31 August 2025

Онгоцонд

Өчигдөр дунд охиноо буцаалаа. 
1-р курсээ төгсөж ирж амарчихаад буцаж байгаа юм. Сайн явж хүрсэн байна лэ, нэг зүйл тохиолдсоныг эс тооцвол. Стамбул дээр дамжин суухаас нь өмнө холбогдсон чинь:
- Сая нисэж байхад нэг авгайтай муудалцаад гэнэ.
- Юунаас болсон юм, монгол юмуу гадаад юмуу? гэж асуулаа.
- Монголоо. Хөөрөөд нилээн ниссэний дараа жаахан амарчих гээд түшлэгээ хойш нь болгосон юм. Тэгсэн ард сууж байсан авгай түлхээд, наадхаа урагшлуул гэж загнаад. Энэ суудал чинь налах зориулалттай, та ч гэсэн хойшоо налахгүй юу гэсэн чинь урдаас "Хойно гадаад хүмүүс сууж байна, би гадны хүмүүсийн хувийн орон зайд халдахгүй, чам шиг бүдүүлэг биш" гэсэн гэнэ.
Миний муухай дургуй хүрсэн. WTF? Ямар дебилизмийн дээд түвшний юм ярьдаг блаавгай вэ, хүүхэд дээрэлхээд муу шаар чинь гэж бодоод:
- Ямар мангар гар вэ наадах чинь, тэгээд миний охин яав гэсэн чинь.
- Налж суух эсэх нь миний эрх, та налах эсэх нь таны сонголт гээд түшлэгээ хойш нь болгосон чинь дахин дахин араас нудраад зүгээр суулгадаггүй. Миний хүүхэд шиг жаахан юм байж энээ тэрээ гээд үглээд. Хажуудаа сууж байсан миний үеийн охинд намайг муулаад, нөгөөх нь хөөрхий юуч хэлж чадахгүй, уг нь миний зөв гэдгийг мэдээд байдаг, хэлвэл муудах болчихоод. Тэгээд би сүүлдээ онгоцны үйлчлэгчийг дуудаад хэлсэн, энэ хүн ийм шаардлага тавиад намайг тайван суулгахгүй байнаа гэж. Тэр эгч гэхдээ бас тэнэгээ, яг стюардессын дэргэд миний араас хамаг чадлаараа түлхээд. Тэгсэн стюардесс уурлаад, та яагаад бусдад халдаад байгаа юм, зүгээр яв гээд, ядаж байхад нөгөөх чинь таг хэлгүй, хажууд нь сууж явсан нөгөө охин орчуулж өгсөн. Үйлчлэгчээс сануулга авснаас хойш нам чимээгүй болсон.
Би хэллээ, аль тэнэг гарыг тэр гэхэв. 50-тай имбецил байхад 10 насандаа ухаан суусан хүүхэд ч байдаг. Өөрийн эрх ашгийг хаана ч, хэзээ ч хамгаалах хэрэгтэй. Зөв байна миний охин, дуугуй тэсээд гаралгүй тэмцээд ялсан нь сайн гэлээ.

Өдрийн тэмдэглэлээс

The Cure - The Last Day of Summer

26 August 2025

Received pictures

Ирүүлсэн зурагнууд.
Нилээн олон жилийн өмнөх зураг шиг санаж байна. Залуухан бүсгүйн гар гэсэн.
Бас удаан хадгалагдсан, мартагдсан байсан зураг. Чикаго. Тайлбар нь: хөрш хятадад юу тохиолдсон юм байгаа юм - хүн барьцаалаад. Шууд тусгайгийнхан бүслээд, хуягт тулгаж тавиад, хэсэг хэлэлцээр хийж ятгах гэж оролдоод, харанхуй болонгуут штурм хийгээд алчихсан.
Өнөөдөр ирсэн зураг.

Каста - Закрытый Космос

Blue October - Say It

25 August 2025

Хоол хүнс

Муу хүн идсэнээ цувралаас. Уртаас урт пост.
Энэ зун шорлог цөөнгүй хийсэн, гэхдээ тэр болгон зураг дараагүй. Шорлогонд хонины гуя юмуу сээрний махыг ашигладаг. Дарахдаа сонгиноос өөр юм хэрэглэдэггүй. Сүүлийн үед залхуураад блендэрт сонгиноо хийж нунтаглаад махан дээрээ хийчихдэг болсон. Үнэн амар, шүүс нь аймар ялгарч байна лэ, дутагдал нь дараа нь шарах сонгино л үлдэхгүй юм да.
Зуслан дээр:
Архангайд. 
Гэртээ ганцаараа өнжих бол залхуурдаг. Беларусь арга: 
Өндөг хамгийн энгийн бөгөөд зөв хүнс болж таараад байгаа.
Хиам ч гэсэн бэлдэхэд амар. Гэхдээ хиам, зайдас их хэрэглээд дэмий л дэ яг үнэндээ. Багасгасан байгаа хэрэглээгээ.
Заримдаа бүр хоол ч хийдэггүй.
Хөгширөөд байгаа юм байлгүй монгол хоол, тэр тусмаа шөлтэй хоол их таалагддаг болсон.
Нэг, хоёрдугаар хоол байвал бүр дажгүй:
Котлет юмуу татсан махыг ходоод амар боловсруулагддаг юм гэсэн.
Энгийн хуурга ч мэдээж иднэ. Ходоод хамгийн амархан цаддаг, боловсруулах гэж зовдог хослол гурил ба мах. Тиймээс бургер идэхлээр амархан цадсан мэдрэмж бий болоод байгаа юм.
Гэдэс дотор янзын. Цусанд би нугасгүй. Гэдэс чанах процессыг хянаад сууж байгаа том эгч.
Элэг сүүл хамгийн тэжээллэг хоол. Зүгээр плитка дээр ч шардаг:
Ширмэн дээр ч шардаг:
Ширэм шал ондоо байдаг. Эмээгийн маань жалавч тогоо манайд байдаг юм. Цэвэр ширэм, хүнд гэж жигтэй. Жижигхэн тогоо л до, гэхдээ наддаа болоод л байгаа.
Бас нөгөө смокерт гахайн торой утаад амжсан.
Эх орныхоо хишгийг монгол хүн сайн хүртэх хэрэгтэй гэж боддог. Тиймээс натурал хүнс хэрэглэхийг хичээдэг. Тухайлбал: айраг, хоормог сайн уух хэрэгтэй. Намар оройн цагаар 30-40 литр айраг хөлдөөгөөд хавар болтол уудаг.
Жимс, самар мөн адил. Самрыг нь вакумдаад, жимсийг нь хөлдөөгөөд өвөл, гол нь хавар хэрэглэдэг. Одоогоор аньс, нэрс хоёр дарж байгаа. Хөвсгөл, Завханаас авдаг. 
Бууцагааны алдарт тэмээн тавхайн хэлбэртэй ямааны ааруул сүүлийн жилүүдэд бас захиад байгаа. Хаяал маань хийдэг юм. Жаахан үнэтэй, гэхдээ энэ ааруулыг гүйцэх ааруул монголд лав байхгүй.
Ямааны сүүн бүтээгдэхүүн хамгийн сайн. Жишээ нь: ямааны сүүгээр хийсэн бяслаг гадаадад хамгийн үнэтэй байдаг. Би бяслаг биш нэрмэлийг нь хэрэглэчихдэг юм, ккк.
Надад одоо цэнгэг усны загас (хариус ч юмуу) бэлтгэн нийлүүлэгч л дутаад байгаа юм. Бусад нь бараг бүрдчихсэн. Хүний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй, тиймээс шууд хотноос нь, айлаас нь зах зээлийн үнээр худалдан авалт хийхэд хөдөөгийнхөн дуртай байдаг. Ченжгүй авахлаар хэн хэндээ ашигтай. 

24 August 2025

Jigsaw puzzle. Part 5

Цувралын өмнөх дугаарууд: нэг, хоёр, гурав, дөрөв.
Энэ удаад 70см x 50см хэмжээтэй 1000 ширхэгтэй 2 puzzle угсрагдсан болно. Миний оролцоо байхгүй, хүүхдүүд л эвлүүлсэн.
Нэг нь AI үүсгэсэн юмуу гэмээр зураг.
Нөгөөх нь Венецийн зураглал.

22 August 2025

Ricchi E Poveri - Come Vorrei

Цох

Дээхнэ ээжид хэдэн наалддаг цох өгсөн юм.
Төд удалгүй цэцэгнүүд нь ийм болсон байв.

6 медаль

UPD 2025.08.22 10:46
Энэ жил 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл авсан байна. Чанарын хувьд өмнөх жилийн амжилтаа ахиулж. Монгол улсын ирээдүй болсон хүүхэд залуучуудаараа бахархаж байна. Гоё ч газар зохион байгуулагдсан юм байна энэ жилийн ОУ-ын олимпиад. 

2024.07.22 09:41
https://ikon.mn/n/371p
Бахархаж байна энэ хүүхдүүдээр. ЭЕШ-ын дүн тааруу болсон гэж байгаа хэдийч олон улсын олимпиад, тэмцээнд монголчууд хавьгүй өндөр амжилт үзүүлдэг болсон нь бас үнэн шүү.

