23 September 2026

Morgenshtern-ы ярилцлага

Моргенштерны уран бүтээлийг сонирхолгүй ирсэн. Хар тамхины асуудалтай, элдэв хэрэг төвөгт нэр нь тогтмол холбогддог нөхөр байсан. Дайн эхэлснээс хойш Дубайд амьдардаг болсон гэсэн мэдээлэл уншаад сураг тасарсан. 
Тэгсэн саяхан Дудь-д ярилцлага өгч. Бараг 5 цагийн нэвтрүүлэг байна лэ, хурдыг нь нэмээд ажлаа хийнгээ сонслоо. Энэ залуу үнэхээр өөчлөгдөж.
Таван жилийн өмнө Юрий Дудь-ийн нэвтрүүлэгт орж байсан юм байна, тэр нэвтрүүлгийг нь бол үзээгүй. Хоёр нэвтрүүлгийн скриншот ихийг илэрхийлнэ.
Before.
After.
Ярилцлагаас юу мэдэв: урд нь хар тамхинд гүн гүнзгий орсон байж. Одоо иудей шашинтай болоод бурханд итгээд явж байна. Рехаб-д хагас жил хэвтээд алкоголь, хар тамхины хамаарлаасаа салж. Сүүлд тамхинаас хүртэл гарч. Сэтгэцэд нөлөөтэй мансууруулах бодисны хамаарлаас гарах ямар хэцүүг ярьж байна. Марихуанагаар эхлээд мефедрон дээр сууж. 
Товчхондоо энэ ярилцлага уруудах ямар амархан, эргэж хэвийн болох ямар хэцүүг бодитоор харуулж. Түүнчлэн хүн сэтгэлийн тэнхээтэй байх ямар чухал, нас залуу гэлтгүй зөв шийдвэр гаргаж өөрийгөө татаж чадсаны түүх.
Нэвтрүүлгийн линк: https://youtu.be/0gvtAvT-xQ0?si=W5hbwcfRUCGE9tSL
Түүнчлэн нөхөр акустик концерт Dead sea-гийн арал дээр тоглож. Солевой Лайв гээд байгаа юм, давхар утгатай бас, ккк. Өмнөх уран бүтээлүүдийг нь бодоход үзэж болохоор юм: https://youtu.be/Cdvu4rNEOqc?si=L0uL3QAxS-9yk012

No comments:

Post a Comment