01 July 2010
Номын сан
700-аад хуудастай Бонапартын тухай номыг 3 сар гаруй уншиж байж нурууг нь харлаа. Хэдийгээр сонирхолтой байсан боловч зав тааруу, унтахдаа л цөөн хэдэн хуудсаар нь мэрж байв. Сая Их дэлгүүрийн хажууд байрлах Гандирс байшингийн Интерномын салбараар орж үзэв. Орос хэл дээр ном алга. Гэхдээ манайхан сонгодог уран бүтээлүүдийг шинээр их хэвлэж. Рыбаковын "Дети Арбата" болон "Страх" нь орчуулагдаж. 3 дахь боть болох "Прах и пепел" нь харагдсангүй, дууссан, эсвэл хэвлэгдэж байгаа биз. Мөн Булгаковын "Мастер и Маргарита" байна. Одоо "Собачье сердце"-г орчуулах хэрэгтэй. Хүүхдүүдэд - Жюль Верний олон зохиолууд харагдсан. Миний хувьд хүүдээ энэ номыг авав, баясаг дэ :)
Labels:
library
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment