08 September 2010

Блог асуулт

2010.09.08 23:40
Хэмжээ томсов. Шууд 20GB-аар. Дүүргэлт 100% байсан бол одоо 4%.
Мөн өнөөдөр G-Mobile-ийн шинэ wireless modem-той болсон. Хуучин нь сэлбэг байхгүй гэсэн шалтгаанаар засагдахгүй байгаа юм. G-mobile-ийн засвар - (_|_)
Иймд мэдээллийн гачигдал одоо үүсэхгүй.
2010.09.08 23:10
Мөнгө шилжсэн. Одоо хэмжээ томсохыг хүлээж байна.2010.09.06 14:00
Блог дүүргэлт 100% болоод удаж байна. Мөнгө шилжүүлж амжихгүй явна, уучлаарай.
Өнөө маргаашгүй хэмжээгээ томсогоно, хүлээгээрэй.


2010.09.02 16:00
2 найз 5 мянга шилжүүлж.
СЭРГЭЛЭН, ДАШРАВДАН-С ХАНДИВ гэж. Зураг хэлбэрээр орохгүй байна, хэмжээ халилт үүсээд.
Google-ийн төлбөрт өөрчлөлт орж. Хэрэв би зөв ойлгосон бол 20GB хэмжээ нь жилийн 5$ болсон байна. Иймд ойрын үед хэмжээгээ томсгож аваад цугларсан зурагнуудыг нийтэлж эхэлнэ. Багагүй зүйл байгаа.
Тусалсан хүн болгонд хандаж баярлалаа гэж хэлье. Би та нарт өртэй үлдлээ ;)

2010.08.26 18:10
EB - ГАНБАТ-С ОРЛОГО гэсэн тайлбартай 1$ валютын дансанд орж ирлээ. Данке.

2010.08.26 12:50
Зарим уншигчид мөнгө шилжүүлж баримтыг нь мэйлдэж байна. - Баярлалаа.
Зарим уншигчид нахаал, хаамалаар дуудаж байна. - Бас баярлалаа, үнэний ортой.
Ер нь бол энэ пост энгийн л нэг тест шүү дэ, эмзэглэх хэрэггүй. Би та нарт л сайн зүйл хийж байна, өөрөө өөрийгөө танихад чинь тусалж байна гэж ойлгоцгоо :)
2010.08.25 10:30
Хэдэн өдөр Өвөрхангай аймагт байж байгаад ирлээ.
Харамчуудаар болон туйлын завгүй царайлагчидаар юутай?
Уншигч acid_rain домэйн нэр авчих, байршуулалтыг нь үнэгүй зохицуулаад өгье гэсэн. Тийм даварсан зүйл байж болохгүй л дэ. Нэг нь бүх зүйлийг нь даагаад, бусад нь паразит шиг шимээд. Ямартаа ч баярласан.


2010.08.18 10:20

Ойрын үед юу юу нийтлэгдэх байсан бэ?
- Гар утсаар энд тэнд дарсан хогийн кадрууд.
- Лувр. Тамтаггүй олон зураг.
- Өвөрхангай аймаг.
Энэ бүгд болон бусад олон төрлийн мэдээ яагаад нийтлэгдэхгүй байна?
Яагаад гэвэл уншигч Та голоор цохьсон нэгэн бололтой :)
Хэмжээ 99%-д тултал дүүргэлттэй байгаа тул түр завсарлага авахаас өөр сонголт алга.

2010.08.14 15:10

Хоёр дахь хандив орж ирсэн байна ;) Талархав.
2010.08.13 13:00
Эхний уншигч мөнгө шилжүүлж. Баярлалаа, Нямбаа.
2010.08.11 12:10
Баримжаа байсан л байна. 2 сар ч өнгөрлөө, блог ч дүүрлээ. Өнөөдрийн байдлаар 98%-тай байна.
Ингээд бадар барих үйл ажиллагаандаа оръё. Надад сонирхолтой байна л да, хэн мэдээллийн төлөө 1$ харамлахгүй шилжүүлэхнэв гэж. Уншигчийн хийх хэрэгтэй үйлдэл:
1. Ямар ч хамаагүй банк орно.
2. 1$-ыг юм уу түүнтэй тэнцэн монгол ₮-ийг дансанд шилжүүлэх.
Дансны дугаарууд:
Худалдаа хөгжлийн банк. Төгрөг - 499144370, доллар - 499144371.
Би нэт-ээр дансны хуулгаа шалгаад энэ пост дээр хэн шилжүүлгэ хийснийг гаргах болно.
Гүйлгээний утга дээр дуртай зүйлээ бичиж болно. Жишээ нь: "иргэн Ганзоригт машин авхад нь хандив" ч юм уу "ингээд чи баяжаарай" г.м.
Энэхүү бичсэн зүйл чинь шууд нийтлэгднэ (хэрэв мэдээж банкны теллер өөрчилчихгүй бол).
20$ цуглангуут олон улсын төлбөрийн картанд шилжүүлж байгаад хэмжээгээ томсогочихно.
Бүх уншигчиддаа талархлаа. Амжилт хүсье :)

