31 October 2023
Жинст - Шинэжинст
Дэргэд ихэвчлэн унтаж явсан иргэн У өглөө байсан болохоор сэрүүн байж. Гэхдээ утсаа хөндлөн барьчихаагүй л байна, ккк. 15 орчим минутын бичлэгийн 2 дахин хурдасгачихлаа.
Labels:
bayankhongor
30 October 2023
Израиль ба Палестин
Израиль болон Палестины асуудал дэндүү ээдрээтэй. Нэг талыг барьж туйлшрахгүйгээр уншсан мэдсэнээ хуваалцая гэж бодлоо.
Эхэлж Гаазын зурвасын палестничуудыг авч үзье.
Гаазын оршин суугчдыг ойлогохын тулд тэр хүмүүс ямар нөхцөлд аж төрж ирсэн, юу гэж боддогийг ойлгох нь зөв. Палестинчуудын хувилбараар бол хэдэн зуун жил амьдарч ирсэн нутагт нь Их Британи еврейчүүдийг авчирч суурьшуулсан. Хойноос ирээд хот манайх гэгчээр еврейчүүд энэхүү газрыг биднийх гэж ариун судар номуудад өгүүлсэн байдаг гэв. Еврейчүүд элдэв эсэргүүцлийг нугачин дарж, арабуудыг амьдардаг газраас нь хөөж эхэлсэн. Наанаа еврейчүүд хоёр ард түмэнд зориулж хоёр тусгаар улс байгуулах гэж байгаа дүр үзүүлдэг ч гэлээ цаанаа бол өөрсдийн л төрт улсыг төвхнүүлж ирсэн. Тэр загварт нь арабуудад орон зай байхгүй. Нэг үгээр - евречүүд хоёр нүүр гаргасан, палестинчуудыг хуурсан гэж арабууд үздэг.
Израилийн хуулинд тодорхой зааж - Израиль бол еврейчүүдийн улсаа гэж. Үүнтэй санал нийцэхгүй нам, хөдөлгөөн сонгуульд оролцох эрхгүй. Арабуудад эсвэл хоёр дахь туслах дүртэйгээ эвлэрэх, эсвэл цагаачлах гэсэн хоёр зам л үлдсэн. Хаашаа цагаачлах нь бас тодорхой бус. Хөрш ислам улсуудын хувьд өөрсдийгөө яая гэж байхад юун тэр ажилгүй тэтгэмж авах олон түмэн. Хэнд ч хэрэггүй, газраа булаалгасан, хөрөнгө гэх зүйлгүй, үндсэндээ ирээдүй ч байхгүй хүмүүс болж таарч байгаа юм.
Олон улсын байгууллагууд зэвүүцлийг нь улам хүргэнэ. Янз бүрийн гоё гоё үгтэй санамж бичиг, шийдвэр гаргадаг, Израилийг бодлогоо өөрчил хэмээдэг ч яг газар дээр юуч өөрчлөгддөггүй. Ингээд ацан шалаанд орж байгаа юм: мөнгө - байхгүй, газар - байхгүй, яваад очих газар - байхгүй, улс төрийн арга замаар юуч шийдэгдэхгүй, олон улсын байгууллагууд тоохгүй. Тэгэхлээр радикал үзэл цэцэглэлгүй яахав. Радикал нөхдүүдийг Израиль улс яадаг нь тодорхой. Тэглээ гээд нөгөө хөл нүцгэн пролетариатад гинжнээс өөр алдах зүйл байхгүй гэдэг шиг болсон палестинчуудыг зогсоохоосоо өнгөрсөн.
За одоо Изриаль улсыг авч үзье.
