18 July 2010

Amsterdam. Part 3

Өмнөх 2 хэсэгт дугуй болон граффити нийтлэгдсэн.
2010.04.24. Амстердамын шөнийн амьдрал.
Үдэш болоход хотыг хөндлөн гулд хэрсэн шуудуунуудаар зорчих завь, усан онгоцнууд цөөрнө.
Хотын төвийн атракцион гэрэлтүүлгээ асаана. Дээр нь суусан нөхдүүд орилолдоод л, чанга хөгжим хангинаад л. Энд бараг өдрөөсөө илүү их хүн цугладаг юм билээ.Жуулчидын их зочилдог улаан дэнлүүний гэх гудамжуудад мөн л хөл хөдөлгөөн ихэснэ. Бидэнтэй 2 монгол зөрөхдөө "хараач, монголчууд явж байна" гэж нэгэндээ хэлэх нь дуулдав. Кофе-шопуудаас гарах өвсний үнэр гудамжинд хүртэл үнэртнэ. Ер нь гудманд нь өвс татсан, долийсон, солийсон, инээсэн, баяссан, хазгай муруй гишгэсэн товарищууд бий. Нэг амар зүйл нь хэн хаанаас гарч ирээд дэлсээд авах бол гэсэн айдас байхгүй юм да.Хүүхэд дагуулж явалтгүй.Анхааралтай харвал, тэр цаана байгаа (ягаан) шилэн хоргонд хамгийн эртний мэргэжлийг эзэмшисэн бүсгүйчүүд байна. Ойрхоноос санаа зовоод зураг дарсангүй.Эндхийн гудамжинд авсаархан 00-иуд элбэг. Зурган дээр энэ зүүн талд буй дээрээ сараалжин төмөр хаалттай нь S үсэг шиг 00-ийн хувилбар байна. Мөн Y үсэг шиг байна билээ, нэгэн зэрэг 3 хүн орж болохоор. Эрчүүд зогсоогоороо орно, нуруу нь гудманд буй улсад харагдаж л байна. Эмэгтэй хүн болон хүндрэх тохиолдолд яахыг орж үзээгүй тул би таашгүй.

1 comment:

  1. hamgiin ertnii 3n mergejliin negdee ene b.unelegch gedeg chin
    1t.hudaldaachin
    2t.biye unelegch
    3t.odoo nuguu zurhaich, buu ed nar shuudee

    ReplyDelete