26 August 2018

Queensland Air Museum. Part 1

2017.07.09. Queensland Air Museum.
Логонууд.
Хотоос жаахан зайдуу Caloundra дүүрэгт орших энэ музейд хэдэн цагийг өнгөрөөсөн. Биднээс гадна хүүхдүүдээ дагуулсан 2-3 гэр бүл л харагдсан.
Гадаа болон ангар-уудад хэдэн арван хуучин онгоцыг будаж засварлаад өрчихсөн байгаа юм. Дэлхийн 2-р дайны үеийн үзмэрүүд ч байв.
Австраличууд онгоц хийдэггүй тул английн болон ихэнхдээ америкийн онгоцнуудыг хэрэглэж ирсэн түүхтэй.
Хуучин техникийн музей ямар байдаг билээ, тийм л музей байсан.
Нэг удаа үзэхэд яг таарна.
Гадаах онгоцуудаа салхинд өнхрүүлчихгүйн тулд дугуйнуудаас нь (хамгийн энгийнээр шийдсэн) хүндрүүлэгч зүүсэн байна лэ.
За тэгээд соёлын арга хэмжээний дараа хүлээн авалт г.м. арга хэмжээ явагддаг бол манай гэр бүл музейны дараа мах л шарах юм да.

No comments:

Post a Comment