Израиль яагаад ийм болсныг бас ойлгох хэрэгтэй. Юуны түрүүнд - Израиль улс хэзээ ч энх тайван, амар амгаланг амсаж байгаагүй. Тиймээс Лондон юмуу Парисд суугаа хүмүүс еврейчүүдийг ойлгохгүй. Хэдэн арван жилийн турш Израиль улс тэнгэр дор оршин тогтнохынхоо төлөө өдөр шөнөгүй тэмцэж ирсэн. Ганц буруу шийдвэр гаргахад л улсыг нь үгүй хийж, еврей үндэстэн дахиад хэдэн мянган жил зовлон туулна гэж тэд боддог. Зовлонг бол бас л амссан үндэстэн шүү дэ. Тиймээс ямарч хамаагүй үнээр түүх давтагдахаас сэргийлнэ. Дэлхий дээрх еврейчүүдийн тал нь АНУ-д, тал нь Израильд амьдардаг. Евречүүдэд нүүж очоод суучих газар палестинчуудын адил байхгүй. Улсыг нь устгаж үгүй хийх албан ёсны чиг шугамтай хөршүүдээр хүрээлэгдсэн нь оптимист бодол еврейчүүдэд нээх их төрүүлдэггүй л байх. Тиймээс Израилийн хувьд тулаан болгон сүүлчийн тулаан шиг байдаг. Ухрах газаргүй, undo товч ажиллахгүй хойно. Эндээс тэдний шийдэмгий байдал, өш авалт, заримдаа хэрцгийлэл гараад байгаа юм. Бусад түнш улсуудын шахалтан дор Израиль жаахан зөөлөрмөр аяддаг хэдийч цаанаа эсвэл бид эднийг, эсвэл эд биднийг гэсэн бодолтой. Израилийн хувьд Гаазын зурваст энгийн иргэд үхэж үрэгдэж буй нь таагүй хэрэг ч гэлээ ингэхээс өөр арга алгаа л гэнэ. Шархадсан араатан шиг зан гаргаж буй юм - аюул учруулж болзошгүй гэж үзсэнрүү шууд үсэрнэ. Өрөвдөх, хайрлах зүйл байхгүй.
Гарц гаргалгаа.
Эсвэл Палестин улсаа байгуулаад Израилтай найрамдлын гэрээ байгуулаад оршин тогтнох гээд үзнэ (энэ нь маргаан тасарна гэсэн үг биш, ядаж нэгнийгээ алах нь цөөрч магад), эсвэл аль нэг нь нөгөөгөө газрын хөрснөөс арчиж дуусна. Бусад бүх тодхиолдолд хүчирхийлэл үе үе улалзаж, цус асгарсаар байх боловуу.
Labels:
in the world
28 October 2023
Баянхонгор. Машин
Баянхонгорын аялал. Машины зураг.Шинэжинстийн нутаг. Дөш хэмээх уул юм билээ. Хөдөө явахад Guru maps гэдэг app дажгүй санагдсан. Offline горимтой, зам ч нарийн сайн зааж байна лэ.
Намайг олооорой :p
Жинстээс Шинэжинстрүү хавцлаар явдаг дөт зам.
Намайг олооорой :p
Жинстээс Шинэжинстрүү хавцлаар явдаг дөт зам.
Энэ хавьд л дарагдсан зураг болов уу: https://maps.app.goo.gl/qgXLr7gX7jgrcRwU7
Labels:
bayankhongor,
on the road
Орон нутаг. Зочид буудлууд
UPD 2023.10.28 09:56
Өндөрхаан - KH.
Шинэ, цэвэрхэн буудал байна лэ. Үйлчилгээ нь ч сайн. Өрөө л жаахан бүгчим байсныг эс тооцвол ok.
Өлгий - Медиана.
Нэг том барилгад хэд хэдэн давхарт нь ондоо ондоо буудал байрладаг юм байна лэ.
Төв талбай цонхоор нь гоё харагдсан.
2023.08.28 12:57
Энэ зун хувь хувьсгалын ажлаар орон нутаг хэд хэд явсан. Говь-Алтай аймгийн Алтай сум, дараа нь Баянхонгор, Архангайн Эрдэнэмандал сум, Арвайхээр болон Эрдэнэт хот. Намар Хэнтий орох ажилтай байгаа, түүнчлэн найзуудтай Эхийн гол, Их Богд, Цагаан Богд, Бага Богдын уул орох төлөвлөгөөтэй. Нэг үеийг бодохноо орон нутагт шинэ гоё зочид буудал, ресторанууд байдаг болжээ. Хотоос дутах зүйл ер байхгүй, зарим тохиолдолд бараг дээр ч байх. Ингээд хэдэн буудлын тухай товч мэдээлэл өгье.
Баянхонгор - Мазаалай.
Тохижилт - ok, хоолыг нь идээгүй болохоор хэлж чадахгүй нь, үйлчилгээний ажилтнуудын харьцааг сайжруулах хэрэгтэй санагдсан.
Арвайхээр - Богд.
Тохижилт, хоол, үйлчилгээ - ямарч асуудалгүй. 4 одтой зочид буудал юм билээ.
Эрдэнэт - Copper.
Хоол унд, үйлчилгээ, тохижилт нь бүгд ok. Яахав бүр өө хайх юм бол гадаах орчин жаахан тийм, дэргэд нь байшин барилга баригдаад тоос шороо ихтэй.
2000-аад оны эхэн үед ажилд ороод хөдөө томилолтоор явдаг байхад юун ийм буудалд бууж барих, хэцүүхэн л орчин угтдаг байсан.
Labels:
bayankhongor,
comparison,
helpful hint,
journey,
orkhon,
uvurkhangai
26 October 2023
24 October 2023
23 October 2023
Улаангом. Улаан уул
2023-10-20. Улаангом.
Нутгийн Зайсан шиг үүрэгтэй аймгийн төв бүтнээрээ харагддаг толгойг нь Улаан уул гэдэг. Чандмань уул ч гэж нэрлэх нь бий.
Гэвч хамгийн сонирхолтой зүйл орой дээр байрлах саравчинд бий.
Labels:
inscription,
uvs
17 October 2023
Ховд, Баян-Өлгий, Увс
Өлгий хотоос мэнд. Баруун гурван аймгаар явна. Бүтэн сайнд Ховдын нислэгээр ирсэн. Улаангомоос удахгүй нисээд очно. Сайн сууцгааж байгаарай.
Labels:
bayan-olgii,
khovd,
uvs
13 October 2023
12 October 2023
Эхийн гол
2023-09-16. Шинэжинст, Эхийн гол.
Говь дунд бут ногоо ургасан устай, ургамалтай баянбүрд шиг газар. Намар цагаар өнгө өнгөөр алаглаад янзын үзэмжтэй болдог юм гэсэн, бид эрт ирсэнийх үү ногоон ягаан л өнгөтэй байна лэ. Эндээс Цагаан Богд уул харагдана. 70 км давхиад хүрэх юм билээ. Цааш 20 км-т уулынхаа урд хилийн цэргийн застав, тэгээд улсын хил. Түүнчлэн Эхний голоос шулуунаар давхихад 60км-т Хэрмэн цав бий. Шатахууны нөөц сайтай бол Өмнөговийн Гурвантэсээс явснаас эндээс явсан нь сонирхолтой юм шиг. Даанч Эхний гол дээр колонк ч байхгүй, хамгийн ойр сум болон Шинэжинст 180км зайд.
Социализмын үед Эхийн гол нь манай улсыг нарийн ногооны үрээр хангадаг гол газар байсан. Зах зээл эхэлснээр аж ахуй эзгүйрч хүмүүс нь төв сууринруу нүүсээр 10 гаран өрх л үлдсэн түүхтэй. Тэдгээр нь нарийн ногоо тарьж амьдралаа залгуулдаг.
