30 July 2013

Туг буулгах

Эмгэнэлийн үед туг буулгах уламжлал XVII зууны британий усан цэргүүдээс үүсэлтэй. Тулалдааны дараа хөлөг онгоцны далбааг тугны өргөний хэмжээгээр буулгадаг байв. Нэг ёсондоо үхлийн үл үзэгдэгч туг хамгийн дээр заларч байна гэсэн үг. Үхэл бүхний дээр, цөмийг нь тэгшитгэнэ.

Фото цуглуулга

Зургийн аппарат дээр сүүлийн өдрүүдэд цугларсан фотонууд.
Долоон буудал. Troll faces. Хошин шогийн мэдрэмжтэй л хүн хийж, хэ-хэ.
16-р хороолол. Start гэсэн бичгийг машины хэрэггүй эд ангиар угсарсан байна. Ийм заваан зүйл сэдэхээ больчихвол хэн хэндээ амар. Эмнэлэг бараадах ёстой хүний бүтээсэн үзээрийн зүйлийг бусад хүмүүс хүссэн хүсээгүй хүчээр харж буй юм энд.
Дарь-Эх. АПУ-гийн нэрийн барааны дэлгүүрүүд ийм самбартай болсныг сая л анзаарлаа. Энэ дэлгүүрийн самбар нь л өөрчлөгдөхөөс бус өөрөө бараг 10-аад жил оршин тогтнож, иргэдэд найдвартай үйлчилсээр ирсэн цэг байгаа юм.
Шинэ спорт: Billyard. Блокон хашаа - хамгийн заваан харагддаг зүйлүүдийн нэг мөн.
Энэ зургийн хувьд Христитгэлт-эд учир буй юм биш. "Ү" үсгийг англи "V"-гээр орлуулсанд асуудал оршино. Ийм зүйл хийж суугаа хүн хэзээ ч засрахгүй. Компьютерт ойртуулж болохгүй.
Шилмэлшил. Ямарч байсан хүнд зориулагдсан зүйл бол биш. Урдаас нь унших гэхээр ар талд нэвт харагдах зүйлс саад болно. Араасаа бол бүр хүндрэлтэй. Харин гэр хороолол дунд өдий болтол бүтнээрээ байгаа нь хачирхалтай. Хүмүүсийн сэтгэхгүйд өөрчлөлт орж, нийтийн эзэмшлийн талбай дахь эд зүйлсийг сүйтгэхээ байсан юм болов уу? гэж найдахаас.
Ламборд. Энд хэлэх ч юм алга. Зүүгээр дуугуй өнгөрье.
Хотын төв гудамжинд буудна шүү гэсэн утгатай анхааруулга байх юм. Төстэй самбарыг би хэдэн жилийн өмнө Сонсголонд харсан. Зураг нь блогд бий нь бий, гэвч сая хайгаад олсонгүй. Сонсголонд бол юугаа өлгөнөв - дурын асуудал. Ийм самбар харин ч гоё харагдаж мэднэ. 
Өнгө алдсан машины гэрлийг шүдний оогоор арчаад үзэх хэрэгтэй. Оо бүдүүн ширхэгтэй байх тусмаа сайн. Ийм харьцуулсан зурагнуудыг харах тоолондоо би нэг зүйл анзаардаг: зүүн болон баруун талын зураг нь ив ижил байдаг юм. Хүн зургийн аппаратаар нэг цэгээс нэг объектыг хугацааны интервалтайгаар ялгарах зүйлгүй адилхан дарна гэдэг хүндрэлтэй. Энгийн туршилт: гар утсаараа нэг зүйл дарчихаад түүнтэй адилхан зураг хэсэг хугацааны дараа дарах гээд оролдоод үзэхгүй юу. Тиймээс энд ганц зураг л 2 вариантаар хэвлэгдсэн байгаа юм.
Төгсгөлд нь уншигчаас ирсэн зураг. Дагалдсан текст: Хөгжим бүжгийн автуусны буудлын гадна ийм нэг граффити харлаа.

Дусал

Хүүхдүүд намар хичээлдээ ороод "Би яаж амарсан бэ" сэдэвтэй зохион бичлэг хийдэгтэй төстэй пост. Өнгөрсөн 5 дахь өдөр харшил сэдрээд. Сүүлдээ ажлаа хийж чадахаа байгаад чөлөө авч харьсан. 2 өдөр судсаараа дексаметазон-той дусал гүйлгэж байж босож ирлээ. Аюул.
Тэгэхэд зарим улс хичнээн сайхан амарч байна...

The Space We Live In


28 July 2013

Хүүхдийн номын хуудаснаа

Манайхан хүүхдийн номонд гоё гоё жишээ оруулдаг болсон. Багаас нь амьдралд бэлтгэж эхэлж байх шиг: уушийн газар "Бар".
Шинэ үг: хоёгаар. Уг нь СӨБС-ийн магистр багш зохиож, хянасан бололтой.

