Замын хөдөлгөөний дүрэм гэж хагас мөрдөгддөг журам манайд бий. Уг нь бүгд дагаж мөрдөөд хэвшчихвэл эргээд бидэнд л сайн. Гэвч монгол жолооч "Би л болж байвал бусад нь яах нь падлий" гэж үздэг болохоор нөхцөл байдал дээрддээггүй юм.
Цаасан дээр бичигдээгүй боловч мөрдвөл зүгээр журам, соёл бас бий. Наад зах нь:
- Эгнээ болж цуваад зогсчихсон, хөдөлгөөн удааширсан үед хажуугаас орох гээд дохиогоо өгөөд багагүй зогссон тэргийг оруулчих хэрэгтэй.
- Бороо цасгүй үед хажууд, эсвэл яг ард чинь машин ойрхон зогсож байвал онц шаардлагүйгээр шил арчигч шингэнээ цацаад хэрэггүй. Тохиргоо нь алдагдаж давж, өөр чигт цацагдах нь их шүү дэ.
- 2 эгнээ 1 болж хумигдаж буй үед эгнээ болгоноос нэг нэгээрээ ээлжлэн нэвтрэх нь зөв.
- Том оврын машины урд явж буй болж өгвөл олон дахин тормозлох, огцом хөдөлгөөнөө зогсоохоос зайлсхий. Том машинд хурдан зогсох, эргээд хүчээ авах нь хэцүү.
- Мунгинаж буй этгээдийг сигналдаж сандаргаад яахав. Зайлуул бүр л илүү сандарч нөхцөл байдал улам л дордно.
- Орон нутгийн замд үдэш орой замын цагдаагийн пост гарсан байвал эсрэг урсгалд явж буй машинуудад гэрлээрээ дохиод анхааруулчих г.м.

No comments:
Post a Comment