02 July 2013

Биде

Нодинон жил нийтлэгдсэн 00-той холбоотой постоос биде-гийн ач тусыг уншиж болно.
Дээрээс л 00-доо биде зооно гэсэн бодолтой явсан. Залхуурч хойшлуулсаар өдийг хүрсэн дэ. Сая хагас сайнд 100 айл, Гермес, Мишээл экспо-гоор орж судалгаа хийв (Мишээл ёстой дэмий орсон, ганц ч сантехникийн тасаг байсангүй). Манайхан (_|_)-доо (_|_) ханддагийн илрэл нь: тусдаа суултуур хэлбэртэй биде зарж буй ганц газар нь Номин-гийн Стандарт дэлгүүр болж таарсан. Үнэ нь боломжийн: 60-350-ийн хооронд. Тансаг загвар цөөхөн, эргээд хямд загварын сонголт өргөн.
Инээдтэй нь: 100 айлын сантехникийн дэлгүүрүүдээс "Биде бий юу?" гэж асуухад байхгүй гэж хариулаад ганц зардаг газар нь Одкон-ы 2-р давхарт бий гэж хэлж өгнө. Яагаад Стандартыг зааж өгдөггүй нь сонин, ерөөсөө дэргэд нь байгаа шүү дэ. Зориод тэр лангуунд нь очтол 00-ийн суултуур дээр суурилуулдаг шүршигчтэй хувилбар л байв. Солонгос, бариул дээрээ олон удирдлагын товчтой, бөөн ханз. Зай бага тохиолдолд ийм биде хэрэглэхээс өөр арга байхгүй. Гэвч үнэ нь - 380. Болоогүй ээ, Sky-д яг энэ загвар 500-тай байгаа гэж худалдагч нь мэдээлэв. Шланг холбосон, ус цацагч бүхий пластмасан суултуурын үнэ гэхэд арай л биш юм. Хамгийн гол нь: энэ төхөөрөмж нь суултуурт таарах таарахгүй гэж бас бий. ө.х. манай тохиолдолд 00-ийнхоо суултуурыг давхар солихоос наана (_|_)-г угаах процесс автоматжинаа - ац.
Хагас сайнд чанарын болон үнийн судалгаа хийгээд таарав. Тендерээр бол техникийн болон санхүүгийн санал авсан гэсэн үг.
Бүтэн сайнд ганц сонголт болсон Номин-гийн Стандарт-аас шаазан суултуур авав. Сифон ба холигч нь тусдаа зарагддаг, уг дэлгүүрт тус бараа байхгүй. Олдоцтой нь олдоцтой юм билээ, даанч бас л үнэтэй. Холигч нь суултуураасаа илүү үнэтэй болж таарсан. Угсралт хийгдэхэд юу шаардагдахыг мэргэжлийн хүн нь мэдэг гэж үзээд эхний ээлжинд илүү зүйл авалгүй биде, холигч, сифон 3-ыг аваад тавьчихав.
Байрны сантехник хариуцсан хүнтэй холбогдсон чинь ажил ихтэй, 2 дахь өдөр холболтыг чинь гүйцэтгэе гэв. Өнөөдөр ажил тарсны дараа объект угсрагдаж дууслаа. Сантехникч сэтгэл гаргаж хамт 100 айл орж угсралтад шаардлагатай зүйл худалдаж авхад туслав.
Бүтэн сайнд надад сифон зарсан нөхөр бяцхан хульхидаж урт хэмжээтэй зүйл шахсан нь угсралтын явцад илэрсэн. Төмрийн хөрөөгөөр тайрч байж арай гэж нэг юм багтаасан да. 100 айл бол 100 айл гэдгийг хэзээд мартаж болохгүй. Энэ бүхнийг яагаад ингэж дэлгэрэнгүй хэлж өгөөд байна вэ гэвэл: хэн нэгэнд эдгээр мэдээлэл нь эрт орой хэзээ нэгэн цагт хэрэг болж л таараа.
Ариун цэвэр мандтугай! Биде ашиглаж буй зураг оруулж чадсангүй, уучилна биз.

No comments:

Post a Comment