UPD 2026-03-08 04:52
Энэ удаад хувьсгалтай холбоотой номнууд байлаа.
1. А.Н.Толстой "Гурилан дундуур туучсан нь" "Хождение по мукам".
2. Б.Л.Пастернак "Доктор Живаго". Номыг нь эхлүүлчихээд орхисон байсан, аудио хэлбэрээр ажил гэрийн хооронд сонсож дуусгах ёстой байсан юм байлгүй дэ. Гоё зохиол байна лэ. Ер нь дээрх хоёр зохиол хувьсгал, иргэний дайн, ороо бусгаа цагт хүн хэрхэн хүнээрээ үлдэх, хайр сэтгэлийн хүч, хувь заяа яаж санаанд оромгүй байдлаар эргэж болдогийг харуулна.
3. К.Маркс "Коммунист намын тунхаг". За энийг зүгээр нохойтож сонирхосон юм, гэхдээ харамсаагүй. Аль 1848 онд Маркс цаг үеэсээ түрүүлж сэтгэж байсан байгаа юм.
UPD 2026-01-22 10:57
Алексей Ситниковын 2 номыг сонсож дуусгав. Цагийн гарз шахуу юм.
2025-12-03 22:44
Цувралын өмнөх дугаарууд: нэг, хоёр, гурав.



No comments:
Post a Comment