Соёл судлаач Фонс Тромпенаарс ба Чарльз Хампден-Тернер нар хүмүүсийг тоор ба кокос хэмээн ангилж болно гэж. Зарим улс оронд ихэнх иргэд нь тоор шиг, зарим газар кокос шиг гэсэн үг. Тухайлбал АНУ болон Бразил - тоор. Энд танихгүй хүн ч тантай эелдэг зөөлөн харьцана, инээмсэглэнэ, санаа тавьж буй мэт болно. Гэхдээ харьцаад, дотно болоод ирэх цагт үнэн мөн чанар буюу "яс"-тай нь тулгарна ө.х. тоор ангилалын хүн гаднаа зөөлөн хэдий ч өөрийн орон зайд тэр болгон хөндлөнгийн хүн нэвтрүүлдэггүй байна. Кокос болохоор яг эсрэгээрээ. Оросууд, германчууд энэ ангилалд багтна. Анх хөндий хүйтэн харьцаатай байсан хүн яваандаа зөөлөрч талтай болдог, нээгддэг. Хоёр өөр ангилалд багтах хүмүүс хоорондоо таарч тохирох, бие биенээ ойлгоход бэрхшээлтэй. Тоорыг санаатай гар, худлаа бялдуучлагч, долгинуур гэж ташаа ойлгодог бол кокосыг бүдүүлэг, биеэ тоосон, ихэмсэг, сэтгэлийн хөдлөл бага гэж нөгөө тал нь хүлээж авах нь бий. Үнэн хэрэг дээр өсч хүмүүжсэн орчныхоо соёлын нөлөөнд л ийм болцгоосон байдаг.
10 April 2016
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment