Сайн хүн явснаа, муу хүн идсэнээ. Миний сайн хүн гэдэг нь эргэлзээтэй, тиймээс хоол ундны тухай бичье.
Харшилдаа дарлуулж үхэх гэж буйгаа мэдэхгүй сая гал өрдөж байгаад орж ирлээ.
Шорлого хийх гэхээр хар халуунд удаан гал цогтой ноцолдохоос халшираад зайдас, элэг сүүл шарсан юм. Үнэндээ амталсан мах, модны нүүрс аль аль нь байгаагүй юм.
Элэг сүүлэнд би дуртай. Ямааны элэг хамгийн шимтэй нь.
Өнгөрсөн 7 хоногийн фото. Гахайн мах ширмэн дээр шарах бол энэ амтлагчууд давгүй юм билээ. Амтлагч ч гэж дэ, зүүн талынх нь - тос. Махаа жаахан дарчихад гоё шүүслэг болно. Хэр баргийн солонгос рестораны самгёбсалиас дутахгүй дэ.
Задгай гал дээр хоол хийдэг нэг нөхөр бий. Сталик Ханкишиев нэртэй. Дандаа казан болон мангал дээр хоол хийдэг юм. Нэрийн нэвтрүүлэгтэй, ном бас бичнэ. Задгай гал дээрх хоол сонирходог бол ЖЖ-г уншиж болно: http://stalic.livejournal.com/

No comments:
Post a Comment