21 August 2025

Ожаровский

Андрей Ожаровский гэдэг орос Мардайд хэмжилт хийж яваад саатуулагдсан юмаа да. Уншихлаар эрс тэс 2 төрлийн мэдээлэл байгаа юм:
1. Ожаровский бол том эрдэмтэн, олон улсад судалгаа шинжилгээ хийсэн туршлагатай. Мардайд цацрагийн идэвжилт их байгааг илрүүлсэнийхээ төлөө баривчлагдсан.
2. Гөлийсөн орос хууль зөрчиж баталгаажаагүй багажаар худал хэмжилт хийж олныг төөрөгдүүлж айдаст авахуулсан үйлдэл хийсэн. Хөөж гаргаад хилийн хориг тавь Беларусь шиг.

Би энэ хүний талаар жаал хайж уншлаа. 2000 онд МИФИ-гийн Курчатовын институтэд аспирантурт сурч байсан нь бол үнэн. 2009 оноос цөмийн энергитэй холбоотой иргэний хөдөлгөөнүүдэд нэгдсэн. РСЭС буюу Российский социально-экологический союз нэртэй ТББ-ын шинжээч гэж явдаг. Энэ ТББ-ынхаа ажлын хүрээнд 2012-2015 онд Курганская область, Краснокаменск, Чернобыль, Фукусима зэрэг газар цацрагийн хэмжилт хийсэн нь бас үнэн. Манай зарим мэдээллийн эх сурвалж том эрдэмтэн, их сургуульд багшилдаг барьдаг гэж, худлаа. Сургуульд 2020 оноос физикийн багшаар ажилласан. Судалгаа шинжилгээний бүтээл, олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн материал бол олсонгүй (магадгүй би дутуу хайсан байж мэднэ). Ерөнхийдөө байдаг л нэг физикч байгаа юм. Экологийн активист болохоор манай ураны эсрэг хөдөлгөөнийхөнтэй санаа зорилго нийлсэн юм болов уу гэж харж байна.

За одоо найзын хэмжилтүүдийг сонирхоё.
Atom fast болон Грач гэдэг багажууд ашигласан байгаа юм. Atom fast нь Personal radiation dosimeter буюу энгийн, өргөн хэрэглээний доземетр. Худалдаанд 400 ам. доллараар зарагдаж байна. Линк: https://www.gammaspectacular.com/blue/gamma-spectroscopy/radiation-detectors-and-dosimeters/atom-fast?srsltid=AfmBOor74i9IfWP_obqJDzXLKP7gLayPv7zc36nv7ALprOdnhRsVLKz2
Грач нь болохоор бүр 4200 рублийн ахуйн хэрэглээний шахуу багаж Линк: https://www.ozon.ru/product/grazhdanskaya-zashchita-dozimetr-grach-1029803349/?oos_search=false

Atom fast-ын нэг сайн функц нь хэмжилтийг гар утасны апп-руу дамжуулаад, шууд cloud-д байршуулдаг. Ожаровскийн болон бусад хүмүүсийн хийсэн хэмжилтүүд энд байршиж байнаhttp://www.atomfast.net/maps/?p=1&lat=34.307144&lng=20.742188&z=2

За одоо Мардайн хэмжилтийг нь үзье. Ихэнх нь цэнхэр байгаа юм. Улаан цэг цацраг хэвийн хэмжээнээс давж буйг илтгэнэ. Зурагны баруун талын өнгөний индикаторыг харвал илүү ойлгомжтой байх болно. 
Дорноговиор машинтай давхиж хэмжилт бас хийсэн байгаа юм. Асуудал алга гэж харж байна.
Харин Улаанбаатарын захаар асуудал байна (багажинд итгэх юм бол).
Тэгсэн Москвагийн ойр орчимд энэ оны 6 сард өөр нэг нөхөр ижил багажаар хэмжилт хийсэн байгаа юм. 
Юу вэ? Мардайгаас аймар байгаа юм бишүү, ккк.
Дүгэлтийг өөрсдөө хийнэ бизээ.

No comments:

Post a Comment