06 August 2025

Miyazaki

Хаяо Миядзакигийн кинонууд гоё шүү. Хамгийн сүүлд The Boy and the Heron-ыг нь үзсэн. Саяхан Миний хөрш Тороро-г үзлээ. Дунд ангид байхдаа Ард кинотеатрт тус киног үзэж байснаа бүдэг бадаг санадаг юм. 1988 онд элдэв балай цензур байхгүй, байгаа зүйлийг байгаагаар нь дүрсэлдэг гоё байж дэ гэж бодсон. Жишээ нь: аав нь хоёр охинтойгоо усанд орж байгаа юм. Бүгд нүцгэн. 
Мэдээж харуулаад дэмий зүйлийг харуулахгүй байгаа юм л да. Гэхдээ япончууд усанд ингэж ордог байсан болохоор асуудалгүй тэрийг дүрсэлсэн. Одоо бол чадахгүй. Бас кинонд гарах жижиг сажиг зүйлийг анхаарвал багагүй мэдээлэл олж авна. Жишээ 2: энд нөгөө л аав 2 охинтойгоо унтаж байна.
Хувцаснуудаа хэрхэн эвхэж тавьсныг харах хэрэгтэй. Эвхээд дээр нь цаг, зүүлт г.м. -ийг тавьсан байгаа юм. Том багагүй жимбийтэл эвхсэн. Багаас нь хүүхдүүдээ ингэж хүмүүжүүлдэг, томчуууд нь үлгэр дуурайлал болж ирсэний илрэл.

No comments:

Post a Comment