12 April 2026

Муу хүн идсэнээ цувралаас

Өвөл болон хаврын зурагнаас. 
Монгол хүн өөх, мах идэхгүй бол яагаад ч эрүүл саруул байхгүй гэж боддог. Гэхдээ халуун зунаар мах их идээд бол дэмий, цагаан идээ түлхүү хэрэглэх нь зөв. Хавар хүн ядардаг болохоор идэш уушиндаа анхаарах хэрэгтэй. Намар цагаар өвөл, хаврын бэлтгэлээ сайн базааж дадвал алзахгүй. Даанч энэ жил самар, жимс олигтой нөөцөлж чадаагүй. Гэхдээ Цагааннуураас өвөл загас захиж авчруулсан. 
Хавар хуйхалсан өвчүү, толгой сайн. Өөрөө хуйхлах хэрэгтэй, хиншүү хярвасыг нь үнэрлээд.
Бас үүцнээс айргаа гаргаж уусан. Одоо цаана нь 5-хан литр үлдлээ.
Худалдаанд лаазалсан айраг гарч. Яахавдээ л юм билээ. Өөрсдөө намар оройн цагаар хөлдөөсөн нь хавьгүй дээр.
Бас ийм пиво гарсан байхаар нь сонирхож авсан. Таалагдаагүй, гашуун, алкоголь хэт амтагдаж байна лэ.
Хярамцаг бас хавар янзын. Шөлөнд нээх их хийдэггүй юм. Харин хуураад, түүгээрээ хуушуур хайрдаг. Ямааны сүүтэй цай бас чанасан.
Зуслан дээр цөцгий байхгүйн улмаас масло нэмсэн банш. 
Цагаан сараар утаад байсан өвчүү саяхан дууссан.
За тэгээд хавар шөл устай хоол л дээр дээ. Гурилтай ч бай, ногоотой ч бай.
Шорлого байж байж нэг хийчихэд буруудахгүй.
Төгсгөлд нь найзын хишиг.

No comments:

Post a Comment