23 September 2010

Холимог хуурга

Өнөөдөр өглөөний УБ хотын дүр төрх.
Хороолол.
Жолооч нарт зориулсан самбар дээр олон зүйл бичих хэрэггүй. Зураг нь бүхнийг илтгэх ёстой. ЗЦГазар гэсэн бичиг илүү. Хэн анхааруулж буй нь хэнд ч хамаагүй. Гол нь бүсээ зүүсэн, утсаар яриагүй бол болоо. Үнэхээр юм бичих шаардлага байвал товч, тодорхой илтэ. "Хамгаалалтын бүсээ хэрэглэнэ үү" гэж. Бүс хэрэглэх гэсэн хэллэг байхгүй, өөрийгөө боомилох гээгүй л юм бол. "Бүс зүү!" гэвэл илүү тусна.Хэндмэйд машины ваакум хаалга, айн? Бариул, нугас, цонх нь тасархай, хэ хэ. "Вакуум" гэж манайхан англи (уг гарал нь латин) үгнээс шууд хуулбарлаад байгаа. Ваакум нөхдөө, арга ядахад вакум.Хусхан кафе паб. Хүссэн хүсээгүй "хусах" гэдэг бодол л толгойд орж ирнэ.Сүүлийн үед нийслэлд гар утасны төрөлжсөн ломбардууд элбэгшээд байгаа. Это 3,14zдец!Төрийн банкны лого хэрэг байхгүй. Захын даун ийм зүйл зохиож чадна.

No comments:

Post a Comment