11 March 2019

Холимог хуурга

Хаагуур юугаа хийгээд яваад байгаа хүн бэ? гэдэг асуултанд хариулт өгөх гээд оролдоод үзье.
Юуны өмнө бэр гуйх ёслолд оролцсоноо дуулгахад таатай байна. Дээлтэй зураг хөрөгөө нэг оруулдаг юм билүү гэснээ больчихлоо - ямартаа ч дажгүй залуу байгаа гээд л ойлгочих, ха-ха.
Ойр ойрхон хоёр ч удаа school police хийлээ. Олон жил уулзаагүй хүмүүстэй тааралдмаар байгаа бол ногоон хантаазтай гудамжинд зогсох хэрэгтэй. Би 6 цагийн дотор 10-аад хүнтэй таарсан.
Хороогоороо орж цэргийн үүрэгтний үнэмлэхдээ бичилт хийлгэж бүртгүүлэв. Компьютер нь асах гэж 5 минут болсон зайлуул.
Айлын нохой харалцсан. Харалцсан ч гэж дэ, харахад нь саад болоогүй гэвэл зөв байх.
Найзад төрсөн өдрөөр нь бэлгийг нь гардуулсан.
Аавындаа очиж туйлын дуулгавартай бурханы шавь лугаа адил сууж байгаад заслаа хийлгэсэн.
Эрүүл мэнддээ анхаарч эмчид үзүүлсэн. Удахгүй хагалгаанд орох байх. Залуудаа юу хийж явсан юм бүү мэд, хамрын таславч хэрэг алга байна гэсэн.
Пицца юмуу салями биш шүү. Эмчилгээний дараа гэртээ унтаж байхад миний утсаар миний нурууны зургийг авсан байгаа юм зарим нэг этгээд. Тэгээд хэн дарсан нь тодорхойгүй утас байранд нь тавьчих жишээний.
Кофе чанагч амьсгал хураасаан. Ер нь ингэх гээд байсан л да дээрээс хойш.
Кофегүй болсон ч гэлээ шорлогтойгоо. Амралтын өдрүүдээр зуслангаа эргэсэн юм. Ингэж хээр гарах чинь л жинхэнэ баяр.
Түүнээс биш ингэж баярлах арай л биш юмаа.

1 comment:

  1. Хэхэ, маниусын үеийнхэнд түгээмэл юм биш үү энэ хамрын таславчний асуудал :p Би бас саяхан үзүүлээд, хагалгаанд ор гэдэг шийдвэр сонссон, хэзээний ямар асуудлын үлдэгдэл юм бүү мэд :p

    ReplyDelete