Эх оронч үзэл, шашин шүтлэг, улс төрийн үзэл баримтлал, sex orientation зэргийг урдаа барьж улайран тэмцэгчдийг би ер ойлгодоггүй юм. Ямар тухайн шашныг, намыг, улс орныг, эсвэл бэлгийн харьцааг мань эр өөрөө зохиосон, бүтээсэн, бий болгосон биш. Бэлэн, дардан замаар л тууж яваа нөхдүүд шүү дэ. Чимээгүйхэн дэмжих зүйлээ дэмжээд явалдаа, бүх нийтэд зарлах ямар шаардлага байна. Үзэл бодлоо хэт идэвхитэй тунхаглаад эхэлвэл би тухайн хүнийг өөрийн геморройг бусдад нялзаах гэж байна л гэж хүлээж авдаг. Аливаа үзэл бодол, баримтлал үйл хэргээр баталгаажих хэрэгтэй. Бурханы шашинтай уу? Нүгэл битгий үйлд - хулгай бүү хий, худал бүү хэл. Гомосек уу? Тэрийгээ битгий зарла. Хотынхоо төлөө санаа зовоод байна уу? Байрны гаднах сандлыг засчих, будчих. Ардчилагч, либерал, эх оронч уу? Зүгээр амаа хамхихад хангалттай. Бодож буй зүйлээ бичих нэг хэрэг. Өдөр шөнөгүй нэг намын, эсвэл улс төрчийн тухай бичих чинь эрүүл бус үзэгдэл шүү дэ.
Би FB-д 107 friend-тэй, 79 request бас хүлээж байгаа юм байна. Угаасаа 100-аас илүү хүнтэй холбогдвол FB-ийг маллана гэж байхгүй юм шиг байна лэ (хажуугаар нь бас group-үүдийн пост орж ирнэ шүү дэ). Есөн шидийн элдэв балай зүйл постолдог, лайк дардаг, share хийдэг дебилүүдийг би уг дуугуй хасч орхидог. Ямар троллинг хийлгэх гэж тэр нөхөртэй холбогдсон биш.

No comments:
Post a Comment