26 January 2014

Инээгээрэй!

Кадрын цаадах инээдийн тухай уншигчидын мэдлэгийг тэлье.
Эхэлж зурагтаар цацах хошин шог хөтөлбөрүүдийг зааланд суух үзэгчдийн өмнө тоглуулдаг байв. Хүмүүс инээхгүй бол муу номер гээд ондоогоор солих маягаар боломжийн инээдмийн хөтөлбөр бүрдүүлдэг байж. Дараа нь хэн нэгний толгойд тус хошин шогийг зурагтаар харуулахдаа зааланд сууж байсан хүмүүсийн инээдийн бичлэгийг фон маягаар цуг дамжуулах санаа орж ирэв. Нэг ёсондоо үзэгчидэд хаана инээхийг нь хэлж өгч буй юм. Хүн ганцаараа байхдаа инээх нь ховор бөгөөд, харин дэргэд нь зурагтаар ч болтугай хэн нэгэн инээвэл арай ондоо байдгийг ч бодолцож үзэж.
Чарльз Дуглас гэдэг хөгжмийн найруулагчийн үүрэгт ажил нь тийм инээдийг бичих байв. Хэрэв хүмүүс жаахан муу инээвэл тэрбээр инээд нэмдэг, удаан инээвэл уртаас нь хасдаг г.м. үйлдлүүд гүйцэтгэнэ. Олон хүмүүсийг нэг дор цуглуулж, улмаар инээлгээд, дууг нь бичиж авах нь өртөг өндөртэй болж эхлэв. Ингээд Дуглас хүмүүсийг техникээр орлуулахаар шийдэж. Түүний зохион бүтээсэн машин янз бүрийн дуу хоолойгоор инээдэг, алгаа ташдаг, орилж шүгэлддэг шидтэй. Өнөөдөр энэ машины боловсронгуй хувилбарууд хаа сайгүй ашиглагддаг.

No comments:

Post a Comment