30 April 2015
29 April 2015
Орос хэлний хичээл
Бид хойд хөршрүүгээ визгүй зорчих эрхтэй болсон. Дуртай үедээ хэнч бай аялах боломжтой. Тиймээс орос хэлэндээ таг байж таарахгүй. Меня зовут ... гэх мэт зүйл заагаад дэмий байлгүй, амьдралд ойр зүйл бичье гэж бодлоо.
Орос хэлний гол хөдөлгүүрийн нэг нь мат буюу бүдүүлэг хараал юм. Хараал дан мат-аас бүрдэхгүй л дэ, "добрый" хараал бас бий.
Дээр үеийн болон орчин цагийн хэллэгүүд хоорондоо мэдээж ялгагддаг. Тухайлбал: тэнэг, юм боддоггүй маанагдуу нөхрийг юу гэхэв? XIX зууны үед "дурак", "лапоть" г.м.-ээр цоллох байсан болов уу. Энэ нь үнэндээ хараал биш. Одоо бол "дегенерат", "имбецил", "деблоид" гэнэ. Энэ нь ч хараал биш, хөнгөн доромжлол. Манайд дүүрсэн толгойг "эргүү мал" гэдэг нь нүүдэлчин соёлыг маань илтгэнэ. Бид нэгнийгээ өвчин туссан малтай жишиж байхад оросууд хамгийн хямд хөлний өмсгөлтэй зүйрлэж байх жишээний.
Мат хэдийгээр муухай ч гэлээ алхам тутам таардаг юм. Мат урсгалаа гээд хэн нэгнийг доромжилж буй юм биш. Гайхсан, баярласан, уурласан бүхий л нөхцөлд мат хэрэглэгддэг. Асуух, хариулах, бөөрөнхийлөх - бүгдэд нь. Тодорхой жишээ: Орос хүн ямарваа нэг тасархай гоё зүйл хараад юу гэхэв? "Охуенно!" хэмээн уулга алдна. Сэтгэлд нь хүрээгүй бол "Хуёво" болчихно. Уурлаад хэн нэгнийг цаашаа зайл гэхийн оронд "Пошёл на хуй!" гэж товч санаанаа хэлнэ. Хамгийн түгээмэл хэллэгүүдийн нэг л дэ. Манайд "наахуу" гэж идээшсэн дэ. "На хуй?" гэж асуух нь "Яах гэж? Ямар хэрэгтэй юм?" гэсэнтэй дүйцнэ. "Хуйня" гэдэг нь хэнд ч хэрэггүй хог гэсэнтэй агаар нэг. "Чо это за хуйня? (херня)" - Энэ чинь юу гээчийн хог вэ? "Хуй тебе!" - Май амьсгаа минь! "Хули это надо?" - Энэ (ингэх) ямар хэрэгтэй юм? "Хуй знает" - хэн мэдлээ цус г.м. хязгааргүй үргэлжлүүлж болно.
Би чөлөөт цаг заваараа гар утасны app бичиж эхэлдэг юм билүү гэсэн бодолтой байгаа. Өдөр болгон нэг шинэ орос хэллэг тайлбарладаг. Өглөө та сэрээд утсаа нээхэд "Хуесос ебучий!" гээд гараад ирвэл өдөр өөдрөг эхэлнэ биз дэ, хэ-хэ.
Ийм зүйл зохион бүтээвэл дэмжих үү? Эсвэл гадны хараал сонин биш үү?

Labels:
helpful hint,
i have a question
28 April 2015
Иргэн, олон нийт, төр засаг
Заримдаа ээлжит негатив интернэтээс уншаад ингэж нервээ барах хэрэг байсан уу гэж өөрөөсөө асуудаг. Комментуудруу бол ороод ч хэрэггүй - мөр алгасаад доромжлол, хараал, гүтгэлгэ. Энд л жинхэнэ утгаараа хэлье гэснээ эмээх зүйлгүй сайхан бичиж байгаа юм да манайхан. Ямар ч их үзэн ядалт юм. Хэн нэгнийг муулж, хараар будлаа гээд өөрөө цэвэр үлдэхгүй гэдгийн ойлгох хэрэгтэй. Төрийн албан хаагчийн тухай бичсэн бол - муу авилгачийг шоронд шар махтай нь хатаа. Бизнесмен бичигдвэл - шалгаад алийг нь алдуул. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад л шонд өлгөчих шинжтэй байх юм. Энд манай иргэд өөрийн үзэл бодлоо илэрхийлж байна гэж бодохлоор осолтой гаруудтай нэг завинд аялж буй мэт. Бие биенээ хайрлах нь хаашаа юм, гэхдээ доромжлохгүй байж бас болноо до.
