UPD 2026.07.03 14:26
Өнгөрөгч хугацаанд:
1. А.П.Чеховын богино өгүүллэгүүдийг сонсов. Лошадиная фамилия, Хамелеон тэргүүтэй ёгт өгүүллэгүүд нь таалагддаг.
2. Варлам Шаламовын "Колымские рассказы". Хүнд хүнд юм их гарна энэ өгүүллэгүүдэд. Монгол хэлрүү орчуулагдсан зарагдаж байна лэ шүү Интерномд. 50-иад оны голдуу үйл явдлууд, Колыма.
3. С.Довлатовын "Зона". Хоригдол биш хуягийн талаас харсан 70-аад оны төгсгөл үеийн лагерийн амьдрал. Ер нь Солженицын, Шаламов, Довлатов гурвын гулаг, хорих ангитай холбоотой зохиолуудыг уншчихад илүүдэхгүй. Алексей Багдасаров гэдэг диктор уншсан хувилбар нь их таалагдлаа. Заримдаа гудманд тэсэлгүй инээчихлээр хүмүүс гайхаж хардаг.
2026.04.28 11:05
Цувралын өмнөх дугаарууд: нэг, хоёр, гурав, дөрөв.Өнгөрөгч хугацаанд:
1. Үй Хуа-гийн "Амьдрахуй" зохиол. Зовлон гэж юу байдаг талаар.
2. Түүхч Д.Өлзийбаатарын "Монголчууд" аудионом. 10-аад жилийн өмнө гарч байхад нь машинд сонсож байсан юм. Сая дахиад нэг сонслоо. Ер нь сонсчиход илүүдэхгүй бүтээл байгаа юм.
3. Монгол зохиолчдын өгүүллэгүүд. Зарим нь таалагдсан, зарим нь огт үгүй.

No comments:
Post a Comment