01 August 2018

Сүүлийн үеийн мэдээ

1. Баянхонгор аймаг. Архи уусан этгээд эмчийг ажлын байранд нь зодож. 4 минут хүлээлгэсний төлөөс. Ийм үйл явдлыг дахиж гарахгүй болтол нь хариуцлага тооцож олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Арай л дэндүү байна.
2. Төв шуудангийн уулзвар дээр зам тээврийн осол гарч түргэний машин дуудлага өгсөнөөс хойш 30 минутын дараа ирж. Нэг иргэн анхан шатны тусламж авч чадалгүй байсаар амиа алдсан. Энд дуудлагын бригад буруутай юу эсвэл ерөөсөө машины тоо нь хүрэлцдэггүй, ачаалал хэт ихүү гэдгийг тогтоох хэрэгтэй. Хот дотор түргэн 30 минутын хоцрогдолтой ирж байхад амь аврах талаар ярих хэцүү.
3. Турк захирлыг хулгайлсан хэрэг. Сэдвээс үл ялиг гажаад нэг мэдээлэл өгье: наймаа төгсөөд манай ангиас сурлага номондоо дажгүй 4 хүүхэд Турк сургууль руу шилжсэн юм. Анхных нь төгсгөлт эдгээр хүүхдүүд болсон. Одоо бүгд ажил төрөлтэй, мэдлэг боловсролтой хүмүүс явдаг. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл Турк сургууль манайд үйл ажиллагаа явуулснаар бид олсон уу л гэхээс алдаагүй. Одоогийн төр засаг нь террорист гэж тодорхойлоод байгаа Фетхулла Гюлений байгууллагаас санхүүжилт авдаг болохоор түүнтэй холбоотой хүмүүсийг ангуучлаад эхэлсэн байгаа. Туркийн тал ямарч зөвшилцөөн, урьдчилсан тохиролцоогүй ийм үйл ажиллагаа явуулах нь юу л бол. Манайхны хэн нэгэнтэй ярьж тохирсон байх магадлал өндөр. Дахин сонгогдсон Эрдоганы тангараг өргөх ёслол саяхан болсон, манайхнаас албаны улс очиж оролцсон. Сэжүүр энд ч байж мэдэх. Ер нь энэ хүнийг ачаад явуулчихсан бол шившигтэй л явдал болох байлаа. Хэрэвзээ тэр ФЕТО-г манайх аюултай юм байна гэж үзвэл үйл ажиллагааг нь хааж, ажиллаж байсан туркуудын визийг нь сунгахгүй байна биз, тэрнээс биш шууд ачаад явуулна гэж юу байхав яаж ч бодсон.
4. БЗД-ийн Тамгын газрын даргыг өрөөнд нь хутгалж. Тоглоомчгүй амьд явах ямарч баталгаа алга энэ нийгэмд.

1 comment:

  1. Пээ юу вэ. Тэр одоо хүн амьтан хутгалдаг нь яаж байгаан болоо. Түргэний тэргэндээ зам тавьж өгдөггүй бас нэрмээс болдог л байх даа.

    ReplyDelete