Говь дунд бут ногоо ургасан устай, ургамалтай баянбүрд шиг газар. Намар цагаар өнгө өнгөөр алаглаад янзын үзэмжтэй болдог юм гэсэн, бид эрт ирсэнийх үү ногоон ягаан л өнгөтэй байна лэ. Эндээс Цагаан Богд уул харагдана. 70 км давхиад хүрэх юм билээ. Цааш 20 км-т уулынхаа урд хилийн цэргийн застав, тэгээд улсын хил. Түүнчлэн Эхний голоос шулуунаар давхихад 60км-т Хэрмэн цав бий. Шатахууны нөөц сайтай бол Өмнөговийн Гурвантэсээс явснаас эндээс явсан нь сонирхолтой юм шиг. Даанч Эхний гол дээр колонк ч байхгүй, хамгийн ойр сум болон Шинэжинст 180км зайд.
Социализмын үед Эхийн гол нь манай улсыг нарийн ногооны үрээр хангадаг гол газар байсан. Зах зээл эхэлснээр аж ахуй эзгүйрч хүмүүс нь төв сууринруу нүүсээр 10 гаран өрх л үлдсэн түүхтэй. Тэдгээр нь нарийн ногоо тарьж амьдралаа залгуулдаг.
Газрын гүнээс гарч буй усаар хоёр хиймэл цөөрөм хийж. Хүлэмжүүдийнх нь гялгар уут эргээр нь нэг. Ийм сайхан газар амьдарч байж ингэж болохгүй л дэ.
Одонтой ээжүүд гэдэг төрийн бус цагтаа самбар байршуулсан бололтой. Говийн нар салхи самбар байтугай хүнийг царайг хав хар болгодог юм билээ.
Нутгийн иргэдтэй хэд гурван үг солилоо. Эрдэнэ монгол компаний алтны уурхай Шинэжинстэд олборлолтоо эхлэхээр сайтаа байгуулж буй юм байна. Контейнэр ачсан олон тооны машин таарсан л да замд. Эндээс 90км зайд уурхай барлаж байгаа. Уурхайн машин 2 долоо хоноод ирж ногоогоо эндээс худалдаж авдаг гэнэ. Хуучин аймагруу зөөх гэж зовдог байсан, одоо үнэхээр амар байнаа гэж байна лэ.
Ёстой нөгөө бурхан мартсан газар гэдэг хэллэг Эхийн голд яг тохирно.
No comments:
Post a Comment