Төр, олон нийт, хувь хүн гэсэн гурван субъект байна гэж үзвэл энэ гурвын ашиг сонирхол зарим зүйл дээр нийлж, зарим дээр нь зөрөх нь ойлгомжтой. Тодорхой жишээ авч үзье: хүн алж болохгүй гэдэг дээр бүгд санал нийлнэ. Мөн хулгайч шоронд суух ёстой гэдэгтэй маргахгүй байх. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ чанартай байх ёстой гэдэгтэй мөн л цөм санал нийлдэг. Бүгд санал нэгдээд сайхан байгаа биз? Гэвч энд төр засаг маань санал нийлсэн асуудал дээр хангалттай хүчин чармайлт гаргахгүй байхаар олон нийт, хувь хүмүүс сэтгэл дундуур болж ирж байгаа юм. Тэгээд төрөө муулдаг. Хулгайч нь шоронд суугаагүй, иргэд нь амьд явах баталгаа байхгүй, эрүүл мэнд болон боловсролын салбар хэцүү байхад хэн төр үүргээ сайн гүйцэтгэж байна гэх билээ дэ. Гэхдээ бүх зүйлд төр засагаа буруутгах нь бас буруу. Би юу хийлээ гэдэг асуултыг өөртөө тавих л хэрэгтэй.
Төр, олон нийт, иргэдийн үзэл бодол таардаггүй зүйл бас олон, тухайлбал: иргэн цэргийн алба хаахыг хүсэхгүй байж болно. Харин улс өөрийгөө тэр иргэнээр хамгаалуулахыг эрмэлзэнэ. Олон нийт болохоор - цэргийн алба хаах нь зөв, гэхдээ дүйцүүлж хаах боломж үлдээх хэрэгтэй гэж үзэх жишээний. Бас нэг жишээ: хувь хүний давсаг хагарах гээд байвал тэр өмдөндөө дусааснаас булан бузарласан нь дээр гэж үзнэ. Олон нийтэд энэ нь мэдээж таалагдахгүй. Харин төрийн хувьд ийм жижиг асуудалд анхаарлаа ч хандуулахгүй. Зарим нь төрийн үзэл бодлыг зөв гэж үздэг (ихэвчлэн төрийн албан хаагчид), зарим нь олон нийтийнхийг дэмждэг (интернэт комьюнити болон хувийн хэвшлийн олонхи), үлдсэн нь зөвхөн өөрийн бодол өөртөө зөв гэж итгэнэ. Ерөөсөө асуудлыг аль өнцгөөс харж буйгаас их зүйл хамаарна.
Засаг байхгүй бол анархизмруу амархан уруудна. Иргэд олон нийт үзэл бодлоо илэрхийлэхгүй бол тоталитаризм тогтно. Төр олон нийт, иргэдийн дэмжлэггүй оршин тогтнохгүй. Нөгөөдүүл нь ч гэсэн төрийн нөмөр нөөлгө дор амьдрахгүй бол болохгүй. Тиймээс баруун гар нь зүүнээ мянга хулгайчаар нь дуудаад нэмэргүй, гар байдаг байрандаа л байж байна.
Харин хоёр гар ээлжилж нэг нэгийгээ угааж бол болно.

comparison,
fact
27 April 2015
Непал. Цасан нуранги
Сая Непалд болсон газар хөдлөлтийн улмаас Эверест дахь уулчдын баазыг цасан нуранги дайрч буй бичлэг. Ямарч хүн амь нь эрсдэлд орох үед хараал л хэлдгийг энэ бичлэг батална.
Labels:
in the world
Коста-Рика дахь коррида
Коста-Рикад Испани шиг коррида явагддаг.
Ялгаа нь - бухыг алдаггүй.
Зүгээр л өөрийн зориг жавхааг харуулах гэж ямарч зэвсэггүй хүмүүс дэвжээн дээр гардаг юм.
