Замын хөдөлгөөний дүрмийг би төдийлөн зөрчдөггүй. Эгнээ байр сүлжиж давхих, хурд хэтрүүлэх, улаан гэрэлтэй уралдаж уулзвар нэвтрэх, тэр тусмаа согтуу машин барих - надад зохихчгүй. Надад гэлтгүй хэнд ч зохихгүй л дэ. Гэхдээ хааяа нэг торгууль бичүүлэх тохиолдол гардаг. Ихэвчлэн дүрэм зөрчсөнөө ч мэдээгүй байхад "аз жаргалын захидал" хаягаар хүрээд ирдэг. Зарим нь зураг хэлбэртэй хадгалагдаад үлдэж шүү. Жишээ нь: хамгийн сүүлд 2014 оны 4-р сард буюу яг 2 жилийн өмнө торгууль ирж байж.
Сайн санаж байна - амралтын өдрийн өглөө Нарны замаар хамаатныдаа очихоор явсан юм. Хөдөлгөөн бараг байгаагүй, тэгээд анзааралгүй хурд хэтрүүлсэн байсан. 75км/ц-ийг хурдтай давхисан гэж үзэх нь инээдтэй ч гэлээ дүрэм бол дүрэм, миний буруу.
2014 оны 4-р сар ер нь барцад ихтэй байж. Бас нэг захиа:
Энэ тохиолдолд торгууль миний нэр дээр ирсэн боловч яг дүрэм зөрчигч нь бол би биш. Жолооны ардминий хайртай эгч өөр хүн байсан юм.
Мөн 2014 онд машинаа Гутлын 22 дээрээс анх удаа ачуулж үзсэн гашуун туршлага бий. Журмын хашаанаас очиж авахдаа мөнгө тушаасан баримтуудаа өгч буй байдал:
Инээдтэй нь - 75 мянга нь хувийн ачигч компанид, 3 мянга 500 нь журмын хашааны төлбөр буюу улсын карманд орж байж.
За тэгээд нэг хэсэг (2 жил) захидал хүлээж аваагүй. Тэгсэн өчигдөр гэрээсээ гарч явтал манаач дугтуй гардуулдаг юм да. Уот зе фак? Хаана бас юу нь тэмдэглэгдчихвээ? Задлаад үзсэн - 1-р эгнээгээр зорчиж гэнэ.
Торгууль бичигдсэн өдрийг санах гэж хичээв. Саналаа! Энэ өглөө би Боловсролын яамны ойрхон очих ёстой байсан юм. Талбайн зүүн талаар Хас банкны зүг давхиад очтол... Лавров ирсэн гээд Туушингийн урдах замыг тэр чигээр нь хаасан байв. Би цааш МУИС ороод, Өргөө-2-ын дэргэд зогсоол ололгүй Интерном, Адмон хэвлэлийн дэргэдүүр машинаа байрлуулчих гэж үзээд баралгүй цааш яваад Боловсролын яамны зогсоол руу орсон. Тэнд нар буруу нэг тойрч өгөөд (машин байтугай мопед зогсоох зай байгаагүй) буцаад Багшийн дээдийн уулзвар дээрээ гарч ирсэн. За тэгээд 2 дахь удаагаа Централ тауэрийн урдуур явсан юм. Гэхдээ 1-р эгнээгээр яваагүйгээ сайн санаж байна. Уулзварын наана шугам тасархай болоогүй байхад арай түрүүлээд дараад орчихсон юм шиг байгаа юм. Эцсийн дүнд энэ өглөө 30-аад минут зогсоол хайж байж арай гэж Тусгаар тогтнолын ордны дэргэд машинаа үлдээсэн юм. Тэгсэн хэдэн өрдийн дараа араас нь ийм захидал ирж л байдаг, таарч дэ. Лавровоос л хамаг юм боллоо, цус гэж, хэ-хэ.
Сайн санаж байна - амралтын өдрийн өглөө Нарны замаар хамаатныдаа очихоор явсан юм. Хөдөлгөөн бараг байгаагүй, тэгээд анзааралгүй хурд хэтрүүлсэн байсан. 75км/ц-ийг хурдтай давхисан гэж үзэх нь инээдтэй ч гэлээ дүрэм бол дүрэм, миний буруу.
2014 оны 4-р сар ер нь барцад ихтэй байж. Бас нэг захиа:
Энэ тохиолдолд торгууль миний нэр дээр ирсэн боловч яг дүрэм зөрчигч нь бол би биш. Жолооны ард
Мөн 2014 онд машинаа Гутлын 22 дээрээс анх удаа ачуулж үзсэн гашуун туршлага бий. Журмын хашаанаас очиж авахдаа мөнгө тушаасан баримтуудаа өгч буй байдал:
Инээдтэй нь - 75 мянга нь хувийн ачигч компанид, 3 мянга 500 нь журмын хашааны төлбөр буюу улсын карманд орж байж.
За тэгээд нэг хэсэг (2 жил) захидал хүлээж аваагүй. Тэгсэн өчигдөр гэрээсээ гарч явтал манаач дугтуй гардуулдаг юм да. Уот зе фак? Хаана бас юу нь тэмдэглэгдчихвээ? Задлаад үзсэн - 1-р эгнээгээр зорчиж гэнэ.
Торгууль бичигдсэн өдрийг санах гэж хичээв. Саналаа! Энэ өглөө би Боловсролын яамны ойрхон очих ёстой байсан юм. Талбайн зүүн талаар Хас банкны зүг давхиад очтол... Лавров ирсэн гээд Туушингийн урдах замыг тэр чигээр нь хаасан байв. Би цааш МУИС ороод, Өргөө-2-ын дэргэд зогсоол ололгүй Интерном, Адмон хэвлэлийн дэргэдүүр машинаа байрлуулчих гэж үзээд баралгүй цааш яваад Боловсролын яамны зогсоол руу орсон. Тэнд нар буруу нэг тойрч өгөөд (машин байтугай мопед зогсоох зай байгаагүй) буцаад Багшийн дээдийн уулзвар дээрээ гарч ирсэн. За тэгээд 2 дахь удаагаа Централ тауэрийн урдуур явсан юм. Гэхдээ 1-р эгнээгээр яваагүйгээ сайн санаж байна. Уулзварын наана шугам тасархай болоогүй байхад арай түрүүлээд дараад орчихсон юм шиг байгаа юм. Эцсийн дүнд энэ өглөө 30-аад минут зогсоол хайж байж арай гэж Тусгаар тогтнолын ордны дэргэд машинаа үлдээсэн юм. Тэгсэн хэдэн өрдийн дараа араас нь ийм захидал ирж л байдаг, таарч дэ. Лавровоос л хамаг юм боллоо, цус гэж, хэ-хэ.
Яг наана чинь би бас яг адил (за бас яаг нь ч юу вэ..) торгуул байж билээ. Уул нь түгжрэл гээд замын цагдаа ах маань дохиод л оруулсан юм даа. Даанч бас дараа нь зураг.. :)
ReplyDelete