Би сая бараг 2 жил Тойота Кэмри унаад тухайн машиныг үнэндээ үнэлсэн.
180k гүйлттэй машин аваад 250k гартал явсан, ө.х. жилд дундажаар 35k гаруй км зам хороож байж. Ингэхдээ цаг тухайд нь наклад, тос, маслын шүүрийг нь солиод яваад байвал асуудал үүсэхгүй. Миний нэмж хийсэн зүйл гэвэл: тень наасан, таван булыг нь солиулсан, эйрконд ферон шахуулсан, дугуйнуудаа шинэчилсэн, гар карданыг барьдаг болгох гэж троссыг нь татуулсан, за яахав колпакаа гээчихээд колпак тавьсан байх, хаалганы дотор талын бариулаа хуга татчихаад мөн авч тавьсан, аккумлятор болон шил арчигчийг сольсон. Хоёр жилийн хугацаанд энэ зэргийн засвар үйлчилгээ ямарч машинд гарна. Хамгийн гол нь мотор, хурдны хайрцагт ямарч асуудал гарч намайг зовоогоогүй. Тойотагийн 2.4 багтаамжтай 4 цилиндртэй VVT-i энэ мотор ёстой чулуу юм билээ.
2004 оны хуучин тэрэг ингэж байхад шинэ кэмри авах юм бол ёстой нөгөө эд нь мөнх, эзэн нь хэврэг гэж эсрэгээрээ эргэх биз. Нөгөө талаас - зорчиж буй зам их чухал. Хоёр жил болоход амортизатор, пүрш солиогүй. Ер нь зам сайн газар кэмриг эвдэх гэж их л хичээх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Хүний газар сайн хань болсон зайлуул, нэг ёсондоо морь минь байсан гэсэн үг шүү дэ.

No comments:
Post a Comment