09 September 2010

Холимог хуурга. Бүтэн порц

За яасан? Холимог хуургаа санаад сүйд үү? Зүгээр. Хангалттай бий, бүгдэд хүрнэ.
1. Гэсэр сүмрүү уруудах зам. NBA-гийн машин (дугаарын дээхнэ буй бичгийг томруул).
2. Сөөхий гутлын дэлгүүр. Нэр устай галын крант. Ажиллуулагч юу хийдэг нь сонин.3. IV хороолол, 10-р байр. И үсэг уламжлал ёсоор N болж. Эхний үг - мэдээлэл бичсэн эзний нэр байх.4. Энх тайваны өргөн чөлөө. Coca-cola-гийн сурталчилгаа.5. Өмнөх мөрөнд би алдаж. Coco гэдэг юм байна. Биндэръя кафе.
6. Лениний музейн орчим. Монгол будалт - балконы тавцантай хэсэгт гараад цагаан будаг нялж орхиж. Бусдыг нь хэзээ будах нь тодорхойгүй. Ингэхэд, энэ наана байгаа 2 давхар дүнзэн байшин газарт орчилгүй овоо тэсээд байнаа? Ер нь их дээр үеийн дүнз л дэ. Хуучин Горькийн нэрэмжит номын сан байсан юм.7. Одоо жинхэнэ хоолтой холбоотой мэдээ. Modern Nomads Zing. Би ойрд ийм хөгийн зүйл уншиж таашаал аваагүй. Французский луковый суп из лука, хэ хэ хэ. Сонгиноор хийсэн сонгинтой франц шөл. Махаар хийсэн шарсан мах. Гурилаар хийсэн гурилтай шөл.8. Оросоор алдаатай бичсэн, буруугаар ч ойлгож болохоор хоол байна. "Возбуждающий" нөхдөө, эм үгийн И.9. За тэгээд монголоороо бичихдээ эр эм үгийн И-гээ тавьж чадахгүй улс юун гадаадаар бичих. Ялалтын талбай. Энэ талбайг эхэлж Эрх чөлөөний талбай болгосноо одоо Тусгаар тогтнолын талбай болгож байна. 3,14zдец! Иймэрхүү балай нэр сольсон явдлыг таслан зогсоох хэрэгтэй шүү дэ.10. Дандаа болохгүй бүтэхгүй зүйл гэж юу байхав. Нөгөө сонгиноор хийсэн сонгинтой шөлтэй газрын 00-д хогийн сэнс биш гар арчих цаастай хайрцаг таарав. Энэ бол хэрэглэгчдээ бодож буйн илрэл. Мөн нунтаг кофе бүхий үнсний сав нь ok. Нойтон үнсний сав хэрэглэгчиддээ шургуулдаг газруудад сантехникийн систем нь дэлбэрч хангалттай чийг, устай байхын өлзийт сайхан ерөөлөөр энэхүү мэдээг дуусгая.

2 comments:

  1. шатан дээрх бичиг коко кола, түүний рекламууд таалагдлаа. Чи ч овоо анзаарах юмаа хэхэ :) дараагийн хуурга хэзээ вэ

    ReplyDelete
  2. хэхэ ажиллуулагч байхгүй бол галыг хэн унтраах уу ?

    ReplyDelete