны стилийг уламжилж авсан байна. Бүр цаана нь хоосон самбар.
Ер нь хоосон самбар олон. Сурталчилгаа өлгөхөд өртөг их байдаг уу, эсвэл рекламны хэрэг одоохондоо алга уу, мэдэхгүй. Одоо ерөнхийлөгчийн сонгуулиар хоосон үлдэхгүй байлгүй дэ.
Хаяглалтын асуудал бол харин хүндрэлтэй шүү.
Сумын төвөөс дээрдэх зүйлгүй.
Хаана ч хамаагүй, юу ч хамаагүй өлгөөд мартна.
Гудамжийн төрхийг гутаагч зүйлүүдийн нэг - гудамжийн хаяг. Өөр хотуудынхыг ядаж гүйлгэж харчихаад хийх хэрэгтэй. Идэвхи санаачилга, уран ухаанаа өөр юманд зарцуул.

No comments:
Post a Comment