1-р курсээ төгсөж ирж амарчихаад буцаж байгаа юм. Сайн явж хүрсэн байна лэ, нэг зүйл тохиолдсоныг эс тооцвол. Стамбул дээр дамжин суухаас нь өмнө холбогдсон чинь:
- Сая нисэж байхад нэг авгайтай муудалцаад гэнэ.
- Юунаас болсон юм, монгол юмуу гадаад юмуу? гэж асуулаа.
- Монголоо. Хөөрөөд нилээн ниссэний дараа жаахан амарчих гээд түшлэгээ хойш нь болгосон юм. Тэгсэн ард сууж байсан авгай түлхээд, наадхаа урагшлуул гэж загнаад. Энэ суудал чинь налах зориулалттай, та ч гэсэн хойшоо налахгүй юу гэсэн чинь урдаас "Хойно гадаад хүмүүс сууж байна, би гадны хүмүүсийн хувийн орон зайд халдахгүй, чам шиг бүдүүлэг биш" гэсэн гэнэ.
Миний муухай дургуй хүрсэн. WTF? Ямар дебилизмийн дээд түвшний юм ярьдаг блаавгай вэ, хүүхэд дээрэлхээд муу шаар чинь гэж бодоод:
- Ямар мангар гар вэ наадах чинь, тэгээд миний охин яав гэсэн чинь.
- Налж суух эсэх нь миний эрх, та налах эсэх нь таны сонголт гээд түшлэгээ хойш нь болгосон чинь дахин дахин араас нудраад зүгээр суулгадаггүй. Миний хүүхэд шиг жаахан юм байж энээ тэрээ гээд үглээд. Хажуудаа сууж байсан миний үеийн охинд намайг муулаад, нөгөөх нь хөөрхий юуч хэлж чадахгүй, уг нь миний зөв гэдгийг мэдээд байдаг, хэлвэл муудах болчихоод. Тэгээд би сүүлдээ онгоцны үйлчлэгчийг дуудаад хэлсэн, энэ хүн ийм шаардлага тавиад намайг тайван суулгахгүй байнаа гэж. Тэр эгч гэхдээ бас тэнэгээ, яг стюардессын дэргэд миний араас хамаг чадлаараа түлхээд. Тэгсэн стюардесс уурлаад, та яагаад бусдад халдаад байгаа юм, зүгээр яв гээд, ядаж байхад нөгөөх чинь таг хэлгүй, хажууд нь сууж явсан нөгөө охин орчуулж өгсөн. Үйлчлэгчээс сануулга авснаас хойш нам чимээгүй болсон.
Би хэллээ, аль тэнэг гарыг тэр гэхэв. 50-тай имбецил байхад 10 насандаа ухаан суусан хүүхэд ч байдаг. Өөрийн эрх ашгийг хаана ч, хэзээ ч хамгаалах хэрэгтэй. Зөв байна миний охин, дуугуй тэсээд гаралгүй тэмцээд ялсан нь сайн гэлээ.


No comments:
Post a Comment