30 July 2013

Фото цуглуулга

Зургийн аппарат дээр сүүлийн өдрүүдэд цугларсан фотонууд.
Долоон буудал. Troll faces. Хошин шогийн мэдрэмжтэй л хүн хийж, хэ-хэ.
16-р хороолол. Start гэсэн бичгийг машины хэрэггүй эд ангиар угсарсан байна. Ийм заваан зүйл сэдэхээ больчихвол хэн хэндээ амар. Эмнэлэг бараадах ёстой хүний бүтээсэн үзээрийн зүйлийг бусад хүмүүс хүссэн хүсээгүй хүчээр харж буй юм энд.
Дарь-Эх. АПУ-гийн нэрийн барааны дэлгүүрүүд ийм самбартай болсныг сая л анзаарлаа. Энэ дэлгүүрийн самбар нь л өөрчлөгдөхөөс бус өөрөө бараг 10-аад жил оршин тогтнож, иргэдэд найдвартай үйлчилсээр ирсэн цэг байгаа юм.
Шинэ спорт: Billyard. Блокон хашаа - хамгийн заваан харагддаг зүйлүүдийн нэг мөн.
Энэ зургийн хувьд Христитгэлт-эд учир буй юм биш. "Ү" үсгийг англи "V"-гээр орлуулсанд асуудал оршино. Ийм зүйл хийж суугаа хүн хэзээ ч засрахгүй. Компьютерт ойртуулж болохгүй.
Шилмэлшил. Ямарч байсан хүнд зориулагдсан зүйл бол биш. Урдаас нь унших гэхээр ар талд нэвт харагдах зүйлс саад болно. Араасаа бол бүр хүндрэлтэй. Харин гэр хороолол дунд өдий болтол бүтнээрээ байгаа нь хачирхалтай. Хүмүүсийн сэтгэхгүйд өөрчлөлт орж, нийтийн эзэмшлийн талбай дахь эд зүйлсийг сүйтгэхээ байсан юм болов уу? гэж найдахаас.
Ламборд. Энд хэлэх ч юм алга. Зүүгээр дуугуй өнгөрье.
Хотын төв гудамжинд буудна шүү гэсэн утгатай анхааруулга байх юм. Төстэй самбарыг би хэдэн жилийн өмнө Сонсголонд харсан. Зураг нь блогд бий нь бий, гэвч сая хайгаад олсонгүй. Сонсголонд бол юугаа өлгөнөв - дурын асуудал. Ийм самбар харин ч гоё харагдаж мэднэ. 
Өнгө алдсан машины гэрлийг шүдний оогоор арчаад үзэх хэрэгтэй. Оо бүдүүн ширхэгтэй байх тусмаа сайн. Ийм харьцуулсан зурагнуудыг харах тоолондоо би нэг зүйл анзаардаг: зүүн болон баруун талын зураг нь ив ижил байдаг юм. Хүн зургийн аппаратаар нэг цэгээс нэг объектыг хугацааны интервалтайгаар ялгарах зүйлгүй адилхан дарна гэдэг хүндрэлтэй. Энгийн туршилт: гар утсаараа нэг зүйл дарчихаад түүнтэй адилхан зураг хэсэг хугацааны дараа дарах гээд оролдоод үзэхгүй юу. Тиймээс энд ганц зураг л 2 вариантаар хэвлэгдсэн байгаа юм.
Төгсгөлд нь уншигчаас ирсэн зураг. Дагалдсан текст: Хөгжим бүжгийн автуусны буудлын гадна ийм нэг граффити харлаа.

2 comments:

  1. Ламборд тасархай. Ядаж байхад таньтай шогийн зүйлүүд их таарах юмаа хэхэ

    ReplyDelete
  2. Өнгө алдсан гэрэл гэдэг дээр яг үнэн хэлжээ. Юм мэддэг хүн ч өөр шүү...

    ReplyDelete