21 August 2025

Ожаровский

Андрей Ожаровский гэдэг орос Мардайд хэмжилт хийж яваад саатуулагдсан юмаа да. Уншихлаар эрс тэс 2 төрлийн мэдээлэл байгаа юм:
1. Ожаровский бол том эрдэмтэн, олон улсад судалгаа шинжилгээ хийсэн туршлагатай. Мардайд цацрагийн идэвжилт их байгааг илрүүлсэнийхээ төлөө баривчлагдсан.
2. Гөлийсөн орос хууль зөрчиж баталгаажаагүй багажаар худал хэмжилт хийж олныг төөрөгдүүлж айдаст авахуулсан үйлдэл хийсэн. Хөөж гаргаад хилийн хориг тавь Беларусь шиг.

Би энэ хүний талаар жаал хайж уншлаа. 2000 онд МИФИ-гийн Курчатовын институтэд аспирантурт сурч байсан нь бол үнэн. 2009 оноос цөмийн энергитэй холбоотой иргэний хөдөлгөөнүүдэд нэгдсэн. РСЭС буюу Российский социально-экологический союз нэртэй ТББ-ын шинжээч гэж явдаг. Энэ ТББ-ынхаа ажлын хүрээнд 2012-2015 онд Курганская область, Краснокаменск, Чернобыль, Фукусима зэрэг газар цацрагийн хэмжилт хийсэн нь бас үнэн. Манай зарим мэдээллийн эх сурвалж том эрдэмтэн, их сургуульд багшилдаг барьдаг гэж, худлаа. Сургуульд 2020 оноос физикийн багшаар ажилласан. Судалгаа шинжилгээний бүтээл, олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн материал бол олсонгүй (магадгүй би дутуу хайсан байж мэднэ). Ерөнхийдөө байдаг л нэг физикч байгаа юм. Экологийн активист болохоор манай ураны эсрэг хөдөлгөөнийхөнтэй санаа зорилго нийлсэн юм болов уу гэж харж байна.

За одоо найзын хэмжилтүүдийг сонирхоё.
Atom fast болон Грач гэдэг багажууд ашигласан байгаа юм. Atom fast нь Personal radiation dosimeter буюу энгийн, өргөн хэрэглээний доземетр. Худалдаанд 400 ам. доллараар зарагдаж байна. Линк: https://www.gammaspectacular.com/blue/gamma-spectroscopy/radiation-detectors-and-dosimeters/atom-fast?srsltid=AfmBOor74i9IfWP_obqJDzXLKP7gLayPv7zc36nv7ALprOdnhRsVLKz2
Грач нь болохоор бүр 4200 рублийн ахуйн хэрэглээний шахуу багаж Линк: https://www.ozon.ru/product/grazhdanskaya-zashchita-dozimetr-grach-1029803349/?oos_search=false

Atom fast-ын нэг сайн функц нь хэмжилтийг гар утасны апп-руу дамжуулаад, шууд cloud-д байршуулдаг. Ожаровскийн болон бусад хүмүүсийн хийсэн хэмжилтүүд энд байршиж байнаhttp://www.atomfast.net/maps/?p=1&lat=34.307144&lng=20.742188&z=2

За одоо Мардайн хэмжилтийг нь үзье. Ихэнх нь цэнхэр байгаа юм. Улаан цэг цацраг хэвийн хэмжээнээс давж буйг илтгэнэ. Зурагны баруун талын өнгөний индикаторыг харвал илүү ойлгомжтой байх болно. 
Дорноговиор машинтай давхиж хэмжилт бас хийсэн байгаа юм. Асуудал алга гэж харж байна.
Харин Улаанбаатарын захаар асуудал байна (багажинд итгэх юм бол).
Тэгсэн Москвагийн ойр орчимд энэ оны 6 сард өөр нэг нөхөр ижил багажаар хэмжилт хийсэн байгаа юм. 
Юу вэ? Мардайгаас аймар байгаа юм бишүү, ккк.
Дүгэлтийг өөрсдөө хийнэ бизээ.

18 August 2025

Монголын гээгдсэн түүх

Ойрд ном аваагүй. Монголын гээгдсэн түүх цувралтай болсон.

Дүрслэх урлаг өрхийн хүрээнд

Оригами хийгдсээр.
Шинэ чиглэл бий болсон - нэхмэл. Спайдермэн гэсэн энэ.
Баримал. 21 оны зураг байна.
Цасан урлаг.
Doodles.
Among Us тоглоом дэлгэрч байсан үеийн бүтээлүүд.