2010.06.18 18:50

Вэб-тэй болох амархан. Хуучин мэдээнүүдээ хэрхэн оруулах юм? Шаблон-ыг ойрын үед арай дээр болгоё. Бичиж буй дебил хандлагатай зүйлс ч хэвээрээ үлднэ, мэдээж. Google-ээс хэмжээгээ томсгосон монгол блог цөөн байх. Хэмжээгээ л өргөсгөхөөс. Цаг бага байхад толгойн өвчин бага нэмэгдэх биз. Блогийн лозунг-ийн хувьд: "it means nothing" гэдэг нь энэ юу ч биш, юуг ч илэрхийлэхгүй, юуг ч тодорхойлохгүй. Энд бичсэн зүйлийг уншаад өөрөө үнэлэлт, дүгнэлт хийж, нэгийн ойлгож, хоёрыг тунгаа гэсэн үг. Тиймээс өөрчлөгдөхгүй л болов уу. Үүнээс илүү хурц үгтэй, тод санаатай хувилбар ирэх юм бол дуртай хүлээж авна.


2010.06.17 15:59
Уншигчидаас асуух зүйл байна. Үүнд:
1. Блогийн фон, багануудын байршил, үсгийн хэмжээ, шрифт, өнгө г.м. ерөнхий төрхөнд өөрчлөлт оруулах шаардлага байна уу? Ондоо шаблоноор өөрчлөх үү?
2. Блогийн агуулгад өөрчлөлт оруулах уу? Ямар мэдээ өөрт тань хамгаас илүү сонирхолтой вэ?
3. Гол асуудал. Блогийн хэмжээ дүүрч байгаа. 1GB байдаг юм. Одоо 90 орчим %-тай байна. Цааш яахав? Шинэ блог нээх үү? (хүсэхгүй л байна). Өөрийн сайттай болох уу? (ganzo.info ч юм уу :) Эсвэл google-д 20$ төлөөд дахиад 1GB хэмжээтэй зай худалдаж авах уу? Сүүлийн 2 хувилбарын хувьд уншигчидаас бадар баривал 1$ дансруу шилжүүлчих сэтгэлтэй уншигч байх болов уу? Илүүг би нэхэхгүй. Ойролцоогоор 2 сарын дараа блог дүүрч орхиод мэдээлэл нэмэх боломжгүй болно. Хуучин бичиглэлүүдээ устгалтай биш.

23 comments:

  1. Yor n bol zagvariin huvid jaahan aytaihan bolgomoor l ed bgaan.shine site hiisen n deer bh daa.davaa.minii huvid 1$ handivlanaa

    ReplyDelete
  2. minii huvid:
    1. design neeh anhaardaggyi ee, medeeleld l anhaaral handuuldag
    2. сїїлийн їеийн техник технологийн хєгжлийн талаарх шинэ мэдээллїїд илїї тїлхїї орвол маш их баярлана.
    3. сонголтыг чамд їлдээе. кккк. харин хандивын гараа сунгахад бэлэн байна.

    ReplyDelete
  3. 3-р асуултанд Сайт болсон дээр гэж бодож байна. 2-р асуултанд Мэдээллийн агууллага өөрчлөх хэрэггүй. Харин сайт болвол гишүүнчлэл хэрэгтэй байна
    1-р асуултанд хэрвээ шинээр сайт болвол угаасаа загвар өөрчлөгдөн гэж бодож байна.

    1 $ хэрэгтэй мэдээллээ уншихад боломжын

    ReplyDelete
  4. Нээрээ Ганзо веблогтоо лого эд нартай болыл доо. :)it means nothing энийг сольёо

    ReplyDelete
  5. Нээх хар бараан, аан тэгээд сайт болвол ярлыки эд нарыг монгол руу шилжүүлэх хэрэгтэй юм байна ш дээ :)

    ReplyDelete
  6. hahaha tsalin chin buuhgui bgaam uu, net-r humuus mongo heregtei bn geed gedeg shig hehe, za za togloson um, neeree heregtei bol 1$ ogie
    heden jil chinii blogiin buyanaar hanatalaa bayassan tul u ni bolohgui bhav de,

    ReplyDelete
  7. Чи ажилынхаа сервер дээр сайт байршуулчихаач хахаха

    ReplyDelete
  8. Hey Ganzo blogiin tuhai asuudal yu bolson be?

