Түүхэн нэг үйл явдлыг буулгасан хэдий ч шал ондоо сонирхолтой мэдээлэл агуулдаг фото-зурагнууд байдаг. Тэдний нэг - энэхүү фото.© GETTY IMAGES
Лондонд 1908 онд болж өнгөрсөн зуны IV олимпийн марафон гүйлтийн барианы зураг байгаа юм. 7-р сарын 24-ний өдөр 16 орны 56 тамирчин марафон гүйлтэд оролцсон. Тэдний дунд хэн ч танихгүй Дорандо Пиетри нэртэй итали кондитер байв. Энэ гүйлтэд ӨАБНУ-ын тамирчин Чарльз Хефферсон ялна гэдэгт цөм итгэлтэй байсан гэдэг. Тэрбээр үнэхээр сайн тамирчин байсан. 35 км-ийн дараагаар үндсэн бүлгийг 40 мин.-аар гүйцсэн байсан хэдий ч хүчээ буруу тооцсоноос унаад өгөв. Тэр өдөр Лондонд бузар халуун дэгдсэнээс болж олон тамирчин барианд ороогүй. Хефферсон босоод тэмцээнийг үргэлжлүүлсэн боловч түүнийг 41 дахь км.-т Пиетри гүйцсэн юм. Гэвч тэр ч гэсэн багагүй сульдсан. Цэнгэлдэхийн хаалгаар орж ирэхдээ Пиетри ядарснаасаа болж гуйвж байв. Юу болоод байгаа, хаашаа явхаа ч мэдэхгүй шахуу болсон түүнд шүүгч нар барианы чигийг зааж өгсөн. Барианаас 70 метрт Пиетри унаад өгөв. Арай гэж босов. Гуйвсаар гүйлтээ үргэлжлүүлэв. Түүнийг барианд 15 метр дутуу байхад нь цэнгэлдэхэд америк тамирчин Джонни Хейс гүйж орж ирэв. Үзэгчидийн орилоон, шуугианыг тэсэлгүй Пиетри дахиад унав. Түүн дээр сэтгүүлч, шүүгч 2 гүйж очив. Хөл дээр нь босгоод бараг л хөтөлсөөр барианд оруулсан юм. Цэнгэлдэхийг мань эр носилк дээр орхисон.
Харамсалтай нь ялах чин эрмэлзэл гаргасан түүнд аваргыг нь өгөөгүй юм. Хөндлөнгийн тусламж авсан гэж үзээд үр дүнг нь тооцоогүй. Барианд 2-рт орсон Джонни Хейс аваргын титэм, алтан цомыг авсан. Гэвч спортын түүхэнд тэр биш италийн жижиг биетэй кондитер Дорандо Пиетри ялалтын төлөөх тэмцлээрээ мөнхөрч үлдсэн. Британийн хатан хаан Александра түүнд зориулж яг аваргыхтай адил, гэхдээ мөнгөн цом захиалан хийлгэж өөрөө гардуулсан юм. Хэдхэн сарын дараа Нью-Йоркийн Мэдисон Сквер Гарденд тусгайлан зохион байгуулсан гүйлтийн үеэр Пиетри олимпод аваргалсан Хейсийг ардаа орхиж чадсан юм.
Мэдээний эхэнд 1 зурган дээр 2 хоорондоо авцалдаагүй зүйл мөнөхөрсөн тухай бичсэн үү? Шүүгчтэй цуг италийн тамирчинд тусалж байсан сэтгүүлч нь Шерлок Холмсоор бидэнд танил болсон Артур Конан Дойль байгаа юм. Зурган дээр Пиетрийн баруун талд гарч, кепкатай бүдүүн эр. Тухайн үед "Таймс" сонины сурвалжилагч байсан юм.
Эх сурвалж: http://drugoi.livejournal.com/
12 September 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment