31 May 2013

Өвлийн ордон. Дээд чимэглэл

2012.06.26-ны фотонууд. Санкт-Петербург. Эрмитаж.
Энэ удаагийн дугаарт шилэн хүзүү нь татсан мэт толгойгоо гэдийлгээстэй цуг алхацгаана. Зорилго энгийн - Өвлийн ордны таазыг ширтэх.
Ямар нэртэй танхимд аль фотог дарснаа би одоо санахгүй нь мэдээж. Цөөн хэдийг л санаж байна. Тухайлбал: дээрх зураг Малахитовая буюу Ногоолин чулуун өрөөнд дарагдсан. Харин доорх зураган дээр номын сан гарч.

Сүхбаатар. Дарьганга

Сумын төврүү орж ирж буй бичлэг. Цаахна нь - Алтан овоо.

Сүхбаатар. Мөнххаан

5-р сарын 17. Цааш явж байхад цаг агаар янзын сайхан байв.
Сумын төвд зогсоогүй. Сонирхоод зургийг нь авчихаар зүйл ч явуут дунд харагдсангүй.
19-нд буцахад тус сумын нутаг цасаар угтав.
Эхэлж цас бага байв.
Явах тусам нэмэгдсээр.
Сүүлдээ өвөл шиг болов.
GPS-тэй явсан маань оносон.

Цитаты

Одно из самых обычных заблуждений состоит в том, чтобы считать людей добрыми, злыми, глупыми, умными. Человек течет, и в нем есть все возможности: был глуп, стал умен, был зол, стал добр и наоборот. В этом величие человека. И от этого нельзя судить человека. Ты осудил, а он уже другой.
/Лев Толстой/

В России надо быть или известным или богатым, чтобы к тебе относились так, как в Европе относятся к любому.
/Константин Райкин/

Если жизнь — это путешествие до могилы, то я бы предпочёл прибыть не в красивом, хорошо сохранившемся теле, а въехать с заносом, в клубах дыма, полностью вымотанным и изношенным, с возгласом “Вот это поездка!”
/Т.Хантер/

Патриотизм — это четкое, ясное, хорошо аргументированное объяснение того, почему мы должны жить хуже других.
/Михаил Жванецкий/

Люди избегающие неудач, избегают и удач.
/Роберт Кийосаки/

Я вообще не понимаю о чем можно говорить с человеком, который никогда не сидел в одиночной камере.
/Дзержинский/

30 May 2013

Social networks

Би янз бүрийн social network-д нэгдэлгүй удаан явсан. Өнөөдөр ямартаа ч Facebook, Twitter, Instagram-д бий. Энэ 3 сүлжээний тухай өөрт төрсөн бодлыг бичье.

1. Facebook. Төдийлөн таалагддаггүй. Яахав, олон жил сураг ажиг нь тасарсан хүмүүс хаана юу хийж явааг мэдэх, зураг хөргийг нь үзчихдэг нь нэмэх тал юмуу да. Сөрөг талд: хэрүүл уруул, гуйлга, дотор зарс хийлгэсэн мэдээлэл, бөөн сурталчилгаа. Нэг зураг юм уу мэдээлэл оруулаад лайк цуглуулах гол зорилготой мэт бүтээгдсэн зүйлшиг санагддаг. Ерөөсөө лайк-ийн уралдаан. Би хүмүүсийг фрэнд болгож бараг нэмдэггүй. Багын хэдэн найз, 10 жилийн ангийнхан байхад наддаа хангалттай. Мөн мэдээлэл бараг нэмж оруулдаггүй, share хийдэггүй, лайк-андаа харамч гэж жигтэй, хэ-хэ. Хөндлөнгийн ажиглагчийн үүрэгтэй гэж үзэж болно. Фейсбүүх хүнийг интернэтийн хараат болгох магадлал өндөр бүтээл гэдэг нь ажиглагддаг. Хүн зурагт үздэгийн адил FB хэдэн цагаар ухаж чадна. Энд тэр юу ч бодохгүй, тунгаахгүй. Зүгээр л орж ирж буй мэдээллийг богино хугацаанд боловсруулна. Аюул л да үнэндээ.

2. Twitter. Давгүй шүү. Дуртай хүнээ дагалаа, таалагдахгүй бол болилоо, дараачийнхийг нь дагалаа. Саваачихсан зүйл бичигддэг нь, товч бөгөөд тодорхой нь, мэдээлэл маш хурдан орж ирдэг нь надад таалагддаг. Би мөн адил олон хүн дагадаггүй, олныг ч дагуулж амжаагүй. Хэнд ч хэрэггүй зүйл би энд бичиж үлдээдэг. Эсвэл хүмүүсийн үгийг гуйвуулдаг. Реклам байхгүй. Ганц энэ шинж Twitter-ийг FB-ийн дээр тавих үндэслэл болно. Амьдаар харьцах боломжгүй хүмүүсийн бодлыг завсрын этгээдээр дамжуулалгүй хүлээж авах боломж олгож буй нь том нэмэх.

3. Instagram. Гоё эд. Зураг өөрөө ихийг илэрхийлэх чадалтай. Миний хувьд Instagram-д сайн нь явсанаа, муу нь идсэнээ харуулдаг газар гэж дүгнээд байгаа. Гэхдээ л надад энэ сүлжээ таалагддаг. Энд би бас л төдийлөн идэвхитэй биш, янз бүрийн ач холбогдолгүй зүйлийн зураг оруулдаг. Гэхдээ огноо цагийг нь уйгагуй бүртгэдэг - сүүлд нь харахад сонирхолтой байж мэдэх. Мөн Instagram-д лайк тавихдаа би төдийлөн харамч биш )

За тэгээд дүгнэхэд, интернэт дахь үндсэн талбар маань энэхүү блог хэвээрээ юм шив дэ.

Дельфин - Весна

Атлас офицера

Аавынд ийм ном харагдахлаар нь сонирхов. Би ямар ном хуучин байсан, ямар нь байгаагүйг сайн мэднэ.
Бөөн газрын зураг. Мөн тулалдаануудын схем. Хавтасны дотор талд төрийн далбаанууд.
Гол анхаарал татсан зүйл - атласын гарал үүсэл. 92 онд Жадамбаа сайдад оросын талаас бэлэглэж байсан ном байгаа юм. Би эцгээс "Танд энэ ном хаанаас гараад ирэв? Урд нь байгаагүй шүү дэ" гэж асуутал "Харин ажил дээр сууж байтал нэг нөхөр ийм ном авах уу гээд явж байдаг байгаа. Яаж ч явахлаараа энэ атлас тэр хүний гар дээр очсон юм. Надад онцын шаардлага байхгүй ч гэлээ худалдаад авчихсан. Сайн хүний эдэлж хэрэглэж явсан зүйл ингээд явж байж таарахгүй" гэж хариулав.
Дурсгалын үгсийг ямар гоё бичсэнийг анзаарахгүй байхын аргагүй. Гараар бичсэн гэхэд тасархай.

Breaking Benjamin - Give Me a Sign

Сонингийн харьцуулалт

Өдөр тутмын сонингуудын хийц дизайныг харьцуулж үзье.
Англи. Guardian (Баярцогтод мэнд :)
Франц. Le Monde.
Америк. The Washington Post.
Орос. Известия.
Монгол. Өнөөдөр.
Ялгаа мэдрэгдэж байна уу? Зай ашиглалт, мэдээллийн багануудын байрлал, гарчиг, шрифт, тэрч байтугай шулуун ганц шугамыг хүртэл анхаарч харах хэрэгтэй. Бид яагаад текст цаасан дээр байрлуулахдаа хүртэл бусдаас муу байна? Мэргэжлийн ур чадвартай л холбоотой асуудал шүү дэ. Хэвлэлийн дизайн хэдэн сэтгүүлийг эс тооцвол манайд үндсэндээ алга.
Постын төгсгөлд: Хуучин хэв маягаар хэвлэгдсэн Якутын сонингийн дугаар. Гоё санаа байна, текстүүд нь ч татаана.

Ляпис Трубецкой - Танцуй!


29 May 2013

Асгат

2013.05.17. Сүхбаатар. Асгат.
Сумын төврүү давхиж оронгуутаа цай уух газар асууцгаав. Ганц цайны газартай, тэрэнд нь хүлээн авалт болж байгаа гэж хариулав. (Жижиг сумын төв амар шүү, хаана хэн юу хийж буйг үлдсэн бүх хүмүүс нь мэдэж л байдаг. Хэн нэгнийг олох нь ерөөсөө асуудал биш.) Тэгээд бидэнд нэг айл зааж өгсөн, очвол цай чанаад өгөх байх гэж. Бид хоорондоо хэлэлцээд, цай гэж сааталгүй хуурай идэх юмаа явуут дунд усаар даруулаад идэцгээе гээд хөдөлсөн.
Ерөөсөө 5 минут саатсан болохоор зураг гээд байх зүйл ч алга. Ямартаа ч билъяард бол Асгатат хөгжиж л буй юм билээ.
Мөн үүрэн холбооны антенныг сайн хамгаалсныг анзаарч амжив.
Тэгээд л гараад цааш давхисан да, нар жаргахтай уралдаад.
 

28 May 2013

Шилийн Богд. Бичлэг

Бичлэгийн 15-18 секундэд хамгийн чанга уухайлж орилж буй нөхөр - Сэк.

Pyramid - Wolf

Өндөрхаан. Ерөнхий төрх

Аймгийн төвд хооллож аваад цааш хөдөлсөн.
Нөгөөдөр нь буцаж Өндөрхаанд орж ирэв. Замын дэргэд машинд мөргүүлж үхсэн болжмор таарав.
Шинэ зам, гэрэлтүүлгийн шон нь гоё болж.
Аймгийн төв болгонд байдаг хэнд ч хэрэггүй байгууламжуудын нэг.
Талбайг цементлэхдээ модыг халамжлан тойруулж.
Гэрлэн дохио нь хуучин загварынх.
Модтой газар болохоор дүнзэн байшин элбэг.
Шинэ барилгууд ч цөөнгүй.
Цэнгэлдэх нь жижиг юм билээ.
Нутгийн иргэд. 
Үүгээр Хэнтийн төвийн зурагнууд дуусаж байна.