    ReplyDelete
  9. Minii huvid bol er ni udur bolgon l tanii blog ruu orj shine yum yu tavigdaj gej shalgadag shu hehe. Gadaadaas yaj mungu shiljuuleh be? 1$ shuljuuleh gej barag 30-40$ shimtgeld ni yavah bh daa?

    ReplyDelete
  10. Belneer avah yum uu?

    ReplyDelete
  11. Дансаар. Бэлнээр авбал үрчихнэ :)

    ReplyDelete
  12. Блог дээр байгаа видео бичлэгүүдээ нэг бол өөр чөлөөлт хост руу тавих (линк), эс бол устгах л хэрэгтэй дээ. Ихэнх зайг чинь наадах чинь эзэлж байгаа. Харин тэгсний дараа зөвхөн зураг, мэдээгээр 99% хүрвэл хандив авсан дээр биш үү анд минь.
    "Айлаас эрэхээр Авдараа уудал"

    ReplyDelete
  13. blogniihoo une tseniig medeh hetsuu l bdga bailgui de

    ReplyDelete
  14. 1. Видео бичлэгүүдийг upload хийчихээд устгаж орхисон. Иймд шилжүүлэх боломжгүй. Youtube-ийн бичлэгүүд зай эзлэхгүй. Дуунууд мөн адил. Гол зай эзэлж буй зүйл - фотозурагнууд.
    2. Хэцүү ч юм юу байхав. Өгвөл өгнө биз, байвал байна л биз. Би авах, Та өгөх албатай ч биш ;)

    ReplyDelete
  15. UNUUDUR ZAV GARCH BNA ODOO TARAAD SALBAR LUU ORLOO TUR HULEEGEEREI.. :)

    ReplyDelete
  16. sn uu ganzo? chi ih zoligiin aihtar huu bn shuu. :) deedeh nuhriin helsen shig uuriinhuu blognii une tseniig hemjih bus chamaig bolon chinii blogiig "toiron hureelegchid" goloo tsohison baagiinuud uu esvel uneheer gants guilgee hiih zavgyi ulsuud uu gedgiig hemjeed baigaa bololtoi. :)

    ReplyDelete
  17. zooo. busdiig haraaj zuhdeg goloor ni tsohiuldag chi odoo hen bee. denduu nahalnii. haaval haana l biz. yasan yadartsan yum. hunii omnoos hotolj bga yum shig.

    ReplyDelete
  18. Өө харин тушааж чадалгүй удаачихлаа. Хурц үг хэллэгийг чинь умшиж байж л нэг юм банк руу салгаллаа даа хө :)

    ReplyDelete
  19. Unshihgui bol boli hen ch ene blog ruu or gej chamaig albadaagui. minii huvid amlasan zuilee bieluulne. neg n handivlaad busad n parzit baival baina l biz. bi ooriihoo chadah zuileer l tusalj baigaa n ter biz. zaaval 1$ baih albatai bish shdee. tenheetei yavahad temeegeer tusalsnaas tevdej yavahad tevneer tusal gediishdee. gants $ mongo uu? unoodor mongold chi 1 $ oor hir olon yum hudaldaj avch chadah ve? bas bodoh l asuudal. odriin hool ch avaad idchihej chadahgui biz dee. dahiad helchihye unshihgui baih erh n baigaashd bolichihnooo gej saihan yum bnshd :)) PS: sorry for complain :)

    ReplyDelete
  20. za butsen bol yamaadaa :) za GL Ganzo

    ReplyDelete
  21. Chinii dansand 1USD, 10300MNT orj irsen baina. Bugdiig ni USD shiljuulvel oiroltsoogoor 9USD bolj baina. 5 USD-g hemjeegee tomsgoson bn. chi jaahan huleej bgaad dahiad 1USD um uu heden USD nemeed bur tomruulchih bolomjgui bsan um uu

    ReplyDelete
  22. 20GB надад хангалттай хэмжээ. Дараа жилийн өдийд дахиад 5$ шилжүүлж таарна.

    ReplyDelete