12 March 2015
Холимог хуурга. Цагаан сар
Цагаан сартай холбоотой зурагнууд.
Эцэг эх маань сар шиний цагаан идээгээ болж өгвөл нутгийнхаа идээгээр засдаг юм. Мэдээж бүгдийг нь засна гэж байхгүй, гэхдээ ааруул болон тос бол зоолттой ээжийн нутгийнх байдаг. Бог малын ааруул, цагаан тос - хамгийн сайн.
Дээрх ааруулыг авахаар Дэнжийн 1000-ын нэгэн айлд очив. Хамар хашаанд нь бөө амьдардаг бололтой.
Орос чихэрийн дэлгүүрт үзмэрийн бараагаа скочоор тогтооно.
Баярын өмнөхөн нэг дебил хажуугаас орж ирж хамуулчихаад бүтэн өдөр зарга хийж лай болсон үеийн фото. БЗД-ийн замын цагдаагийн самбар.
Төгсгөлд нь: хонь жилийн хонь.

Labels:
other
11 March 2015
Орос киноны цаг
Хойд хөршийн кинонууд жилээс жилд дордсоор байна. Шинээр гарч буй бүтээлүүдийнх нь 99% үзэх аргагүй хог болж хувирсан. Харамсалтай - гэхдээ факт. Би ихэвчлэн дээр үеийн уран бүтээлүүдээс сонголт хийж үздэг. Заримдаа урд нь үзсэн киногоо давтах нь ч бий. Эдгээр кинонуудыг уншигчидад зөвлөх байна.
1. Порох
80-аад оны дунд үеэс хувьсгалын болон дайны сэдэвтэй зарим кинонууд үнэн төрхийг харуулахыг хичээдэг болсон. Цензура суларсных болов уу. Ямарч нэг орос цэрэг салаа немцүүдийг ялж барьсан туйлширал энд байхгүй. Дайн бол дайн, даалгавар бол даалгавар, амьдрал бол амьдрал. Америк боевик шиг их тулалдаан, спецэффект байхгүй ч дайны мөн төрхийг сайн харуулж чадсан бүтээл.
2. Не горюй!
1969 оны кино. Би өмнө нь үзээгүй хаагуур явсан юм. Георгий Данелиягийн бүтээл, гол дүрд нь Вахтанг Кикабидзе. Зурган дээр "Мимино"-гийн 2 нөхөр байгаа биз? Би Данелиягийн найруулсан кинонуудад дуртай, юм бодуулдаг юм. Зарим киног үзээд л өнгөрнө, юу ч үлддэггүй шүү дэ, тийм биш. Инээдтэйг гунигтай хослуулж чадсан бүтээл болж.
3. Служили два товарища
Бас 60-аад оны кино. Үзэлгүй удаж. Сая дахиад үзсэн, ямарч дахиж үзэж буй мэдрэмж байхгүй, шимтэж үзсээр л дуусгалаа. Сонгодог гэж хэлж болох бүтээл байгаа юм. Дунд болон ахмад насныхан дунд тус киног мэдэхгүй нь цөөхөн байх, харин залуучууд үзээгүй бол үзэх хэрэгтэй. Тус кинонд оросын кинематографын сор болсон жүжигчид олноороо тоглосон юм: Анатолий Папанов, Владимир Высоцкий, Олег Янковский, Ролан Быков, Ия Саввина г.м.

movies
10 March 2015
Lightning Slowmotion 2014
Labels:
high,
time-lapse & stop motion
09 March 2015
08 March 2015
Фото-цуглуулга
Монголын архитекторуудын эвлэлийн гаднах хаяг. Сайхан харагдаж байна, архитекторууд юм гэсэндээ гоо сайхны мэдрэмж арай өндөр түвшинд гэдэг нь илт.
Нийслэлд сүүлд баригдсан барилгууд дундаас арай дөмөгхөн нь орос элчингийн урд баригдсан энэ хос юм болов уу. Ихэвчлэн дөрвөлжин хэлбэртэй, шилэн фасадтай хог барьдаг болсон цаг.
Комбинезонтой нохой.
Үгний гоё хоршил байна: Туурайт улаачийн тууч экспресс.
Туул гол. Юу хориглож буйг пиктограмаар харуулвал сайн. Тухайлбал голд машинаа угаавал хэдэн төгрөгийн торгууль төлөхийг нь мудакт урьдчилаад мэдэгдэж байх ёстой юм.
UB Zoo.
Их тэнгэрийн ам. 7 хоногийн өмнөх зураг. Дугуйн уралдаан.
Төгсгөлд нь өнөөдрийн ганц фото.

photo
Элит
Аль ч улсын нийгэмд нь элит гэж нэрлэгдэх давхарга байдаг. Хуучин цагт бол язгууртнууд нь элитийг бүрдүүлж байлаа: алтан ураг, ноёд тайж г.м. Энэ давхаргад хэн дуртай нь ороод байдаггүй байсан гэсэн үг. Энэ тогтолцоо дутагдалтай. Жишээ: хэн нэг нь маш ихийг бүтээж бий болгосон байлаа гэхэд язгуур гарлаасаа болоод элитэд тооцогдохгүй хоцорч болно. Энэ шударга бус байдлыг Чингис хаан халсан юм шүү дэ. Харц гаралтай баатар, төрийн түшмэд олноороо төрсөн. Түүх гэж сонин. Өвөг дээдэс нь халсан зүйлийг үр удам нь сэргээснээр улс гүрэн мөхөх нэг шалтгаан нь болсон. За түүхийг түр орхиод эргээд элит давхаргадаа анхааръя.
Энэ ойлголт орчин үед будилаантай, ойлгоход бэрх болсон байгаа. Манай улсад яг одоо элит давхарга бий юу гэвэл бий. Хуучин цагаас ялгаатай нь: хүн өөрөө өөрийгөө элит гэж тооцоод, түүний өнөөгийн статус өндөр тул ямарч үйлдэл хийж болно гэж ойлгоод, улмаар олны анхаарлыг ямарваа нэг аргаар татах гэж оролддог болчихоод байгаа юм. Хөрөнгө мөнгөний хэмжээ, төрийн өндөр албан тушаал, олны танил байх - энэ бүхэн элитэд тооцогдох нөхцөл биш. Элитийн эгнээнд гарамгай эрдэмтэн орохоосоо илүүтэйгээр улсын цол авсан бөх багтахад хялбар болсон цаг. Би энд бөхчүүдийг муулах гээгүй юм шүү. Бөх гэдэг зүгээр жишээ, тамирчидын төлөөлөл гэж ойлго. Манай нийгэмд өнөөдөр сайн эрдэмтэн гэж хэн юм? Хэнч биш. Танихчгүй. Тэрбээр цөөн тооны мэргэжил нэгт нөхдийнхээ хувьд л элит нь болно. Орлого нь ч бага. Харин жүжигчинг бол хүмүүс ч танина, орлого нь ч муугуй. Яг энэ ангилалд тамирчид, дуучид, телевизийн хөтлөгчид багтдаг. Зурагтаар олон гарч, энд тэнд сүүтэгнэснээр гарамгай амжилт үзүүлээгүй мөртлөө элит гэж өөрийгөө тооцох нөхцөл нь бүрддэг. Хөгжмийн зохиолч Жанцанноров, жүжигчин Сувд, эсвэл Цэрэндагва - энэ хүмүүс монголын урлагийн сор. Салбарынхаа элит. Тэгэхэд эдгээр хүмүүстэй жиших байтугай зэргэцүүлэх бүтээлчгүй мөртлөө өөрийгөө соёл урлагийн салбарын томоохон төлөөлөл гээд бодчихсон хуурамч элитүүд бий шүү дэ.
Жинхэнэ болон хуурамч элит юугаараа ялгардаг юм? Жинхэнэ элит хэзээ ч хаана ч өөрийнхөө статусыг батлах гэж хичээдэггүй, тэрний тухай боддогчгүй. Харин хийсэн бүтээсэн гээд харуулах юмгүй нөхөрт яаж ийгээд ямарваа нэг зүйлээр бусдаас ялгарчих юмсан гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд нь орж ирдэг. Үүнээс үүдээд хэт үнэтэй машин тэрэг хөлөглөлт, сонин содон хувцаслалт, хүмүүстэй бүдүүлэг харьцсан дуулиант хэрэг г.м. үзэгдлүүд үүсч шар хэвлэлийн зууш болдог. Нэг ёсондоо би үнэтэй машинтай болохоор хориотой газар ч зогсох эрхтэй, би рестораны үйлчлэгчээс хэд дахин үнэтэй брэндийн хувцас өмссөн тул түүнтэй бүдүүлэг харьцаж болно гэж үзэж эхэлж буй юм. Та бүхэн энэ олон жил өнгөрхөд Жанцанноров тэдэн саяын машинтай болж, эсвэл хөгжмийн зохиолч энд тэнд хүн амьтантай ам зөрж муудалцаж барьсан тухай ганц удаа ч болтугай дуулсан уу? Нисэлт өндөр шувуунд тэр доорхи бужигнаан үнэндээ сонин биш байдаг бололтой.
Элит ба олны танил гэдэг нь ялгаатай ойлголтууд гэдгийг л ойлгох хэрэгтэй. Элит гэж тус нийгмийн шилдэг хүмүүсийг хэлнэ. Эдгээр хүмүүс нийгмийг хойноосоо дагуулж явдаг. Үлгэр дуурайлал нь болдог. Тэд энэрэнгүй байх, шургуу хөдөлмөрлөх, мэргэжилдээ эзэн байх, өндөр нэр хүндийг дааж явах г.м. олон зүйлийг бусдад харуулдаг. Олны танил болгон нь элитэд орохгүй. Үүний эсрэгээр элит боловч олны танил бус нь ч бий. Жишээ нь та Януш Корчан гэдэг еврейг таних уу? Хэр баргийн хүн мэдэхгүй. Нацистууд түүнд амьд үлдэх боломж олгоод байхад тэрбээр хүүхдүүдтэй цуг хийн камерт орсон юм. Ийм л хүмүүс нийгэмдээ элит давхаргыг бүрдүүлж байх ёстой юм уг нь.
Манайд олны танил л бол өөрийгөө элит болчихсон гэж боддог гаж үзэгдэл бий. Алт бол алт. Түүнд өөрийгөө алт гэж батлах шаардлага байхгүй. Харин алтадсан зэс энд тэнд өнгөн давхарга нь хуурчих вий гэдэгт байнга санаа зовдог болохоор давхар давхар өнгөн хэсгээ бүрдэг. Тэглээ гээд тэр зэс хэвээрээ л үлднэ. Брилиантыг хүн таньсан таниагүй цаад үнэ нь өндөр хэвээрээ л байх болно. Харин хуурамч шил бол брилиант шиг харагдаж байж л жаахан үнэ хүрдэг. Яг энэ хуурамч гял цал байдал жинхэнэ биш элитэд ажиглагддаг. Гаднаа гяланцаг дотроо пяланцаг гэж үүнийг л хэлэх байх.
Өнөөдрийн хувьд би маш цөөн хүнийг элит гэж хүлээж авдаг. Энд тоо биш чанар нь чухал.

