Нэг эмэгтэй алга болсон хэргээр шүүх хурал болж байв. Нөхрийг нь эхнэрээ алсан хэрэгт сэжиглэж байсан боловч нотолгоо хангалттай бус байлаа. Түүний өмгөөлөгч тангарагтны шүүхийн гишүүдэд хандаж: "Ноёд хатагтай нараа! Надад та нарт дуулгах гайхалтай мэдээ байна. Миний үйлчлүүлэгчийн эхнэр амьд байгаагаар барахгүй энэ шүүх танхимын хаалгаар яг одоо орж ирнэ" гэв.
Танхим нам гүм болж бүх хүний харц хаалга дээр тусав. Гэвч хэнч орж ирсэнгүй. "Бодоод үз!" гэж өмгөөлөгч чанга хэлээд: "Та бүхэн хаалга руу харж буй нь алга болсон бүсгүйг амьд байгаа гэдэгт итгэсээр байгаагийн илрэл. Энэ залуу аллага үйлдээгүй гэдгийг та нарын дотоод дуу хоолой өөрт чинь хэлж өгөөд байна шүү дэ" хэмээн яриагаа өндөрлөв.
Өмгөөлөгч сууж тангарагтнууд шийд гаргахаар гадагшилаа. Хэдэн минутын дараа тэд орж ирээд зарлав: - Буруутай!
- Буруутай? Яагаад? Та нар цөм хаалга руу горьдлого тээж харсан биз дэ? гэж өмгөөлөгч уулга алдав.
- Бид бүгд харсан нь үнэн. Гэвч ганц гишүүн хаалга руу биш шүүгдэгч рүү харж таарсан байна. Сэжигтэн үүд рүү нэг ч хараагүйг тэр анзаарсан юм.

No comments:
Post a Comment