12 August 2018

maps.me

Хөдөө гадаа явж байхад Maps with me гэдэг application тус их болдог. Сая ОХУ-руу аялахад ч гэсэн суулгаад явсан. 
Москва-д очоод сим худалдаж аваад интернэттэй болсноор Google maps-ыг ихэвчлэн ашглаад тус програмыг бараг хэрэглээгүй. Гэхдээ очих болон буцах замд мэдээлэл сайн хүргэсэн.
Тус програрам интернэттэй үед газрын зургуудыг татаж аваад дараа нь offline ашиглах боломжийг олгодог. 
Байгаль нуур дээр нисэж байхад.
Зарим хүмүүс гар утасны GPS нь операторын сүлжээнээс хамааралгүй ажилладаг гэдгийг сайн мэддэггүй. Сүлжээтэй сүлжээгүй GPS бол координатыг тодорхойлж л орхино. Google maps тэргүүтэй газрын зурагтай ажилладаг ихэнх програм мэдээллээ интернэтээр авдаг болохоор дата, wi-fi-гүй бол ашиглагдах боломжгүй болдог. Офлайн прог бол ажрахгүй, дутагдал нь гэвэл зай л жаахан эзлэх байх.
Очих газар хүртэл хэдэн км үлдэж гэдгийг, эсвэл цонхоор харагдаад өнгөрсөн хот ямар нэртэйг амархан мэдэх боломжтой.
Хөдөө хүртэл аминд орсон тохиолдол бий. Шөнө Буйр нуурын хөвөөнд зүг чиг заагаад л өгсөн зайлуул.

No comments:

Post a Comment