fact
07 March 2015
The British Museum. Part 12
2011.06.03. British музейн цувралын сүүлийнх 2 жилийн өмнө нийтлэгдэж байсан юм байна. Цөөн үлдсэн фотог 2-3 нийтлэлээр дуусгая. Өмнөх дугаарууд:
Нэг. Ерөнхий мэдээлэл
Хоёр. Мөнгөн тэмэдэгт
Гурав. Цаг
Дөрөв. Үхсэн хүн
Тав - долоо. Африк тив, Африк-2, Африк-3
Найм. Цуглуулга
Ес. Нүцгэн биеийг алдаршуулъя
Арав. Хөнгөн эротик
Арваннэг. Царай
Энэ удаа: Грек, Рим, Балкан болон ойрхи дорнодын цуглуулга.
Оман болон Балкан үндэстний хувцас.
Чимэглэлүүд.
Сав суулга. Хүн нэг ваартай байх хэрэгтэй юм шиг байна лэ. Намар цагаар нэрс элсэн чихэртэй хийгээд мартчихдаг. Хавар нь задлаад дархлаагаа сайжруулчихна. Манай үеэл тэгдэг юм, цагаан сараар орно - янзын дарстай.
Ваар нь заавал мунаг том байх шаардлагагүй. 3-4 литр дарс хангалттай.
Нэгэнт дарсны сэдэв хөндсөнийх - Дионис. Ургамал, усан үзэм, дарсны бурхан. Эртний грекууд хошин нөхдүүд байсан юм шиг байгаа юм. Бурханыг пивоны гэмээр гүзээтэй дүрсэлж. Түүнээс гадна нилээн хусдаг хүний царай яаж хавдаж пэмбийдэг билээ, түүнтэй адил царайг нь хийж.
Жаал чулуун дээрх бичээсүүд.
Баримал, цутгамалын хувьд нилээн амжилт олсон байсан байгаа юм.
Russell Crowe. Gladiators.
Төгсгөлд нь - бунхан.

london,
organization
Subscribe to:
Posts (Atom)