12 January 2014

Нах!

Орос хэлний албан бус ээлжит хичээл. Мэдээж өөдгүй, гэхдээ амьдралд хэрэг болж болзошгүй зүйл хэлж өгнө.
"Хуй" гэдэг зохисгүй муухай үг бий. Эр хүний "цэргийн батлахыг" ингэж нэрлэдэг бөгөөд тус үгнээс үүссэн хар мянган хэллэг, ойлголт бий. Наад зах нь:
- Хуйня! гэвэл хэнд ч хэрэггүй хог, дэмий эд, шал балай зүйл.
Тэгсэн мөртлөө - Охуенно! гэвэл гайхалтай, гайхамшигтай, зог тусахаар болчихно.
- Хуёво гэдэг нь новшийн, муу, дэмий гэсэг утга агуулах бол
- Что за хуй?! - Энэ одоо юу вэ!? - Юу гээчин балай эд вэ?! г.м.
Монголчууд энэ үгнээс жаахан суралцаад авсаан. Одоо ч гэсэн: - Наахуу! гэж хараах хүн манайд мэр сэр таардаг. Өөрөө орос хэл төдийлөн сайн мэдэхгүй, гэхдээ соц үед оросуудтай алба хааж байсан хүмүүс ингэж хараах нь их. Мэргэжлээр нь ангилвал барилгачид, дараа нь цэргийн бага цолтнууд (офицер биш, ахлагч болон байлдагчид) орох байх. Үнэндээ: Наахуу биш - На хуй! гэдэг хэллэг юм. Бас л янз бүрийн утгатай:
- На хуй? нь ихэвчлэн - Яах гэж? - Ямар хэрэгтэй юм? гэсэн утгатай бол
- На хуй! нь - Зайл! - Үхсэн баас! - Хэрэггүй, хая! г.м. утга агуулна.
Энэ дундаа хамгийн түгээмэл хэллэг нь - Пошёл на хуй! - Цаашаа зайл! - Далд ор! Англи хэлээр бол Get the fuck out (off) юмуу да.
За тэгээд "На хуй" гэдгийг товчоор "Нах" гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.
Дээрх самбарыг орчин үеийн зураач 40 мянгатад илэрхийлсэн бололтой.

1 comment:

  1. http://www.youtube.com/watch?v=n8u_QKCyCGA дээрхэд таарахаар сурталчилгаа гол нь 18+

    ReplyDelete