Хавар үйлчилгээнд ороход очлуурууд муудсан байсан. Үйлдвэрээс санал болгосон загварын свеча байгаагүй болохоор хойшлуулаад саяхан л солилоо. Сүүлийн үед Доктор дээр үйлчлүүлээд байгаа - орчин нь, худалдаалж буй бүтээгдэхүүнүүд нь, утсаар цаг авч болдог нь таалагддаг юм. Таалагддаггүй нь - зарим ажилтнуудынх нь хульхидуу гэмээр зан. Техникийн персоналд бол ямарч асуудал байхгүй. Худалдагч, ресепшин нь хааяа нэг эгдүү хүргээд байдаг юм. Жишээ нь:
Сайт дээр хямдрал байна уу? Байна. Миний машинд таарах NGK-ийн свеча 54 хувь хямдраад 18k болсон мэт. Газар дээр нь очихлоор ямарч хямдрал байхгүй, энэ очлуур ч байхгүй болж таарна. Би угаасаа итгээгүй л дэ, "мелкая наёбка" ангиллын зүйл байж мэднэ хэмээн бодож байсан. Ресепшинээс "Очлуурт хямдрал бий юу? Танай онлайн дэлгүүрт хямдарсан байсан" гэж асуусан чинь хялалзаад бараг "Худлаа яриад байгаарай" гэхээр нь утсан дээрээ сайтыг нь гаргаад харуулав. Жаахан гацсанаа "Хуучирсан мэдээлэл байна ш дэ, сайтаа л шинэчлээгүй байгаа биз" гэж авсан. Ямарч "Уучлаарай" байхгүй шүү. WTF товарищи!? Анхнаасаа иймэрхүү юм болно гэсэн бэлтгэлтэй байсан болохоор за яахав гээд таардаг ондоо загварын очлуур аваад тавиулсан.
Ирэхээсээ өмнө Denso болон NGK-ийн сайтаас каталог татаад моторын моделиор ямар ямар үйлдвэрлэгчийн ямар ямар свеча таарахыг утсан дээрээ тэмдэглэж авсан юм, юмыг яаж мэдэхэв гээд. Зөв загварууд санал болгосоон, тэр тал дээр бол асуудал байхгүй. Гэхдээ ийм төрлийн SMS-д итгээд очвол үнийн дүн нь яаж ч байсан их болдог.
Өөрөө шилж сонгоод явбал учиртай. Худалдагч сагс бариад гоё үйлчилгээ үзүүлээд урд чинь гараад явахлаар моторын тос масло, угаагч, маслын шүүр, салоны болон моторын агаар шүүгч нийлээд 200k давчихдаг тохиолдол бий. Учир нь худалдагч аль үнэтэйг сагсанд хийдэг. Таны машин сайн байгаасай гэж хичээж байгаа нь тэр байх л да хөөрхийс, гэхдээ өөрөө сонголтоо хийсэн нь дээр гэж хувьдаа боддог, kkk.
Найзууд төрсөн өдрөөр хар хайрцаг бэлэглэсэн, энэ ёстой дажгүй төхөөрөмж байна лэ шүү. Суурилуулаад өгнө, таалагдсан.
Бас ачаан дээрээ хүрз бэхлээд амжсаан, офроудчин л гэсэн үг.

No comments:
Post a Comment