Өглөө машинаа бариад ажилруугаа явж байхдаа FM радио сонсдог.
Боломжийн өглөөний хөтөлбөртэй долгион цөөхөн байдаг нь харамсалтай. Тухайн өдөр улс эх оронд, тодруулвал Улаанбаатарт ямар ямар үйл явдал болж өнгөрөх, батлагдсан, эсвэл хэрэгжиж эхлэх хууль тогтоол, олон улсын мэдээ, цаг агаар болон спортын мэдээ хэрэгтэй байдаг.
Оронд нь:
1. Асуулт хариултын дебилдүү уралдаан (оролцохдоо нууц үг болох спонсор компаний нэрийг хэлнэ)
2. Зурхай (за бас яахвээ, байж болох талтай)
3. Нэг сувгаар ерөөсөө тэр чигээрээ ном уншаастай. Ума-сума-бизий-яа, ухнаа-ишгээ-самный-яаа...
Энэ дунд хамгийн хөгжилтэй нэвтрүүлэг Авто-радиогоор цацагддаг. Замын хөдөлгөөний нөхцөл байдал гэдэг юм. Үндсэндээ 1 бичлэгийг өглөө болгон нэвтрүүлэхэд онцын ялгаа гарахгүй. Учир нь өглөө болгон тодорхой замууд байнга л бөглөрч байдаг. Нэвтрүүлгийн хөтлөгчид зам нам бөглөрч, хөдөлгөөн бүрэн хошного болсон, тийшээ зүгэлж мангартав, 2 урод уулзвар дээр золгоод зогсчихож г.м. хүнд ойлгомжтой зүйл хэзээ ч хэлдэггүй. Тоть шиг давтдаг хэллэг нь: а) Хөдөлгөөн хэвийн б) Хөдөлгөөн бага зэргийн удаашралтай байна гэсэн 2 хувилбартай. Тэр нь харгалзан: а) Хараахан (_|_) болж амжаагүй б) Аль хэдийн (_|_) болчихсон гэсэн үг. Зам дагуу байрлуулсан хөдөлгөөний удаашралтыг мэдээлэх үүрэгтэй самбар ч мөн адил худал зүйл түгээдэг: мөнхийн ногоон, эсвэл шар өнгөөр л гэрэлтнэ, хэзээ ч улаанаар асахгүй.
Бодит мэдээлэл ойлгомжтой форматаар хүргэхгүй бол мэдээллийн хэрэгсэл гэдэг нэр зүүж хэрэггүй гэж би боддог. Байдаг бүх төв уулзавруудыг нэрлээд, хөдөлгөөн удаашралтай гэж зарлаад, дараа нь үлдсэн бүх замд хэвийн хөдөлгөөнтэй байгаа гэх шаардлага байна уу? Энэ радио гэлтгүй, олон мэдээллийн суваг энгийн боловч гол энэ зарчмыг умартсанаас болж мэдээлэл нь инээдтэй болж хувирдаг.
Тиймээс сүүлийн үед би өглөөдөө 106,0 долгионоор (Үндэсний олон нийтийн радио, хуучнаар бол шугамын радио) Малчин нэвтрүүлэг, 8-11 хөтөлбөр г.м. нэвтрүүлэг сонсдог болоод байгаа, хэ-хэ. Сая л гэхэд Төв аймгийн Лүн сумын малчин, Хэнтий аймгийн мал эмнэлгийн даргын яриаг сонслоо. Бог малын вакцинжуулалтын талаарх мэдлэгээ жаахан тэллээ гэхүү дэ.

No comments:
Post a Comment