Эхний номер. Дан бичлэг нь олдсонгүй.
31 March 2015
29 March 2015
Торгууль бичих шинэ арга
Автомашинтай уншигчидад хэрэг болж мэдэх мэдээлэл.
Нийслэл автомашины зогсоол хотын төвд шинээр нэгийг ч байгуулаагүй. Тэгсэн мөртлөө хувийн хэвшлийн ачигчид хайр гамгүй тэрэг ачдаг. Энэ ариун явдал уу? Мэдээж биш. Гэхдээ өнөөдөр энэ тухай ярих гээгүй юм.
Машиндаа жолооч нь сууж байгаа тохиолдолд торгууль төлөхгүй гэж бодвол эндүүрэл. Ачигч юмуу цагдаа ирвэл хөдлөөд явчихна гэж бодож буй бол гэнэн байна. Нэг танил маань Барсын дэргэд түр зогссон байгаа юм. Цагдаа харагдаагүй гэх. Тэгсэн гэнэт дэргэдүүр нь гар утсан дээрээ бичлэг хийгээд цагдаа өнгөрч. Зөрөнгөө: "хориотой газар зогссон машинуудад хаягаар нь торгуулийн хуудас очих болно" гэж зарлаж. ө.х. цагдаа торгууль бичиж цаг алдаж барилгүй бөөндөж орхисон байгаа юм. Бас нэг тохиолдол: машин автобусны буудлын карманруу орж хүн автал мөн л хаанаас ч юм цагдаа гарч ирэнгүүтээ дугаарыг нь гар утсан дээрээ дараад хоцорсон гэнэ. Энэ юуг илтгэнэ бэ? Замын цагдаа нар зөрчлийг баримтжуулах шинэ аргачлалтай болсны илрэл. Тиймээс мөнхийн сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.
Ерөнхийд нь авч үзвэл: дүрэм зөрчсөн бол шийтгэл нь чанга байх хэрэгтэй гэж хувьдаа боддог. Энэ олон хонь хурга нийлсэн юм шиг бужигнааныг халаасанд нь цохилт өгч байж л цэгцэлнэ. Өөр ямарч гарц байхгүй. Торгууль харин шударга байх ёстой. Архи уусан нөхдийг сая төгрөгөөр торгох тухай яригдаад байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уях нь зөв байлгүй дэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нугалж төлүүлнэ г.м. Мөн цагдаа нарын машинуудыг бүгдийг нь камержуулах нь зөв. Машин зогсоосон, жолоочтой уулзсан, дараа нь машиндаа суулгаад торгууль бичсэн бүх процесс баримтжих ёстой. Олон улсын жишиг рүү бага багаар ойртох нь зөв.
Төгсгөлд нь хөгжилтэй явдал: нэгдүгээр сургуулийн зүүн урд уулзварыг цагдаа зохицуулж байв. Төрийн төлөөлөл жаахан сүр хүч дорой, 20 гаруй насны хүүхдээрээ шахуу амьтан байв зайлуул. Машин гэж пиг. Хичээл тараад эцэг эх, хүүхдүүд олноороо зам гарах гэж машин тэрэгний наагуур цаагуур зүтгэчих гээд түгшүүртэй. School police-д дайчлагдсан залуу явган гарц дээр улаанаар гарах гэсэн хүмүүсийг журамлана. Нилээн бадриун, 40 орчим насны нөхөр байв. Би өнгөрсөн намар өөрөө ингэж гадаа зогссон болохоор тэр залуугийн зовлонг ойлгож л байлаа. Ядаж байхад муухай жавартай зэврүүн өдөр байв. Явган хүний ногоон гэрэл астал цагдаа нөгөө залууруу "Наад хүмүүсээ байлгаж байгаарай!" гэж орилоод машинуудаа явуулах гэв. Тэгсэн school police урдаас нь: "Битгий хуцаад байгаарай чи!" гэж авдаг юм, ха-ха. Тэгээд шууд явган зорчигчдыг зам гаргаад эхэлчихэж байгаа юм. Миний инээд хүрсэн гэж. Хөөрхий цагдаа нам дуугуй болсон, жолооч биш хүнийг яах ч билээ. Төрийн албан хаагчийг хэл амаар доромжилсон гэвэл нөгөөх нь би тэгж хэлээгүй ээ гээд л гүрийчихнэ шүү дэ ;)

Labels:
be careful,
on the road
The British Museum. Part 13
2011.06.03.
British музейн цуврал. Өмнөх дугааруудад:
Нэг. Ерөнхий мэдээлэл
Хоёр. Мөнгөн тэмэдэгт
Гурав. Цаг
Дөрөв. Үхсэн хүн
Таваас долоо. Африк тив, Африк-2, Африк-3
Найм. Цуглуулга
Ес. Нүцгэн биеийг алдаршуулъя
Арав. Хөнгөн эротик
Арваннэг. Царай
Арванхоёр: Грек, Рим, Балкан, Ойрхи Дорнод.
Энэ удаад: Энэтхэг.

london,
organization
28 March 2015
Довтолгоо ба хамгаалалт
Орчин үед дайн их боловсон явагддаг болж. Хуучин цагт өөрийн цэргээр дайсны цэргийг алуулдаг байсан бол одоо дайсны цэргээр өөрөөр нь өөрийг нь нухуулж байна. Ашиг сонирхол байгаа улсын ард иргэдийг хоёр буюу түүнээс дээш тооны сөргөлдөгч тал болгож хуваах нь чухал. Яаж хуваах нь хамаагүй: үндэстэн ястан, шашин номлол, намын харъяалал болон улс төрийн үзэл баримтлал г.м. юу ч байж болно. Тухайлбал: шиитууд суннитуудаа нухна, сербууд албанчуудыг буудна, радикалууд либералуудыг устгана.
Сая Саудын Арабын нисэх хүчин Йеменрүү довтоллоо. Энд хоёр улсын эрх ашиг гуравдагч улсад мөргөлдөж буй юм. Нэг талаас Иран шиитуудыг дэмжиж, нөгөө талд Саудын Араб сууннитуудынх нь ард байгаа юм. Аль аль нь өөрт тааламжтай дэглэмийг Йеменд байгуулахыг зорино. Өөрт тааламжгүй дэглэмийг сөрөг хүчнийг нь дэмжих замаар түлхэж унагаадаг технологийг АНУ өргөн хэрэглэдэг байсан бол одоо шавь нар нь эрдмийг нь сураад том тоглоомд оролцож эхэлсэн байна. Хэрэвзээ Иран болон Саудын Араб хоорондоо шууд сөргөлдөх дээрээ тулвал Ойрхи Дорнод тэр чигээрээ галд автах болно. Сирийн дайн дэргэд нь хүүхдүүдийн гудамжны зодоон шиг санагдах вий.
Дэлхийд их гүрнүүд нөлөөллөө шинээр тогтоож, хүчний хуваарилалт өөрчлөгдөж буй процессийн гэрч нь бид болж байна. Том өөрчлөлт их цус дагуулдаг нь нууц биш. Сүүлийн 20-иод жил харьцангуй тайван байсан дэлхий эргээд бужигнаад эхэллээ. Жил болгон нэг бус шинэ дайн эхэлж буйг анзаарсан уу?
Улс болгонд батлан хамгаалахын бодлого гэж байдаг. Засгийн газар нь гаднаас учирч болзошгүй аюул дээр анализ хийж энэ бодлогоо боловсруулдаг. Ямар зэр зэвсэг хэрэгтэй байгааг үндсэндээ тус бодлого л тодорхойлно. Зэвсэглэлийг болохоор хоёр хувааж болох юм: хамгаалалт, довтолгооны гэж. Хамгаалах нь удаан хугацааны турш дайсны довтолгоог барих, довтлох нь эсрэгээр буюу аль болох богино хугацаанд дайснаа нугачин дарах зориулалттай. Энгийн жишээ: ПВО бол хамгаалалт, алсын зайны бөмбөгдөгч - довтолгооны зэвсэг. Улс болгон мэдээжийн хэрэг өөрийн батлан хамгаалахын бодлогоо нууцалдаг. Гэвч хэн хаанаас юу худалдаж авч буй дээр үндэслэж нөхдүүд санаандаа юу тээснийг тааварлахад бэрх биш.
ОХУ хамгаалтын шугам баримталдаг бол АНУ довтолгоог эрхэмлэдэг. Энэ төрлийн зэвсэглэл нь ч сайн хөгжсөн. АНУ-д гаднаас аюул учирлаа гэхэд нутаг дэвсгэрт нь халдтал хаа ч юм. Тиймээс америкчууд хамгаалалтдаа хөрөнгө харьцангуй бага зарцуулдаг. Хамгаалалт гэж байснаас онгоц тээвэрлэгч усан онгоцуудаа нэмсэн нь дээр биз дэ? Цохилтын гол хүч нь тэнгисийн явган цэрэг, нисэх хүчин нь.
Зэр зэвсгийн зах зээлийг авч үзье. Хэн хамгийн их зарж байна? АНУ, ОХУ, Франц, Их Британи, Герман. Хэн хамгийн их авч байна? Саудын Араб, Энэтхэг, Хятад, Эмиратууд болон Тайвань. Энэ зах зээлийн гуравны нэгийг АНУ дангаараа эзэлдэг. ОХУ арай бага хувьтай. Хэн нэгэн довтолгооны зэвсэг аваад эхлэхээр хөрш нь түгшиж хамгаалалтынхыг нь авна биз дэ? Нэг нь АНУ-с, нөгөөх нь ОХУ-с авах нь түгээмэл. Бүс нутаг дахь тогтворгүй байдал зэр зэвсгийн наймааг цэцэглүүлдэг. Нижгээд улс зэрэг худалдан авагч болно. Зарим улс зэвсэглэл авах гэж өр тавьсаар нийлүүлэгчээсээ хараат болох нь ч бий. Мөнгө эргэлдэж байх ёстой гэдэг энгийн зарчим зэвсгийн наймаанд ч ялгаагүй үйлчилж буй нь энэ. Америкууд ч тэр, оросууд ч тэр аль аль нь адилхан буу шийдэм зарсаар ирсэн, цаашид ч үргэлжлүүлэх нь тодорхой. Хүмүүс дайн мөргөлдөөнд үхэж л байдаг, үхсээр ч байх болно. Тэр хүмүүс нийлүүлэгч улсын иргэд биш хойно санаа юунд зовох билээ, тийм үү?
Төгсгөлд нь: Ойрхи Дорнод дахь энэ заваарсан холион бантан сайн зүйлд хүргэхгүй нь тодорхой л гэж хэлэх байна.
Хэрэвзээ нөхцөл байдал эвгүйцэж дэлхий талцаж барих дээрээ тулвал цөвүүн цагт хэн нэгнийг дагаж намирахгүйгээр эвтэйхэн шиг муу таван ханатай гэрээ түймрээс хол аваад үлдэх нь л чухал. Чоно бол чоно, ямарч мораль уншаад нэмэргүй, хонийг идэж л орхино. Тиймээс хонь биш ядаж үнэгний хэмжээнд хүрэх хэрэгтэй.

27 March 2015
26 March 2015
Гостья из будущего
Өчигдөр алдартай киноны 30 жилийн ой болсон байна.
Намайг бага байхад л гарч байсан, одоо ч гэсэн үзвэл үзчих байх шүү. Сансрын 2 дээрэмчинтэй нь амьдрал дээр тааралдна гэж тухайн үед бодоочгүй. Тэр нь Говио ах Энхээ хоёр, ха-ха.
Би оросын соёл урлагийг сайн түгээж байгаа да уг нь: кино, уран зохиол, дуу хөгжим г.м. тэрч байтугай хараалыг нь хүртэл уншигчидад тайлбарлаж өгдөг. Найрамдлын медаль авбал авахаар л ажиллалаа.КГБ, ГРУ, ФСБ-ээс санхүүжилт авсан хойно өөр яалтай ч билээ.
Намайг бага байхад л гарч байсан, одоо ч гэсэн үзвэл үзчих байх шүү. Сансрын 2 дээрэмчинтэй нь амьдрал дээр тааралдна гэж тухайн үед бодоочгүй. Тэр нь Говио ах Энхээ хоёр, ха-ха.
Би оросын соёл урлагийг сайн түгээж байгаа да уг нь: кино, уран зохиол, дуу хөгжим г.м. тэрч байтугай хараалыг нь хүртэл уншигчидад тайлбарлаж өгдөг. Найрамдлын медаль авбал авахаар л ажиллалаа.
25 March 2015
Летс ми спик фром май харррт
UPD 2015.03.25 22:18
Сая Хүрэлсүхийн бичлэгийг үзлээ. Надаас бол дээр л юм байна, хэ-хэ. Одоо миний нүдийг боож байгаад Хүрэлсүх, Элбэгээ хоёрын англи яриаг сонсговол би монгол хүн байна гэж танихаар болсон. Цаашид цэвэрхэн ярих биш хаана ч монгол нөхөр байна гэж танигдах хэмжээнд ярьж дадаж хэвшицгээх хэрэгтэй :) Энэ тал дээр ах нар, банга болон энэтхэгүүд, нэмэх нь мэдээж сингачууд их урагшилсан байгаа юм да. Ингээд 5 жилийн өмнөх бичлэгийг сэргээж тавив.
2010.12.22 11:08
ОХУ-ын спортын сайд Виталий Мутко. Туслах нь англи текстийг кирилл үсгээр бичээд өгчихсөн бололтой.

sport
24 March 2015
Орхонтуулын цэцэрлэг
Орон нутагт ихэнх тохиолдолд эмнэлэг, сургууль нь хотынхоос нөхцлөөрөө муу байж таардаг. Байшин барилга нь муудсан, халаалт сантехник нь асуудалтай, төсөв хөрөнгө нь хүрэлцдэггүй г.м. Цэцэрлэгүүд арай дээр. Харин ЗДТГазрууд бол муухай байх нь ховор. Тамгын газар нь муудасан, гэхдээ эмнэлэг, сургууль дотуур байр, цэцэрлэг, соёлын төв нь янзын гоё сум байхгүй.
Ингээд дөрвөн жилийн өмнөх Сэлэнгийн Орхонтуул сумын цэцэрлэг. Хотын цэцэрлэгээс ялгарах зүйлгүй. Эднийх гал зуухандаа баахан тоног төхөөрөмж авчихаад 380-ын хүчдэл байхгүй гээд ашиглаж чадахгүй сууж байсан шиг санагдаж байна. Шугам өдийд татагдсан байлгүй дэ.

organization,
selenge
22 March 2015
Шнуровын инста
Ленинград-ын Шнуровын инстаграм саваана.
Гэхдээ зурагнаас илүүтэйгээр бичсэн зүйл нь сонирхолыг минь татдаг. Яг үнэнийг олоод хэлчих нь их.
Тухайлбал: Отношение между народом и властью - всегда половые. Ебут. Мозги, судьбы, души. Высокие рейтинги власти говорят только о том, что ебля происходит по взаимному согласию. Низкие - о том, что насилуют. Но ебут - в любом случае.

21 March 2015
Сурталчилгаан дахь монгол төрх
Шинэ жилээр АПУ компани календарь бэлэглэсэн юм.
Хүүхнүүдийнх нь төрхийг сонирхов.
Эсвэл би гоо сайхны мэдрэмжгүй хоцрогдсон нэгэн, эсвэл энд нэг зүйл биш байна. Урьд нь нийтлэгдэж байсан "Боронзон царай" постыг санацгаая. Ер нь бол надад худлаа чухал царайлсан, эсвэл сүрийг үзүүлэх гэж оролдсон сурталчилгаанаас инээмсэглэсэн төрхтэй, энгийн сурталчилгаа илүү дотно санагддаг. Жишээ нь энэ. Монгол төрх харуулах гэж буй бол харуулсан шиг харуулах хэрэгтэй. Мутант төрх хэрэггүй. Сонин моделиудтай сурталчилгааны бас нэг төлөөлөл - хэдэн жилийн өмнөх Говь компаний самбар. Зүүн талын европ залуу ба баруун захын сумын сургуулийн галч ах хоёрт нийтлэг зүйл юу байна?
Энэ ер нь юуны зураг юм бэ? Хариулт энгийн - Монгол Twilight.

advertising,
comparison,
poster
Хэн юу яаж шүтэх тухай
Хүн ямар шашиныг хэдий хэмжээгээр шүтэх нь тухайн хүний хувийн хэрэг. Гэхдээ би ийм шүтлэгэтэй, ёс жаягаа ягштал мөрддөг нэгэн гэдгээ зарлаж буй мэт биеэ авч явах нь зөв үйлдэл үү гэдэг эргэлзээтэй. Тухайлбал сүүлийн үед мэр сэр тааралдах болсон хиджабтай казах бүсгүйчүүд төдийлөн сайхан харагддаггүйг нуугаад яахав. Эсвэл үд болтол ногоорчихоод цонхоороо бөөн сүү цай цацдаг нөхдүүдийг эрүүл биш гэж би хаана ч хэлнэ. Бурхан гэж байдаг бол түүнд таны дотоод сэтгэлийн ариусал ч юмуу биеэ зөв авч явсан байдал чинь чухал болохоос биш ямар өнгийн бандага шахсан чинь падлий шүү дэ. Тиймээс мянга өргөл барьц барьж, ном мөргөл уншуулсан ч худал хэлж хулгай хийсэн бол найраагүй.
Шашин шүтлэгэ нь хүнийг ном журамд оруулахын оронд түүнд сэтгэлийн дэм өгч байх ёстой юм болов уу гэж боддог. Жишээ нь: хэн нэгэн тамхинаас гарахаар шийдэж л дэ. Нэг нь шууд хаяж чаддаг бол нөгөөд нь дэмжлэг хэрэг болдог - гэр бүл нь дэмжих, зүү тавиулах, сэтгэл судлаачид хандах, эм ууж наалт наах г.м. Хэрэв чи өөрөө хаяж чадсан бол дэмжлэг авч буй нэгнийгээ сэтгэлийн тэнхээгүй гэж дорд үзэх хэрэггүй. Гол нь үр дүн, аль аль нь гарсан л бол тэгээд болоо. Яг энэ зарчим шашин шүтлэгэд үйлчилнэ - хэн нэгэнд бурханд итгэх итгэл төдийлөн чухал биш бол заримд нь сэтгэлийн дэм хааяа нэг хэрэг болдог. Байнга дэмжлэгэ авах нэгэн нь ч бий, түүнийг ойлгох хэрэгтэй.

fact
20 March 2015
Шинэ технологиуд
Сүүлд мэдэж авсан шинэ аргачлалууд.
1. Автозамын тусгаарлагч шилжүүлэгч.
2. Хавтан тэгшлэгч.
1. Автозамын тусгаарлагч шилжүүлэгч.
2. Хавтан тэгшлэгч.
Labels:
helpful hint
17 March 2015
Тариалан сумын хүн амын өсөлт
Өнөөдөр twitter уншиж суутал jargal_defacto-гийн бичлэг дунд энэ зураг таарав.
Энэ самбарыг би өмнө нь хаана харлаа? гэж бодсон. Баруун дээд булан дахь бичиг Хөвсгөлийн Тариаланг тэр дороо илтгээд өгөв. Ухсан чинь байна шүү: http://ganzo79.blogspot.com/2013/01/blog-post_3851.html
2011 онд ЗДТГазарт нь өлгөөтэй байсан самбар функционал чанараа гээлгүй үүргээ сайн гүйцэтгэж байгаа бололтой. Бүр доороо цаасан халааснуудтай болж upgrade-лэгдэж гээч. Мөн улаан цэгүүд цөөрсөн нь сайшаалтай.

internet,
khovsgol
16 March 2015
Бүргэд хотын дээгүүр
Даршан нэртэй бүргэд Париж, Лондон болон Дубайн дээгүүр.
Labels:
high
15 March 2015
14 March 2015
Luca Stricagnoli - Thunderstruck (AC/DC)
Labels:
music,
nostalgia,
video clip
12 March 2015
Холимог хуурга
Монголын мэргэшсэн эмч нарын нийгэмлэгийн лого. Могой шон дагуу авирсаар соёмбод хүрч.
Нэг зүйл хийх гэж заавал нөгөөг нь сүйтгэдэг, хоёр ажил болдог нь бидний түгээмэл зан. Нүх өрөмдөхийнхөө өмнө хаана камераа зоохоо тодорхойлоогүй байсан болж таарах нэ? Ёстой хөлдүү бачка нар гэхээс өөр үг олдсонгүй.
13-р хороолол дунд таарсан усан оргилуур. Яг сайхан явган хүний замаар доош харчихсан явж байгаад нэг харсан - шууд нудизм.
Gungsta Ганзаа.
Таксины жолооч ах хүү аюлгүйн бүсээ гоё чимэглэсэн байв. Өөрөө хүрлийсэн хар нөхөр, тэгсэн ард нь ийм тоглоом.
Police гэсэн бичигтэй цооногийн таглаа. Дөрвөлжин люк манайд ховор үзэгдэл. Дугуй люк хийхэд бага материал ордог, тэгсэн мөртлөө эдэгээ нь урт, аюулгүй байдал талаасаа ч дугуй нь дөрвөлжингөөсөө сайн гэдэг.
Хими цэвэрлэгээ. Кейт.
Т1 гэсэн бичигтэй машин.
Валконы хаалт. Зөв биччихэж чадахгүй байж ханыг бол бүрэн бузарлажээ. Ийм нөхдүүдийг барьж авч эргүүлж цэвэрлэгээ хийлгээмээр байгаа юм.
Энэ өвөл дулаан байсны баталгаа - аавын орцонд өвөлжин өлгөөтэй байсан зарлалаас 2 хүн л авч. Тэрний нэг нь би. Зарлал өлгөсөн хүний урмыг бодоод тасдаж авсан юм, хэ-хэ.
Манай орцонд гарцаагүй нэг моралийн урод байнаа. Ийм төрх нэг бус удаа лифтэнд угтсан.
Хүүхдийн сургууль. Хаясан гээсэн зүйлсийг гоё байрлуулдаг болж, үзмэр шиг.
Ойрд хорооллын дэлгүүрүүдээр ороогүй. Намайг байхгүй хойгуур их задгайрч.
Гадаад явдлын яамны дэргэдэх хашаа. Уйлах хүүхдийн (_|_) урьд өдөр гэдэг хэллэг санаанд оров.

other
Subscribe to:
Posts (Atom)