24 March 2013

Аялагчидад зөвлөмж 7

Өмнөх нийтлэлүүд:
1. 2010.04.19. Буудлын гэрлийг аргалах, ванны толь дээрх цан арилгах.
2. 2010.04.25. 00-ийн усыг үсчүүлэхгүй болгох, оймсоо хурдан хатаах.

3. 2011.08.30. Хувцасаа цонхон дээр хийсгэхгүй хатаах.
4. 2012.06.25. Онлайн буудал захиалга.

5. 2012.08.13. Толь орлуулалт, аяны мешок.
6. 2012.09.01. Хумс арчилгаа, онгоцонд амрах.
Энэ удаагийн дугаарт: онгоцны 00-ийн хаалга онгойлгох зөвлөмж. 

Галт тэрэгний проводник бариулаар 00-ийн хаалганы түгжээг тайлдаг бол онгоцны стюардесса хэрхэн онгойлгодог нь сонин. Учир нь хаалганы гадна талд үндсэндээ юу ч байдаггүй шүү дэ. Бүх зүйл маш энгийн: 
Гол нь мэдлэгээ зөв ашиглаарай да. Гаднаас хаалга нээж орох нь 00-д байгаа хүнд тийм ч таатай санагдахгүй нь тодорхой. Яахав, үйлчлэгч бүсгүй нислэгийн өмнө юм уу, газардахаас наахна 00 түгжчихээд таныг оруулдаггүй, харин та яг дусаачих гээд байвал аминд орж мэднэ.

No comments:

Post a Comment