Олон хүн гэмтэл бэртэл авах нь бий. Зарим тохиолдолд оролцогч үхдэг. Шилдэг нь шагнал хүртнэ.
Хамгийн осолтой зугаа - зурсан тойргоос гаралгүй бухаас бултах. Хөлбөмбөгчин шиг хувцасласан оролцогчийн тактик таалагдаж байна, хэ-хэ.

in the world,
sport
26 April 2015
Bluetooth headset
Bluetooth чихэвч зүүсэн хүн шиг тэнэг харагддаг зүйл ховор. Костюм өмссөн бол бүр марзан - бараг л утсаа ч барьж ярих завгүй бизнесмен, айн? Ха-ха.
Labels:
damn it
British Museum. Part 14
2011.06.03. Дөрвөн жилийн турш 14 пост болгож хувааж нийтэлснээр Бритиш музейн зурагнууд дуусч байна.
Нэг. Ерөнхий мэдээлэл
Хоёр. Мөнгөн тэмэдэгт
Гурав. Цаг
Дөрөв. Үхсэн хүн
Таваас долоо. Африк тив, Африк-2, Африк-3
Найм. Цуглуулга
Ес. Нүцгэн биеийг алдаршуулъя
Арав. Хөнгөн эротик
Арваннэг. Царай
Арванхоёр: Грек, Рим, Балкан, Ойрхи Дорнод.
Арвангурав: Энэтхэг.
Арвандөрөв буюу энэ удаад: үлдсэн фотонуудаас бүрдэх цуглуулга.

london,
organization
25 April 2015
Купе. Шинэ болон хуучин хувилбар
Эрдэнэтрүү галт тэргээр зорчоод ирлээ. Ажлын газрын залуутай ганц өдрийн томилолттой, өдөртөө багтаж ажлаа амжуулаад орой нь буцах билеттэй. Суудал бичүүлсэн 18-р вагонд ороод би гайхав: цэвэрхэн, купенүүд нь шинэчилэгдсэн, 00 нь эрэгтэй эмэгтэйгээрээ салсан. Ажилладаггүй болохоос биш зурагт хүртэл цонхон дээр нь өлгөөтэй. Зурагтын нэр - Солонго.
Шинэ чийдэнгүүдийн товч харанхуйд гэрэлтнэ. Унтраалгаа тэмтчиж хайх шаардлагагүй.
Зөөлөн түшлэгтэй, хөшиг нь ширээний бүтээлгэтэй ижилссэн. Хамгийн гол нь - цонх нь хүн шиг онгойно. Хүчилж, зүүгдэж барихгүй гэсэн үг. Өдийд вагонуудын цонхны дулаалгыг аваагүй болохоор онгойхгүй, нэмэх нь галлагаагаа зогсоогоогүй (вагон мянга шинэчилэгдсэн ч нүүрс бол түлээстэй хэвээрээ шүү дэ) байдаг болохоор шөнө агаар дутагдаж тийчэлж хонох нь их. Билет бичүүлэхэд аз таарч ийм купе таарвал цонх нээлттэй зорчино гэсэн үг. Зам хол бол энэ нь бүх тав тухаас бараг хамгийн чухал нь.
Ганц стакан цай өгдөг байсан бол найруулдаг сүүтэй цай, кофе, ногоон ба байхуу цайнаас хоёрыг сонгуулах бөгөөд боодолтой ёотон хүртэл бий. Тамборт тамхи татаад зогсож буй хүнтэй нэгч таарсангүй, торгодог болсон байж магад, учир нь цагдаа хэд хэд таарсан.
Проводник нь сайхан ааштай гэж жигтэй. УБТЗ-д хэзээ ийм өөрчлөлт явагдсаныг мэдэхгүй юм, ямартаа ч үйлчилгээ нь бодитой сайжирч чаджээ.
Вагон шинэчлэгдсэн ч зорчигч бол хэвээрээ шүү дэ, хэ-хэ. Тиймээс манай зорчигч зажилсан бохио ширээний доор наахгүй бол монгол хүн биш. Би бүр зорьж ширээн догуур нь шагайв - байж л байгаа юм чинь бохь (сайн харагдахгүй байна уу? нугасруу нь хар, нуугдсан байгаа).