Trident Total - Traffic Police


27 July 2013

Лого харьцуулалт

4-р дэлгүүрээс 32-ын тойрог орох замд гаражийн ийм хаалга таарав. Шөнө гар утсаар дарсан болохоор чанар (_|_).
Лондонгийн метро санаанд оров.
 

Элэг, зайдас

Сайн хүн явснаа, муу хүн идсэнээ. Миний сайн хүн гэдэг нь эргэлзээтэй, тиймээс хоол ундны тухай бичье.
Харшилдаа дарлуулж үхэх гэж буйгаа мэдэхгүй сая гал өрдөж байгаад орж ирлээ.
Шорлого хийх гэхээр хар халуунд удаан гал цогтой ноцолдохоос халшираад зайдас, элэг сүүл шарсан юм. Үнэндээ амталсан мах, модны нүүрс аль аль нь байгаагүй юм.
Элэг сүүлэнд би дуртай. Ямааны элэг хамгийн шимтэй нь.
Өнгөрсөн 7 хоногийн фото. Гахайн мах ширмэн дээр шарах бол энэ амтлагчууд давгүй юм билээ. Амтлагч ч гэж дэ, зүүн талынх нь - тос. Махаа жаахан дарчихад гоё шүүслэг болно. Хэр баргийн солонгос рестораны самгёбсалиас дутахгүй дэ.
Задгай гал дээр хоол хийдэг нэг нөхөр бий. Сталик Ханкишиев нэртэй. Дандаа казан болон мангал дээр хоол хийдэг юм. Нэрийн нэвтрүүлэгтэй, ном бас бичнэ. Задгай гал дээрх хоол сонирходог бол ЖЖ-г уншиж болно: http://stalic.livejournal.com/

Оюутны дэвтэр

Хамгийн цэвэрхэн дэвтрүүдийн нэг.
Бичгийн энэ хэв үндсэн болж тогтсон. Одоо яаралгүй бичвэл иймэрхүү л бичнэ. 
Хавтсан дээр хэрэгтэй үсэгнүүдийг тодруулаад амжиж. Далд утга санаатай, айн, хэ-хэ.

Бензин хулгайлах бүтэлгүй оролдлого


Shark Week 2013 - Snuffy the Seal


Баримтууд

Эстони улс ЗХУ-ын бие бүрэлдэхүүнд орсон тунхаг бичиг.
58-р зүйл - улс төрийнх. Тройка НКВД 37 оны 12-р сарын 19-нд 34 настай залууг (лам бололтой) буудах шийдвэр гаргасан баримт.
1949 он. Албадан суурьшилт. Бүх насаар нь буцах эргүйгээр цөлж. Орговол - 20 жилийн ял.
Иргэний дайны үе - 20 он. Украин. Зөвлөлт засгийн эсрэг бослого гаргасан хэргээр хуулийн дээд оноосон баримт. Хурандаа цолтой цагаантны офицер байж.
Төгсгөлд нь: уншигчаас нилээн дээр ирсэн файл.

Chamäleon Theater Berlin - Dummy


26 July 2013

Right and Left Together

Полезное

Не стоит особо прислушиваться к внутреннему голосу. Он ведь снаружи никогда не был.

Если крокодил съел вашего врага, то это ещё не значит, что он стал вашим другом.

Интернет приковал к креслу больше людей, чем инвалидность.

Вот, казалось бы, сперматозоид такой безобидный, а какая сволочь из него иногда получается.
 
Послушаешь женщин – у всех гениальные дети! И все – от мужей-идиотов.

Человеческая глупость дает представление о бесконечности.

24 July 2013

Инфографика

Single photo

Фото түүх өгүүлнэ цувралаас. 
Берлиний хана босоогүй байж. Хил хууль бусаар давсан бүсгүй.

Вася Обломов - Жаль

Шүүх

Нэг эмэгтэй алга болсон хэргээр шүүх хурал болж байв. Нөхрийг нь эхнэрээ алсан хэрэгт сэжиглэж байсан боловч нотолгоо хангалттай бус байлаа. Түүний өмгөөлөгч тангарагтны шүүхийн гишүүдэд хандаж: "Ноёд хатагтай нараа! Надад та нарт дуулгах гайхалтай мэдээ байна. Миний үйлчлүүлэгчийн эхнэр амьд байгаагаар барахгүй энэ шүүх танхимын хаалгаар яг одоо орж ирнэ" гэв.

Танхим нам гүм болж бүх хүний харц хаалга дээр тусав. Гэвч хэнч орж ирсэнгүй. "Бодоод үз!" гэж өмгөөлөгч чанга хэлээд: "Та бүхэн хаалга руу харж буй нь алга болсон бүсгүйг амьд байгаа гэдэгт итгэсээр байгаагийн илрэл. Энэ залуу аллага үйлдээгүй гэдгийг та нарын дотоод дуу хоолой өөрт чинь хэлж өгөөд байна шүү дэ" хэмээн яриагаа өндөрлөв.

