1961 онд АНУ-ын засгийн газрын санхүүжилт, дэмжлэгтэйгээр кубын цагаачдын зэвсэгт бүлэглэлүүд Фидель Кастрог унагах гэж Куба дээр десант буув. Гэвч ажиллагаа нь амжилгүй явагдаж 4 усан онгоцоо живүүлж, 5 онгоцоо сөнөөлгөснөөс гадна 1200 хүнээ олзлуулжээ. Эдгээр олзны нөхдүүдийг яах вэ гэдэг асуулт Фиделийн өмнө тулгарав. Буудвал кубын засгийн харгис хэрцгийг дэлхий дахин харах болно, шоронд байлгаад байвал бөөн зардал, зүгээр тавиад явуулчихвал эргээд зэвсэг бариад хүрээд ирэхийг байг гэж газаргүй.
Шүүх хурал болсны дараа Фидель индэр дээрээс урт гэгч үг хэлжээ. Тэрбээр шинээр бий болсон залуу хувьсгалт Куба улсад ямар их бэрхшээл хүндрэл учирч буй тоочоод куба хүүхдүүдэд аминдэм хүртэл дутагдаж буйг дурдаад авав. Тэгээд олон улсын байгууллагууд, америкийн засгийн газарт хандаж олзны цэргүүдийг хүүхдүүдэд зориулсын компотоор солилцох санал тавив. Хэсэг хугацааны дараа компот ачсан усан онгоц ирж тэр усан онгоцоор олзны хүмүүс Майами руу буцсан байдаг. Энэ явдал цагаачдыг дахиж өндөлзөх хүсэлгүй болтол нь сэтгэл зүйн дарамтат оруулсан - босогч бүх өөрийнх нь амь хэдхэн шил компотны үнэтэйг мэдэрсэн юм.
Эх сурвалж: https://mi3ch.livejournal.com/

No comments:
Post a Comment