

6-р сарын 4-ний өдөр Химейер өшөөгөө сайн гэгч авсан. Бүхний төлөө.Хуягт бульдозер бүтээхийн тулд 2 сар орчим хугацаа зарцуулагдаж. Марвин сантиметр зузаан цементэн суурь дээр 12 мм-ийн ган лист бэхэлж бульдозероо хуягласан байна. Бүх талдаа камерууд зоож, кабиндаа хяналтын дэлгэцүүд байрлуулав. Тэр ч байтугай камер бохирдох тохиолдолд объектив цэвэрлэгч хүртэл хийж. Хүнс, цэвэр ус, зэвсэг, хорт хийн баг аваад бульдозертоо суув. Алсын удирдлагатай кранаар өөрийн кабины дээрээс хуягт хайрцаг буулгав. Сүүлд цагдаагийн шинжээч "Энэ зүйлийг өөрийн дээрээс Химейер буулгахдаа бульдозероос эргэж гарахгүйгээ ухамсарлаж байж" гэсэн дүгнэлт хийсэн. Ингээд 6-р сарын 4-ний өдөр 14:30-д америкийн сүүлчийн баатар гараж-аас өөрийн бүтээлийг унасаар гарч ирэв.

Хамгийн түрүүнд цементийн үйлдвэр нэрвэгдсэн. Захиргааны байрнаас нь эхлээд бүх цехүүдийг нь нурааж. Сүүлчийн амбаарыг хүртэл үлдээлгүй газартай тэгшилэв. Дараа нь хотоор "зугаалав". Хотын удирдах зөвлөлийн гишүүдийн байршингуудыг бульдозердож орхиод “Иксел энерджи” газын компаний (газыг нь хаачихаад сэргээхгүй байсан) байрыг, хотын захиргааг, галын байрыг, барааны агуулахыг, хотын нэр дээр данстай хэд хэдэн байшинг, орон нутгийн сонингийн редакцыг газартай тэгшилэв.
Түүнийг зогсоох гэж янз бүрээр оролдсон. Эхэлж орон нутгийн шериф туслахуудын хамт. Тэдний гар буу болон шотган хуягт бульдозерт ямар ч хор хөнөөл учруулахгүй байв. Бажиг авч SWAT-ыг дуудав. Гранат, винотовоор бульдозерыг зогсоох оролдлогууд үргэлжилэв. Нэгэн зоригтой цагдаагийн ахлагч дээвэр дээрээс бульдозер дээр үсэрч буугаад янданд гранат хийх гэсэн боловч Химейер яндандаа урьдчилаад тор хийсэн байв. Хорт хийн багтай тул нулимас асгаруулагч болон бусад төрлийн хий Марвинд огт нөлөөлөхгүй нь тодорхой.
Түүнийг зам засварын техникээр зогсоох гэж үзэв. Трэйлерийг Komatsu D355A онцын хүндрэлгүй түрсээр дэлгүүрлүү араар нь чихэж орхисон. Тэсрэх бодисоор дүүргэсэн автомашин замд нь тавив. Дэлбэрэлтийн улмаас радиатор цоорсон боловч ийм төрлийн уул уурхайн техник нь хөргөлтийн систем жагсаалаас бүрэн гарсан ч нэг хэсэгтээ ажилладаг юм.
Цагдаагийн хийж чадах зүйл нь оршин суугчидыг аюулгүй газарлуу нүүлгэх л байв. 1,5 мянган хүн орон байраа орхиж дайжив.
Засаг захиргааны болон цементийн үйлдвэрийн бүтэн байшин үлдсэнгүй. Газын станц байсан боловч түүнийг бульдозердвол хагас хот газартай тэгширэх байсан тул Марвин түүнийг оролдоогүй. Дэлбэрэлт аль нь хотын даргын байшин, аль нь ядуу иргэний оромж гэдгийг ялгахгүй шүү дэ.
16:23-д "Химейрын дайн" өндөрлөв. Гэнэт үүссэн чимээгүйд цоорхой радиатороос исгэрч гарах хийн чимээ л сонсогдож байв. Эхэлж бульдозерт ойртож чадахгүй байв. Дараа нь төмөр хайрцагнаас Химейрыг гаргаж авах гэж удаан ноцолдов. Автогенээр хуягийг салгасаар кабинд хүрхэд тэрбээр үхээд хагас өдөр болсон , сүүлчийн сумаа өөрт зориулсан байв.
Химейр бууж өгдөг нэгэн биш байв. Колорадогийн захирагч "хот хуй салхинд нирвэгдсэн юм шиг дүр төрхтэй болсон байсан" гэж нөхцөл байдлыг тодорхойлж. Хотод 5 сая $, цементийн үйлдвэрт 2 сая $-ын хохирол учирсан байна. Үйлдвэр эргээд хөл дээрээ босож чадаагүй, бүх газраа нурангуудын хамт зарсан юм.
Мөрдөн байцаалтын үед Химейрын бүтээл нь гранат байтугай их бууны сумыг ч тэсвэрлэхээр зүйл байсан нь тогтоогдсон. Түүнийг сайн мэдэх улс: "Давгүй залуу байсан юм. Хэрэв тэр таны найз байсан бол хамгийн сайн найз чинь л байна" гэж тодорхойлж. Түүний алдар цуу нэг хэсэгтээ л АНУ-ыг шуугиулсан да.
Jinhene honshooroti hun gej eniig l heleh bhaa te?
ReplyDeleteer ni muusain novshnuud l huniig iim baidald hurgej bgaanshdee
ReplyDelete