Нийслэл төлбөртэй зогсоолуудыг олноор бий болгож байгаа. Сүүлдээ даварч байрнууд дундах талбайг хашиж аваад төлбөр нэхдэг болсон. Ажилчин ард хэдий хэмжээний цалин авдаг билээ, зогсоолд хэдий хэмжээний төлбөр нэхээд байгаа билээ гэдэг нь сонирхолтой.
Би төлбөртэй зогсоолыг эсэргүүцээд байгаа юм биш. Гэхдээ төлбөр авч байгаа бол хяналттай, зай талбайтай ихтэй, үйлчилгээ шиг үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Тэр болтол хүсүүс системийг аль болох л хуурах болно. Наад захын жишээ: Хаа газрын томоохон хотуудад төлбөртэй зогсоол таардаг, тэр нь бүрэн автомажсан байдаг. Манайд болохоор гарц дээр нь хүн сууж мөнгө хураадаг. Ямарч хяналтын камер, автомашины дугаар танигч байхгүй, дагаад бүртгэл хөтлөгддөггүй, компьютер, өгөгдлийн сангийн тухай яриад дэмий, дэвтэр дээр балаар бичигддэг болов уу. Тиймээс зүгээр тасалбараа гээхэд гурван мянгаар торгуулаад л гардаг. Таныг зогсоолруу хэзээ орсныг санагүй, баталж чадахгүй. Ихэвчлэн иймэрхүү л харилцан яриа болдог:
- Тасалбараа.
- Уучлаарай, гээчихэж.
- Хэзээ орсон билээ?
- Ерөөсөө дөнгөж ороод гарч байна.
- Торгууль 3 мянга шүү.
- Ok :-)
Бас нэг арга: хэрэв оройтож гарахаа мэдэж байгаа бол төлбөртэй зогсоол дээр машинаа зоригтой үлдээж болно. 21:00 цаг гэхэд ихэнх зогсоолын ажилчид буусан, шлагбаум нь өргөгдсөн байдаг.

No comments:
Post a Comment