UPD 2023.10.28 09:56
Өндөрхаан - KH.
Шинэ, цэвэрхэн буудал байна лэ. Үйлчилгээ нь ч сайн. Өрөө л жаахан бүгчим байсныг эс тооцвол ok.
Өлгий - Медиана.
Нэг том барилгад хэд хэдэн давхарт нь ондоо ондоо буудал байрладаг юм байна лэ.
Төв талбай цонхоор нь гоё харагдсан.
2023.08.28 12:57
Энэ зун хувь хувьсгалын ажлаар орон нутаг хэд хэд явсан. Говь-Алтай аймгийн Алтай сум, дараа нь Баянхонгор, Архангайн Эрдэнэмандал сум, Арвайхээр болон Эрдэнэт хот. Намар Хэнтий орох ажилтай байгаа, түүнчлэн найзуудтай Эхийн гол, Их Богд, Цагаан Богд, Бага Богдын уул орох төлөвлөгөөтэй. Нэг үеийг бодохноо орон нутагт шинэ гоё зочид буудал, ресторанууд байдаг болжээ. Хотоос дутах зүйл ер байхгүй, зарим тохиолдолд бараг дээр ч байх. Ингээд хэдэн буудлын тухай товч мэдээлэл өгье.
Баянхонгор - Мазаалай.
Тохижилт - ok, хоолыг нь идээгүй болохоор хэлж чадахгүй нь, үйлчилгээний ажилтнуудын харьцааг сайжруулах хэрэгтэй санагдсан.
Арвайхээр - Богд.
Тохижилт, хоол, үйлчилгээ - ямарч асуудалгүй. 4 одтой зочид буудал юм билээ.
Эрдэнэт - Copper.
Хоол унд, үйлчилгээ, тохижилт нь бүгд ok. Яахав бүр өө хайх юм бол гадаах орчин жаахан тийм, дэргэд нь байшин барилга баригдаад тоос шороо ихтэй.
2000-аад оны эхэн үед ажилд ороод хөдөө томилолтоор явдаг байхад юун ийм буудалд бууж барих, хэцүүхэн л орчин угтдаг байсан.
No comments:
Post a Comment