05 July 2010

Чанараас тоонд шилжих

Тоо чанарт шилжих процесс удаан, бэрхшээл ихтэй явагддаг. Харин эсрэг чиглэлд (чанараас тоонд) бол маш хурдан. Ямар нэгэн технологи нэвтрээ л бол чанар огцом мууддаг. Номыг авч үзье л дэ. Гар бичмэл номнууд урлагын бүтээл байсан. Бүгдийг гар аргаар хийдэг, ном болгон дахин давтагдашгүй. Ном маш үнэтэй байсан бөгөөд (хулгайд алдахгүй тулд) авдар саванд цоожилдог, тавиуртай нь гинжээр бэхэлдэг байсан юм.Дараа нь Гуттенберг гарч ирээд усны дусал шиг ижил номнуудыг хийгээд эхэлсэн. Ингэснээр ном хуулж бичдэг хүмүүсийг ажилгүй болгосон. Тэдний өшөөг компьютер авсан гэж үзэж болно. Номэн эхийг компьютер дээр хийх боломж олон түмэнд нээгдэнгүүт номын үйлдвэрийн олон ажилтан хэцүү байдалд орсон. 90-ээд оны эхэн үеийн ном сэтгүүлийг үзэхийн арга байхгүй. Шрифтээс нь авахуулаад аймшиг.Фотозургийн түүх үүнтэй төстэй. Боломжийн фотоаппаратын үнэ 300 ногооноос доош болоод ирхэд бүгд зураг авч эхэлсэн. Гоё хот болгон зургийн аппаратаар зэвсэглэсэн хүмүүсээр дүүрсэн. Түүхэн, сонирхолтой газар болгоныг боломжит бүх талаас нь, янз бүрийн өнцгөөс хэдэн сая удаа зургийг нь дарсан байгаа. Зургийн чанар эрс унав. Зураг авалтаар хоолоо олж идэх өдрөөс өдөрт хэцүү болж байна.Фотозураг уран зургийг аварсан байж болох талтай. Нэг ёсондоо мухардлаас гаргасан гэхүү дэ. XIX зууны эхэн гэхэд бүх уран зураг реалист чиглэлд бүтээгдэж байв. Зураачийн чадвар бодит байдлыг хэрхэн дүрсэлж буйгаар хэмжигдэж байсан үе. Зураач олон жил сурдаг, хэдэн долоо хоног судалгаа хийдэг, зарим бүтээлийг нэг бус жил зурдаг байсан. Тэгсэн фотозураг гарч ирээд бодит байдлыг тэр дор нь, газар дээр нь хэв цутгасан мэт авчихдаг болов. Гол нь хэд дахин хямд.Фотозураг олон зураачидыг хоолноос нь салгасан байж болох талтай. Гэхдээ дүрслэх урлагт түлхэц өгсөн нь гарцаагүй. Уран зураг нэг урсгалтай байх аргагүй болсон. Удалгүй импрессионизм, фовизм, постимпрессионизм, авангардизм, экспрессионизм, кубизм, абстракционизм, супрематизм, конструктивизм, сюрреализм, поп-арт г.м. чиглэлүүд үүсэж хөгжсөн. Зураач бодит байдлыг бус мэдэрч буй зүйлээ, өөрийн төсөөллийг дүрсэлдэг болсон.Сонирхолтой нь, дүрслэх урлагийг аварч буй фото урлаг түүний хорвоог байгаагаар нь л дүрслэх хараалыг туссан бололтой. Фотозураг нь баримт байх ёстой. Тухайн үеийг илэрхийлэх ёстой. Фотозурагчидыг "найруулга" хийсэн хэрэгт буруутгаж эхэлсэн. Маш олон түүхэн гэх тодотголтой зурагнууд найруулга шүү дэ. Берлин дээрх тугаас авахуулаад Иводзима дээрх туг хүртэл.
Компьютер гарч ирснээр "фотошоп"-дох гэх зүйл бий болов. Фотошоп - хиймэл, хуурамч гэдэгтэй адил утгатай болсон. Үнэндээ фотошоп нь ертөнцийг жаахан өнгө л оруулах хэрэгсэл шүү дэ. Сайн ярих юм бол биднийг фотошоп л тойрч байгаа - бүсгүйчүүдийн косметик, CV бичих, өмгөөлөл, соёлтой боловсон харьцаа г.м. Хэн ч балетыг "амьдрал дээр ингэж хөдөлдөггүй юм" гэж шүүмжилдэггүй биз дэ? Нарийн ярих юм бол уран зохиол ч гэсэн фотошоп. Фотозураг хэнд ч ямар ч өргүй. Гол зорилго нь - сэтгэгдэл үлдээх. Ямар аргаар сэтгэгдэл төрүүлэх вэ, тэр нь хамаагүй.
Чанар тоонд шилжих процессын дараачийн бай нь киноурлаг байх болов уу. Тун дахгүй сайн камерын үнэ 1000 ногооноос доош орно. Компьютерийн хүчин чадал хэд дахин нэмэгдээд спецэффект, монтаж олон түмэнд нээлттэй болох цагт бүгд бичлэг хийж, хооронд нь холбож кино хийж эхэлнэ. Өнөөдөр л гэхэд хэдэн сонирхогчид нийлээд л хөөрхөн уран бүтээлүүд хийдэг болж.

6 comments:

  1. neleen unshij sudalj baij hiijee.., saixan niitlel bna

    ReplyDelete
  2. neeree ganzo blogiin tuhai asuudal yu bolson be?

    ReplyDelete
  3. 95% дүүргэлттэй болонгуут 1GB хэмжээгээр нэмэгдүүлнэ дэ.

    ReplyDelete
  4. shiidsen uu bur..,site enee teree hudlaa bolson uu?

    ReplyDelete
  5. Шинэ сайттай зууралдах зав алга л да хө.
    Дизайны хувьд өөрчилнөө, тэгэж байгаад.

    ReplyDelete