Орой нь буцахаар вокзал оров. 17-р вагонд суудал бичүүлсэн байлаа. 18-ын дэргэдүүр өнгөрсөн чинь проводник нь "Та хоёр өглөө билетээ авахаа мартаад явсан байна лэ, галт тэрэг хөдлөхөөр ирээд авчихаарай, би хадгалчихсан байгаа" гэв. Бид хоёр "Өө юун сайн юм, баярлалаа" гэв. Тэгээд л 17-р вагонд орсон чинь... ха-ха.Здравствуй СССР! Сэтгэлд дотно танил төрх.
Цуг явсан залуу маань солонгост олон жил болсон, монголд галт тэргээр зорчилгүй удаж байгаа нэгэн. Мань эр шууд сэтгэлээр унав: ирсэн вагон ямар тухтай байсан юм бэ, энэ дэргэд нь хэрэг алгаа гээд.
Надад бол үндсэндээ падлий. Гол нь хурхирдаг, эвгүй үнэртэй, архи хусдаг, эсвэл зогсоо зайгүй юм асууж шалгаадаг зорчигч л цуг нэг купенд таарчихгүй бол 11 цаг хаана ч хэвтсэн яахав дэ цус, купе л бол купе - тэвчиж болно. Плацкарт бол харин чанга шүү.
Харин ч элементүүдийг нь хараад инээд хүрэх шиг.
Гол хүндрэл - цонх нь онгойхгүй. Нар төөнөөд бүгчим гэж жигтэй. Шөнө хаалгаа онгорхой унтаж таарах нь дэ гэсэн шүү юм бодож байлаа.
Манай залуу би билетээ 18-с авангаа тэр вагонд сул купе байна уу тагнаад ирье гэв. Би тэгээ тэг гэчихээд зүйрмэглэж байтал эргээд бөөн баяр орж ирэв: нэг хоосон купе байна Ганзо ах, би проводник эгчээс гуйсаар байгаад тийш шилжихээр тохирчихлоо, алив нүүцгээе гэв. Тэгээд л буцаад гоё вагондоо орчихсон.
Цагаан хэрэглэл хуучин цагт гялгар уутанд олгогддог байсан бол одоо ямарч байсан гаднаас нь хараад шууд сэтгэлээр унахгүй, хэ-хэ.
Шинэ чийдэнгүүдийн товч харанхуйд гэрэлтнэ. Унтраалгаа тэмтчиж хайх шаардлагагүй.
Зөөлөн түшлэгтэй, хөшиг нь ширээний бүтээлгэтэй ижилссэн. Хамгийн гол нь - цонх нь хүн шиг онгойно. Хүчилж, зүүгдэж барихгүй гэсэн үг. Өдийд вагонуудын цонхны дулаалгыг аваагүй болохоор онгойхгүй, нэмэх нь галлагаагаа зогсоогоогүй (вагон мянга шинэчилэгдсэн ч нүүрс бол түлээстэй хэвээрээ шүү дэ) байдаг болохоор шөнө агаар дутагдаж тийчэлж хонох нь их. Билет бичүүлэхэд аз таарч ийм купе таарвал цонх нээлттэй зорчино гэсэн үг. Зам хол бол энэ нь бүх тав тухаас бараг хамгийн чухал нь.
Ганц стакан цай өгдөг байсан бол найруулдаг сүүтэй цай, кофе, ногоон ба байхуу цайнаас хоёрыг сонгуулах бөгөөд боодолтой ёотон хүртэл бий. Тамборт тамхи татаад зогсож буй хүнтэй нэгч таарсангүй, торгодог болсон байж магад, учир нь цагдаа хэд хэд таарсан.
Проводник нь сайхан ааштай гэж жигтэй. УБТЗ-д хэзээ ийм өөрчлөлт явагдсаныг мэдэхгүй юм, ямартаа ч үйлчилгээ нь бодитой сайжирч чаджээ.
Вагон шинэчлэгдсэн ч зорчигч бол хэвээрээ шүү дэ, хэ-хэ. Тиймээс манай зорчигч зажилсан бохио ширээний доор наахгүй бол монгол хүн биш. Би бүр зорьж ширээн догуур нь шагайв - байж л байгаа юм чинь бохь (сайн харагдахгүй байна уу? нугасруу нь хар, нуугдсан байгаа).
Орой нь буцахаар вокзал оров. 17-р вагонд суудал бичүүлсэн байлаа. 18-ын дэргэдүүр өнгөрсөн чинь проводник нь "Та хоёр өглөө билетээ авахаа мартаад явсан байна лэ, галт тэрэг хөдлөхөөр ирээд авчихаарай, би хадгалчихсан байгаа" гэв. Бид хоёр "Өө юун сайн юм, баярлалаа" гэв. Тэгээд л 17-р вагонд орсон чинь... ха-ха.
Цуг явсан залуу маань солонгост олон жил болсон, монголд галт тэргээр зорчилгүй удаж байгаа нэгэн. Мань эр шууд сэтгэлээр унав: ирсэн вагон ямар тухтай байсан юм бэ, энэ дэргэд нь хэрэг алгаа гээд.
Надад бол үндсэндээ падлий. Гол нь хурхирдаг, эвгүй үнэртэй, архи хусдаг, эсвэл зогсоо зайгүй юм асууж шалгаадаг зорчигч л цуг нэг купенд таарчихгүй бол 11 цаг хаана ч хэвтсэн яахав дэ цус, купе л бол купе - тэвчиж болно. Плацкарт бол харин чанга шүү.
Харин ч элементүүдийг нь хараад инээд хүрэх шиг.
Гол хүндрэл - цонх нь онгойхгүй. Нар төөнөөд бүгчим гэж жигтэй. Шөнө хаалгаа онгорхой унтаж таарах нь дэ гэсэн шүү юм бодож байлаа.
Манай залуу би билетээ 18-с авангаа тэр вагонд сул купе байна уу тагнаад ирье гэв. Би тэгээ тэг гэчихээд зүйрмэглэж байтал эргээд бөөн баяр орж ирэв: нэг хоосон купе байна Ганзо ах, би проводник эгчээс гуйсаар байгаад тийш шилжихээр тохирчихлоо, алив нүүцгээе гэв. Тэгээд л буцаад гоё вагондоо орчихсон.
Цагаан хэрэглэл хуучин цагт гялгар уутанд олгогддог байсан бол одоо ямарч байсан гаднаас нь хараад шууд сэтгэлээр унахгүй, хэ-хэ.
Labels:
comparison,
journey
Enjoykin - Не унывайте, пацаны
Enjoykin-ий ээлжит саваасан видео.
Уран бүтээлчийн тухай өмнөх постыг сонирхож болно: http://ganzo79.blogspot.com/2014/10/enjoykin.html
Бас нэг пост: http://ganzo79.blogspot.com/2013/09/enjoykin.html

fun,
video clip
24 April 2015
23 April 2015
Хувь хүнийг хүмүүжүүлэх. Үргэлжлэл
Хувь хүний хөгжил, хүмүүжлийн тухай постыг үргэлжлүүлэх нь зөв юм байна гэж бодлоо.
Хүн бүр сайхан нийгэмд аж төрөхийг хүсдэг. Тэрхүү хүсэл дээр нь дөрөөлж янз бүрийн улс төрийн хүчнүүд гарч ирэх нь бий. Большевикууд "шинэ хүн" хүмүүжүүлж гэрэлт нийгэм байгуулахыг зорьсон, харин фашистууд "илүү хүмүүс"-ийг устгаж нийгмээ цэвэршүүлэхийг оролдсон. Тиймдээ ч эхний нөхдүүд тоймгүй олон хүн шоронд хийж, хэлмэгдүүлэх замаар "хүмүүжүүлсэн" бол хоёр дахь нь бүр долоон дор, замбараагүй олон хүн хөнөөж үгүй хийсэн. Энэ талаараа коммунизм ба фашизм нэг зоосны хоёр тал байгаа юм.
Аль аль нь уг нь сайхан зүйл л хүссэн. Хаана алдаа байв?
Хүн гэдэг амьтан хэзээ ч төгс болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямарч нийгэмд сөрөг үзэгдэл байнга байх болно. Багасгаж бол болно, бүрэн устгаж бол дийлэхгүй. Авилгачдыг буудаж, хулгайч нарын гарыг цавчиж, жолооч нарт дааж давшгүй торгууль бичсэн ч тодорхой хэмжээний зөрчил гарсаар л байх болно. Засрашгүй адгийн шаар байдаг хэдий ч ямарч өөгүй сайхан хүн гэж байдаггүй.
Систем иргэд нь өөрөө өөрийгөө сайжруулахыг хүлээх хэрэггүй. Тэднийг байгаагаас нь арай дээр болгох тал дээр анхаарал тавьж ажиллах нь зөв. Уруудахаас сэрийлэх гэхүү дэ. Би аливаа хязгаарлалтыг тууштай эсэргүүцэгч. Гэвч тодорхой хэмжээний хязгаарлалт зайлшгүй байх хэрэгтэй гэдгийг яалт ч үгүй хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь: салхинд гарахдаа баахан хог тарьсан улсыг яах юм? Өөрийнх нь хогийн цэвэрлүүлээд нэмээд тэр хавийн хогийг түүлгэх хэрэгтэй. Гудамж талбайг бузарлалаа - 20 цаг цэвэрлэлээ хий. Учруулсан хохиролыг давах ажил хийлгээд байх хэрэгтэй. Хотын гудамж талбай, булан тохой болгон хариуцсан эзэнтэй байх ёстой. Эзэнгүй зүйл байхаар л бурууддаг юм.
Яг үүний адил автозамын хөдөлгөөнийг хатуу гараар цэгцлэх цаг болсон. Хүмүүжил тэр дороо үр дүн нь гардаг хурдан процесс биш. Тиймээс наад зах нь 1-2 үе өнгөрсний дараа арай ухаалаг, соёлтой иргэд олширсон байх болно. Яарах зүйл энд байхгүй. Шинэ хүн төрүүлэх гэж яарснаасаа болж большевикууд буруудсаныг мартаж болохгүй.
Зугуухан, барьцаа лавшруулж хийх ёстой ажил. 10-аад жилийн дараа гэхэд машины цонхоор хог хаяна гэхээс өвдөг нь чичирж, хүйтэн хөлс нь чийхарж байвал үр дүн гарч эхэллээ гэж үзэж болно. Сингапурт энэтхэг хятадуудыг хүртэл журамлаж чадсаныг хараад би гайхаж байж билээ. Хятад энэтхэгүүд өөрсдийн эх орондоо ямаршуу аж төрдөг нөхдүүд билээ?
Соёл иргэншил гэж шээж байхад урсгал эгц 00-руу чиглэсэн байхыг хэлнэ. Эмх цэгц хэзээ ч өөрөө бий болохгүй. Хичээл зүтгэл шаардлагатай. Магадгүй золигт гаргах зүйл ч гарна. Иргэн бүр өөрийгөө хөгжүүлж гэгээрэхгүй нь ойлгомжтой. Өнөөдөр болж байвал маргааш тэр чигээрээ л явна монгол хүн. Тиймээс улс иргэдээ хүмүүжүүлэх хэрэгтэй байгаа юм. Мэдээж аль болох энэрэнгүй арга замаар хэрэгжүүлэхгүй бол болохгүй. Лифтэнд шээсэн нөхрийг тархин дундуур нь бороохойдох бол буруу. Түүний оронд 100-аад лифт гялтганатал нь үрүүлвэл дараачийн удаа шээхгүй байх магадлалтай.
Бидэнд хоёрхон зам байна - эсвэл улс иргэдээ хэв журам, дүрэм заавар, хууль дагадаг болгож хүмүүжүүлнэ, эсвэл хэдэн жилийн дараа хэдүүлээ сайхан гудамжиндаа хүндэрдэг болно. Өөр гарц байхгүй.

22 April 2015
20 April 2015
Монгол орноор
2011.07. Хагийн хар нуур.
2011.08. Хөвсгөл, Баянзүрх.
2012.08. Баян-Өлгий. Сагсай.
2012.08. Говь-Алтай. Тайшир.
2014.05. Сүхбаатар. Шилийн Богд дээр үүр цайж байна.
2014.05. Дорнод, Халхгол.
2014.07. Баянхонгор, Жинст.
2014.05. Аглаг бүтээлийн хийд.
2014.09. Сэлэнгэ, Зүүнхараа.
2013.09. Хандгайт.
Дулаараад сайхан байх чинь. Ойрмогхон салхинд гарч мах шарахгүй бол сэтгэл амрах янзгүй. Өвөл шорлого хийнэ дэ гэж бодож явсаар амжаагүй.

bayan-olgii,
bayankhongor,
dornod,
govi-altai,
journey,
khovsgol,
selenge,
sukhbaatar,
tov
Subscribe to:
Posts (Atom)