23 March 2013

Усны асуудал

Цэвэр ус дуусаж байна. 2017 оноос нийслэлчүүд алингаа алдна. Харангадах нь харангадаж, хатах нь хатаж үхэх юм байх. Гэнэт ухаан орсон юм шиг хэдэн өдрийн турш энэ сэдвээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зогсоо зайгүй ярьж байна. Урд нь юу бодож байсан юм, дебилүүд? Нүдэн дээр нь гол мөрөн ширгэж алга болж байсан шүү дэ.
Одоо ганц гарц л бий. Голын усны түвшинг дээшлүүлж барих янз бүрийн төсөл мөсөл гэж мөнгө төгрөг идэж уугаад яахвээ. Зүгээр л бүх крантыг тоолууртай болгоё. Усаа задгай бичүүлэх гэж буй албан байгууллага, хувь хүнд дааж давашгүй, усны тоолуур тавиулахаас өөр аргагүй байдалд оруулах тариф тулга. Энэ цагт бүх нийтээрээ тоолууржина (ядаж УБ). Яагаад цахилгаан бүх газар тоолууртай байхад ус байж болохгүй гэж? Цахилгааны мөнгөө төлөөгүй нөхдийн тогийг тасалдаг шиг усны мөнгөө төлөөгүй бол крантыг нь хаа. Усны тарифыг ер нь нэмэх хэрэгтэй. Усаа хааж, эсвэл стаканд ус авч байж шүдээ угаадаг болтол нь. Гэр хорооллынхон яахав, тэртэй тэргүй хэрэглээ нь бага хойно хөнгөлөлттэй тарифаар усаа авна биз. Харин үйлдвэрүүдийг бол чангалахад илүүдэхгүй. Бас уурхайнуудыг.
Хаана ч, ямар ч крантаас ус хий дусаад байж байдаггүй болговол хэдэн жил ч болтугай тарвага болчихгүй тэсэх байх. Улаан цөлд шахуу орших Израиль борооны усны дусал цуглуулж, хэд дахин усаа эргэлдүүлж ашиглаж болоод байхад манайх зүгээр л даварч байгаа юм. Баар рестораны 00-д орход ус мөнхийн 24 цаг гоожоод л байж байдаг шүү дэ. Иймд: эхний анхаарах асуудал - зохистой хэрэглээ. 
За тэгээд болохгүй бол Энэтхэгчүүдээс туршлага судлах хэрэгтэй биз. Нэг голд угаалгаа ч хийж, үхэгсэдээ ч үдэж, ундандаа ч хэрэглэсээр хэдэн мянган жил үзэж байгаа шүү дэ.

No comments:

Post a Comment