Газрын гүнээс гарч буй усаар хоёр хиймэл цөөрөм хийж. Хүлэмжүүдийнх нь гялгар уут эргээр нь нэг. Ийм сайхан газар амьдарч байж ингэж болохгүй л дэ.
Одонтой ээжүүд гэдэг төрийн бус цагтаа самбар байршуулсан бололтой. Говийн нар салхи самбар байтугай хүнийг царайг хав хар болгодог юм билээ.
Нутгийн иргэдтэй хэд гурван үг солилоо. Эрдэнэ монгол компаний алтны уурхай Шинэжинстэд олборлолтоо эхлэхээр сайтаа байгуулж буй юм байна. Контейнэр ачсан олон тооны машин таарсан л да замд. Эндээс 90км зайд уурхай барлаж байгаа. Уурхайн машин 2 долоо хоноод ирж ногоогоо эндээс худалдаж авдаг гэнэ. Хуучин аймагруу зөөх гэж зовдог байсан, одоо үнэхээр амар байнаа гэж байна лэ.
Ёстой нөгөө бурхан мартсан газар гэдэг хэллэг Эхийн голд яг тохирно.
Labels:
bayankhongor
USB залгуур
USB залгуурыг эхний оролдлогоор зөв талаар нь лэптопд хийх маш амархан. Майнкрафтын царайг агуулсан тал дээш харж байгаа бол ok.
Labels:
helpful hint
11 October 2023
Шинэжинст
Зураглаач, зурагчин маань өвчтэй хотод хоцорсон, хажууд сууж явсан иргэн У утсаа ядаж хэвтээ байрлалд барьчихгүй дэ.
Labels:
bayankhongor,
on the road
10 October 2023
Оюу нуур
2023-09-20. Баянхоногор, Жинст.
Түйн голын эрэг дээр хоноглочихоод өглөө нь Их Богд уулруу давхицгаасан. Давхисаар байгаад засаг дарга асан Батжаргалын гэх амралт дээр ирээд машинаа үлдээгээд дээш алхаж эхэлсэн. Цаг 11 өнгөрч байв. Энэ хавцлыг дагаад дээшилдэг юм билээ. 7км зам туулж эхний нуур дээр очно.
Газар хөдлөлтөөр нурж орж ирсэн хадан дундуур ямаа шиг л мацсан.
Эхний буюу Оюу нуур дээр ирээд цааш алхаагүй. Бүр ядраад, дахиад 1,5км мацахаас зүрхшээгээд. Дрон хөөргөчих гэсэн чинь хүчтэй салхилаад. Тиймээс сайн амарч аваад буцаад доош алхав.
Буцах замд хөлний булчин зангираад, өвдгөөр хатгаад. Үнэхээр хөдөлгөөний дутагдалд орсон байна лэ. 16 цагт машин дээрээ ирцгээсэн.
Labels:
bayankhongor
06 October 2023
05 October 2023
Jorja Smith - As It Was (Harry Styles cover)
Labels:
video clip
04 October 2023
03 October 2023
Ногоон цав
2023.09.15-16-ны өдрүүд.
Шинэжинстээс Эхний гол орох замд Ногоон цав таардаг юм билээ. Цааш явж байхад бүрхэг өдөр таарсан.Буцахад бол нартай цэлмэг байв.
Хажууханд нь Хэрмэн цав шиг улаан өнгийн цав ч бий.
Хар, шар, цагаан, ногоон, хүрэн улаан тэргүүтэй өнгөний цуглуулга юм билээ.
Бодвол зэсийн агууламж өндөр болохоор ногоордог биз. Зэс хөшөөнүүд удахлаараа ийм өнгөтэй болсон байдаг.
Бодвол зэсийн агууламж өндөр болохоор ногоордог биз. Зэс хөшөөнүүд удахлаараа ийм өнгөтэй болсон байдаг.
Сонирхолтой гоё л газар юм билээ.
Labels:
bayankhongor
Subscribe to:
Posts (Atom)