20 August 2018

А ба Б

Сонирхолтой парадокс. Төсөөлөөд үзье: Бидэнд иргэн А болон иргэн Б байна.
А нь: ухаантай, хариуцлагатай, сэтгэл хөдлөл их, зөрүүд, атаархуу. 
Харин Б нь: атаархуу, зөрүүд, сэтгэл хөдлөл их, хариуцлагатай, ухаантай. 
Энэ 2 хүний аль нь танд илүү таалагдаж байна, хурдан хариул гэхэн олонх нь А-г сонгодог. Ив ижил тодорхойлолттой байхад шүү дэ. 
Бидний тархи эхний мэдээллийг дараа дараачихаас илүү тод хүлээж авдаг юм. Эхний сэтгэгдэл дараа дараачихыг дардаг. Энэ үзэгдэл амьдрал дээр их таардаг, жишээ нь: эхний асуултууд дээр сайн хариулж эхэлсэн оюутан багшид таалагдаж дараа нь үл ялиг гацсан ч ерөнхийдөө боломжийн дүн авдаг. Эсвэл: нэг удаагийн ярилцлагын дараа хүн ажилд авах нь ерөөсөө анхны сэтгэгдлийн фактор л үйлчилдэг гэж хэлж болно. 
Жижиг мэт зүйлсийн нөлөөлөл их юм да.

No comments:

Post a Comment