Инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг зүйл ярьж өгье.
Өнгөрсөн бямбад тавилгын дэлгүүрээс (нэрийг нь дурдаад яахав, уг нь том дэлгүүр л дэ зайлуул) нэг комод худалдан авсан юм. Өглөө 11-ийн үед худалдан авалт хийгдсэн, гэхдээ хүргэлт нь урд өдрийнхөө барааг л түгээдэг, тиймээс бүтэн сайнд хүргэнэ гэв. Бүтэн сайнд нь зуслан явах байсан болохоор ирэх цагаа тодорхой хэлэхийг хүссэн. Нэг цагийн өмнө л утасдаж хэлнэ гэж байнаа. Бүтэн өдөр ажлаа барж хүлээх сонирхол бидэнд байсангүй. Гуравны өдөр бүх нийтээрээ амарна, танайх арай ажиллах юм биш биз гэж асуутал "манайх ажиллана, баталгаатай" болоод явчихлаа. Тэгээд хаяг тэмдэглээд үлдсэн. Би дотроо "ажиллах нь юу л бол" гэж хардаад "чи найдвартай мэдэж байна уу, андуураагуй бээз?" гэж хэд хэд асуусан. Урдаас нэг л сайхан бэлэн ам байж билээ, ккк. Гуравны өдөр түгээлт мэдээж хийгдээгүй. Түүгээр үл барам гурав дахь өдөр түгээлт хийгддэггүй гэв. Тэгээд өчигдөр арай гэж цагаасаа хоцрон барин 2 нөхөр ирж угсарчээ (эхнэр ажлынхаа дундуур ирэн барин угсруулсан). Тэгсэн дефекттэй юм хийчээд яваад өгч. Хөөрхөн дээр нь юм байрлуулаад нуугаад үлдээчихсэн байсан гэж байгаа, саваана шүү гарууд.
Араас нь утасдаж эмтэрсэн хавтанг солиулах болов. Өнөөдөр амалсан цагтаа мөн л ирээгүй, хэ-хэ. Тэгсэн хамгийн гоё нь манай хүн "энэ хэсгээрээ зай гараад байгаа биз?" гээд угсарч буй хүнд нь харуулсан чинь өчигдөр шургуулгануудын нүүрний боолтуудыг нь хийлгүй зүгээр амсуулаад орхичихсон байвал яахуу?

Говь Хангай л биз. Бүх машин нь гардаггүй, амардаг өдөр юм гэсэн 3дахд. Бизнесийн байгууллага яагаад ижил дугаараар төгссөн машинтай байдгийг ойлгохгүй л байгаа юм.
ReplyDelete