Өмгөөлөгч сууж тангарагтнууд шийд гаргахаар гадагшилаа. Хэдэн минутын дараа тэд орж ирээд зарлав: - Буруутай!
- Буруутай? Яагаад? Та нар цөм хаалга руу горьдлого тээж харсан биз дэ? гэж өмгөөлөгч уулга алдав.
- Бид бүгд харсан нь үнэн. Гэвч ганц гишүүн хаалга руу биш шүүгдэгч рүү харж таарсан байна. Сэжигтэн үүд рүү нэг ч хараагүйг тэр анзаарсан юм.

22 July 2013

Михаил Горшенев. R.I.P

2 өдөр амраад ирсэн чинь... 19-нд "Король и Шут" хамтлагийн гоцлол дуучин Михаил Горшенев өөд болж.

Маш харамсалтай байна. Миний дуртай хамтлагуудын нэг. Төгсгөлд нь ганц дуу:

Сүхбаатарын талбай

Улс төржөөд яахав, зүгээр хувийн бодол.
Сүхбаатарын талбайг тайван байлга. Бүх зүйлийг Чингис нэрээр нэрлээд яах гэсэн юм? Хоёрхон гейт бүхий нисэх буудлаа хүртэл хаанаар нэрлээ биз дэ? Буянт-Ухаа гэдэг сайхан нэр хаачсан? Байхгүй. 
Хүн болгон Чингис гэж хэн бэ, Сүхбаатар гэж хэн бэ, түүхэнд аль алиных нь оруулсан хувь нэмэр юусан билээ гэдгийг ойлгож байгаа. Мөнгөн дэвсгэртүүд дээр хүртэл эрэмбээр нь хэвэлсэн байгаа. Талбайн нэрийг өөрчилснөөр бид мандан бадарч, хөгжлийн хурд нэмэгдэх бол хамаа алга. Даанч тэгэхгүй. Нийслэлийн удирдлага солигдсоноор гудамж талбайн өнгө сайжирч, хот хотын төрхтэй болж буйд баярлаж, ажлыг нь дэмжиж яваа. Харамсалтай нь иймэрхүү хэнд ч хэрэггүй, нийгэмд талцал үүсгэсэн асуудлуудыг сөхөөд байх юм. Яах гэж? Хэнд хэрэгтэй юм? Өнөөдөр энэ талбайн юу нь болохгүй байна? Сүхбаатар хятадын тагнуул байсан нь илрээ юу? Эсвэл оросын гар хөл байсан нь архивын материалаар батлагдсан уу? Хийх юмаа олж ядах юм.
Эцсийн дүнд тэгээд Чингисийн талбайн тэг дунд нь Сүхбаатарын хөшөө сүндэрлэж байх юм уу? Утга алга.

19 July 2013

Холимог хуурга

Сүүлийн үед ажлаа тараад шууд зусланруугаа давхиад байгаа болохоор цөөн пост нийтлэгдсэн. Хүмүүс ч олноороо амарч байгаа бололтой - сүүлийн өдрүүдэд хандалт цөөрсөн байна. Ингээд хэдэн фото:
Чеерс баар.
Барилгын материалын дэлгүүрт плита-тай ханын цаана цаас наасан хавтан байдаг юм байна. Сонингийн огноог харгалзан үзвэл плитаны загвар 2 жилийн дотор хуучирдаг бололтой.
Мануухай шиг харагдтал нь томдсон хувцас өмсгөх хэрэг байсан уу? Усны савалгааны хэлбэртэй төстэй болгох гэсэн юм уу? Зах ба хүзүүний харьцаа, нударга, малгай - тасархай.
Монголчууд мөнгөтэй болж дэ. Захын дэлгүүр нь Glenfiddich зарагдаад л. 
 Өргөөгийн шинэ уулзварын гэрлэн дохио таалагдсан. Ногоон хүн нь алхах хөдөлгөөнтэй.
Машины сэлбэг тээвэрлэлт. Хамар дээрээ капот, дээвэр дээрээ өөр машины дээвэр бэхэлсэн байдал.
Зарим телевизүүдийг хаах юм уу ийм төрлийн нэвтрүүлэгт нь хязгаар тавихгүй бол дэндэж байна. Наадмаар зурагтаа асаасан - дээлтэй нөхөр хужаа, солонгос бараа зараад сууж байх юм. 
Төгсгөлд нь: Жак-аас ирсэн өвөрмөц тэмдэг. 

Суу, тав!

Алж байгаа юм шүү. Шууд 5 жилээр таслагдаж.
Магадлал бол ийм байсан:
Шинэ хуулиар Навальный одоо ямарч шатны сонгуульд оролцох эрхгүй болсон (яллагдаж байсан гэсэн шалтгаанаар). 5 жилийн дараа суллагдна гэх баталгаа ч ерөөсөө байхгүй. Дахиад 2-3 эрүүгийн хэрэг нээсэн байгаа. Ходорковский шиг нэмж ял тохоод л байна.