Өнөөдөр эгчийн минь төрсөн өдөр. 70-аад оны эхэн үеийн зураг нийтэллээ (слайдуудаас дарсан болохоор тэгш хэмгүй, хүрээгээрээ хар байгаа юм шүү).
Зүүн гар талаасаа 2 дахь нь миний том эгч. Тухайн үед аав бага цолтой офицер, манайх Улаанхуранд амьдардаг байсан үе. Би мэдээж сураггүй. Хамт зурган дээр гарсан хүүхдүүд хөрш айлынх. Бас л офицер гэр бүл байсан гэсэн.
Эгчийн багын төрх одоо манай дунд охинтой маш адилхан.
Зүүн гар талаасаа 2 дахь нь миний том эгч. Тухайн үед аав бага цолтой офицер, манайх Улаанхуранд амьдардаг байсан үе. Би мэдээж сураггүй. Хамт зурган дээр гарсан хүүхдүүд хөрш айлынх. Бас л офицер гэр бүл байсан гэсэн.
Блогийн нэг уншигчаас эгчид тань төрсөн өдрийн мэнд хүргэж энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж байгааг минь дамжуулаарай.
ReplyDelete