01 July 2010

Citations

Хүүхдүүдээ ухаантай болгохыг хүсэж байгаа бол үлгэрүүд уншиж өг.
Бүр илүү ухаантай болгохыг хүсэж байгаа бол бүр л их үлгэрүүд уншиж өг.
/Альберт Эйнштейн/Муу мэдээ гэвэл та шүхэргүй доош унаж байна. Сайн мэдээ гэвэл газар ч мөн адил алга.
/Чогьяма Трунгпа Ринпоче/Цэвэр үнэнийг бичих ганц арга гэвэл бичсэнийг чинь хэн ч хэзээ ч уншихгүй гэж төсөөлөөд бичих хэрэгтэй. Баруун гараараа бичээд зүүнээрээ арилгаж байгаа мэт.
/Маргарет Этвуд/
Байшингийн дээвэрт нүх гарсан. Гэхдээ би сарыг харж байгаа юм чинь.
/Масахидэ, Басегийн шавь/
Хязгааргүйд хүргэх хаалга яг одоо өөрийн тань өрөөний хаа нэгтээ бий.
/Джина Рокка/
Хүн хэдий чинээ ухаантай байна төдий чинээ нарийн аргаар өөрийгөө хуурдаг.
/Карл Юнг/

1 comment: